Люкс зэрэглэлийн үнэтэй хувцас, масс маркетын хямдхан хувцас хоёр нэг их ялгаагүй харагддаг болохыг баталсан 20 одууд

0

Масс маркет болон люкс зэрэглэлийн хувцасны үнийн ялгаа хэдэн мянган доллараар яригдаж болно. Гэхдээ газар, тэнгэр шиг үнийн ялгаатай хувцаснуудыг нүдээр амархан ялгаж чадахгүй. Үүний тод жишээг алдартнууд харууллаа. Тэд олны өмнө гарахдаа масс маркетийн гоёлоор гангарах нь их. Харин үзэгч бид хэн гэдэг дизайнерын бүтээл, ямар үнэтэй болохыг нь тааварлан сууцгаадаг. Тэгсэн уг гоёл нь хажуугийн жижиг дэлгүүрт хямдхаан зарагдаж байх вий.

Бид багахан судалгаа хийж үзсэн бөгөөд масс маркет болон люкс брэндийн хувцаснуудыг харьцууллаа. Тэд ямар ялгаатай байгааг сонирхоцгооё.

1. Celine ($3063) vs Asos ($53)

© VALERIE MACON / AFP / East News, © WPA Pool / Pool / Getty Images Entertainment / Getty Images

2019 онд Селена Гомез олны өмнө алдартай Celine брэндийн гоёлтой гарч ирсэн юм. Вандуй бөөрөнхий хээтэй эмэгтэйлэг даашинзинд багагүй мөнгө төлжээ. Үүнээс хэдхэн жилийн өмнө Кейт Миддлтон адил төстэй загварын даашинзаар бас гоёсон байдаг, гэхдээ ердөө 53-хан доллар зарцуулж: Кембрижийн гүнгийн авхай Asos-оос хэмнэлттэй даашинз авчээ.

 

2. Brandon Maxwell ($1495) vs Zara ($50)

© Pool / i-Images / East News, © evalongoria / Instagram

Сонгодог загварын бариу даашинз – бараг бүх брэндэд энэ загварын хувцас байдаг болов уу. Гэхдээ үнийн хувьд эрс ялгаатай. Үүний тод жишээ – Меган Маркл болон Ева Лонгоригийн гоёлууд болно. Эхний гоёл – загвар зохион бүтээгч Брэндон Максвелийн бүтээл, харин хоёр дахь нь – Zara-гийн бүтээгдэхүүн.

 

3. Dolce & Gabbana (≈ $2234) vs Zara ($28)

© MEGA / Mega Agency / East News

Кембрижийн гүнгийн авхтай хэдий масс маркетын хувцас худалдаж авах дуртай ч гэлээ өнгөрсөн оны эхэнд олны өмнө Dolce & Gabbana-гийн гоёлтой гарч ирж байсан удаатай.

© Europa Press Entertainment / Europa Press / Getty Images

Харин жилийн өмнө Испанийн хатан хаан Летисия твид даавуугаар оёсон даашинз өмссөн байсан нь Кейтээс дутахааргүй үзэсгэлэнтэй харагдуулсан юм.

 

4. Gucci ($13,000) vs Wasteland ($26)

© USA TODAY Network / Sipa USA / East News, © Debra Rothenberg / Everett Collection / East News

Дакота Жонсон “Алтан бөмбөрцөг – 2018” шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирэхдээ Gucci-гийн гоёмсог хамба хилэн даашинзаар гоёсон байв. Тэр өдөр бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан нь үнэн. Харин 2007 онд адил төстэй загварыг Анжелина Жоли гаргаж байлаа – тэрээр Wasteland-ээс гоёлын даашинзаа сонгож гоёмсог зүүлт, Christian Louboutin-ийн туфлиэр гоёжээ.

 

5. Savannah Miller ($2000) vs Daya ($38)

© savannahmiller / Instagram, © Gilbert Flores / Broadimage / East News

Сиенна Миллер 2 жилийн өмнө томоохон арга хэмжээн дээр атласан даашинзтай ирж байж билээ. Жүжигчний гоёлын зохиогч нь эгч Савана нь болж таарсан. Харин Зендая өөрийн брэндийн хувцсаар гоёхоор шийджээ – энэ загварын хувцас нь 50 ам.доллараас илүү гардаггүй байна.

 

6. Mulberry ($645) vs Asos ($67)

© Luca Teuchmann / WireImage

Кейт Миддлтон 2016 онд зөөлөн цэнхэр өнгөтэй пальто өмссөн нь британийн загварын ордон болох Mulberry-гийнх байлаа.

© Ignat / Bauergriffin.com / East News

Үүнээс 2 жилийн өмнө илүү хэмнэлттэй хувилбарыг Тейлор Свифт харуулсан – дуучин Asos-ийн пальто өмссөн байсныг танд сануулъя.

 

7. Celine ($5790) vs Mango ($229)

© MEGA / Mega Agency / East News, © MEGA / Mega Agency / East News

2019 онд Эмилия Кларк болон Ирина Шейк нар сонгодог загварын гоёлоороо шүтэн бишрэгчдээ шуугиулж байлаа. Эмилия – Celine, харин Ирина – Mango-гийн хувцсаар тус тус гоёжээ.

 

8. Calvin Klein ($2000) vs Meshki ($76)

© alessandraambrosio / Instagram, © ashleygraham / Instagram

Харандаа-банзал болон богино топын хослол алдрын оргилд гарч байгаагүй юм. Гэсэн хэдий ч уг хослолыг дизайнеры брэндүүд, масс маркетаас ч авч болно. Алессандра Амбросио – Кельвин Клайны бүтээгдэхүүнээр, харин Эшли Грэм – олон алдартнуудын үйлчлүүлэх дуртай Meshki брэндийн бүтээгдэхүүнээр гоёжээ.

 

9. Aritzia ($228) vs H&M ($60)

© Wiese / FaceToFace / REPORTER / East News, © Said Elatab / MEGA / East News

Оверсайз загварын сөдөн хүрэм бүсгүй хүн бүрийн шкафанд өлгөөтэй байгаа болов уу? Тус загварын хувцсыг харилцан адилгүй үнээр худалдаж авч болдог. Жишээлбэл, Кендалл Женнер хүрэмд 200 гаруй доллар зарцуулсан бол, хэмнэлттэй бүсгүй Жижи Хадид ердөө 60-хан доллар зарцуулсан байна. Бүсгүйчүүдийн өмссөн хүрмүүд адилхан харагдаж байна гэхэд буруудахааргүй.

 

10. Victoria Beckham ($777) vs Topshop ($59)

© AP / East News

Жулия Робертс “Jesus Henry Christ” киноны нээлтэн дээр Виктория Бекхэм брэндийн цагаан захтай, гоёмсог хар даашинзтай ирж байсан юм.

© Paul Edwards – WPA Pool / Getty Images

Харин Кейт Миддлтон адил төстэй загварын даашинзыг Topshop-оос олжээ.

 

11. Ellery Conrad ($1228) vs Aritzia Babaton ($138)

© queenrania / Instagram, © James Whatling / Mega Agency / East News

Иорданийн хатан хаан Рания хээнцэр загвараараа угаасаа алдартай нэгэн. Албан ёсны нэгэн арга хэмжээн дээр дэрвэгэр ханцуйтай, нил ягаан өнгийн даашинзаар гоёсон байсныг санаж байна. Хаан Абдалла II-ын гэргий энэ гоёлтой лав хоёр удаа олон нийтэд харагджээ. 2019 онд Меган Маркл адил төстэй даашинзаар гоёсон байсан нь масс маркетынх байлаа.

 

12. Romona Keveza ($5000) vs Zara ($50)

© Jason Mendez / Everett Collection / East News, © Xavier Collin / Image Press Agency / BWP Media / East News

Загвар өмсөгч Шанель Иман болон Эмили Ратаковски нар нэг мөртэй гоёмсог даашинзтай аль аль нь үзэсгэлэнтэй харагдаж байна. Энэ хоёр гоёлын нэг нь Romona Keveza-гийнх, харин нөгөөх нь – хэмнэлттэй хэмээгдэх ангилалтай Zara брэндийнх юм.

 

13. Hugo Boss ($980) vs Marks & Spencer ($220)

© Paolo Blocco / WireImage

Hugo Boss-ын зөөлөн ягаан өнгийн пиджакинд хатан хаан Летисия үнэхээр хайртай, энэ гоёлтой хэд хэдэн удаа олны өмнө гарч байжээ.

© GEORGE ROGERS / SIPA / SIPA / East News

Кембрижийн гүнгийн авхай сонгодог загварын пиджак өмсөх тийм ч дуртай биш, гэхдээ Испанийн хатан хаан Кэтринийг бодвол энэ хувцсанд хамаагүй бага мөнгө зарцуулахаар шийдсэн байна.

Люкс брэндийн хувцасны үнэ бодитой гэж та боддог уу? Эсвэл алдартай брэндийн хувцас худалдаж авахад арай хэтэрхий өндөр үнэ төлж байна уу?

5
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *