Стилистүүдийн өгч буй 6 зөвлөгөө

4

Хүн бүхэн загварлаг харагдахыг хүсдэг боловч загварын чиг хандлага бүр биеийн өндөр ба галбирын онцлогийг тооцоолдоггүй. Зарим нэг тохиолдолд моодонд орж байгаа зүйлүүд сайхан харагдаж байхад, өөр нэг тохиолдолд эдгээр загварлаг эд зүйлсүүд маань намхан харагдуулж, өмсөж зүүж байгаа хүнээ тарган юм шиг болгоод хаячихдаг тал бий.

Эдгээр таагүй байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд яах вэ?

Бид танд өндөр, гуалиг харагдуулахад туслах 6 энгийн дүрмийг танилцуулж байна.

Туфль болон аксессуараа зөв сонгоорой

Стилистүүдийн өгч буй 6 зөвлөгөө 2

Харахад болон бодитоор өндөр болгох хамгийн энгийн арга бол өндөр өсгий. Гутлын өнгө маш чухал. Биений өнгөтэй нимгэн ул бүхий туфль, завсрын өнгөтэй дурын гутал зэрэг нь таны хөлийг урт болгож харагдуулна. Хар гутал, ялангуяа өндөр түрийтэй үдээстэй гутал эсрэгээрээ хөлийг богиносгож харагдуулна.

Түүнчлэн биеийг хөндлөнгөөр нь хуваадаг чимэглэлүүдийг хэрэглэх нь дэмий гэдгийг бидний авсан жишээн дээрээс харж болно. Одоо моодонд ороод байгаа Choker-ийг зүүснээр хүзүү өргөн харагдаж, биеийн галбирыг пагдгар намхан мэт болгодог.

Хөндлөн зураастай болгоомжтой харьцаарай

Стилистүүдийн өгч буй 6 зөвлөгөө 3

Моодонд ороод байгаа зураастай хувцсыг бодлогогүйгээр зүгээр нэг өмсчихөж болохгүй гэдгийг уг жишээнээс харж болно. Хөндлөн зураас тарган харагдуулж, өвдөгнөөс дээш урттай юбка болон хөндлөн зураасны авцалдаагүй хослол нь таныг хэдэн сантиметраар намхан харагдуулна.

Харин зураастай дээд тал болон цулгуй урт юбканы хослол нь эсрэгээрээ уртасгаж харагдуулна.

Жийнсэн өмд болон цүнхээ өндөртэйгээ нийцүүлэн сонгоорой

Стилистүүдийн өгч буй 6 зөвлөгөө 4

Хэрвээ та тийм ч өндөр биш бол богино өмд улам намсгаж харагдуулна. Ийм төрлийн өмдийг өсгийтэй гутал болон богино топтой хослуулаарай. Өндөр суудалтай өмд нь илүү өндөр харагдуулна. Биеийн галбирыг уртасгаж, биеийн дээд талд акцент өгөхөд тусална.

 

Цүнхний хэмжээнд анхаарал хандуулахыг сануулж байна. Жижигхэн бүсгүйчүүдийн хувьд 25 сантиметрээс дээшгүй өргөнтэй цүнх хамгийн оновчтой сонголт байх болно. Одоо моодонд байгаа shopper цүнх таны хэв маягийг хэт нүсэр харагдуулна.

Өргөн өмд туршиж үзээрэй

Стилистүүдийн өгч буй 6 зөвлөгөө 5

Өргөн өмд өмсөх нь өндөр өсгий эсвэл үргэлж ултай гутлыг нуух гайхалтай арга юм. Ийм өмд өмссөнөөр хөлийг хамаагүй урт болгож, биеийг өндөр мэт харагдуулна. Цулгуй өнгөтэй даруухан загварыг сонгоорой. Олон улирлын турш моодноос гарахгүй байгаа хослол бол богино топ болон өндөр суудалтай өмдний хослол юм. Энэ арга нь биеийн дээд болон доод талын харьцааг хадгалж, хөлийг уртасгаж харагдуулна. Хэрвээ та өмдөн дээрээ свитер юмуу цамц өмсөхөөр сонгосон бол бэлхүүсээрээ нарийн тэлээ зүүж эсвэл уг жишээн дээрх шиг өмд рүүгээ цамцаа хийгээрэй.

Харандаа юбкыг бүү алгасаарай

Стилистүүдийн өгч буй 6 зөвлөгөө 6

Харандаа юбканд онцгой анхаарал хандуулаарай. Уг юбка нь илүү гуалиг болгож, илүү өндөр харагдахад тусална. Хэрвээ танд богино топ байхгүй бол танд цагаан цамц тусална. Энэ тохиолдолд цамцаа заавал юбкан дотроо чихэж өмсөх ба ингэснээр та илт мэдэгдэхүйц гуалиг туранхай харагдах болно.

Цамцан даашинзыг зөв өмсөөрэй

Стилистүүдийн өгч буй 6 зөвлөгөө 7

Цамцан даашинз сонирхолтой харагддаг ба бараг л бүх төрлийн галбиртай хүнд тохирдог. Гэвч өндөр биш бүсгүйчүүдэд ийм даашинз зохимжгүй харагддаг. Яг л өндөр хүнд тааруулаад оёсон цамцыг палааж болгож өмсчихсөн юм шиг. Дээрээс нь бэлхүүсний хэсгээр тарган харагдуулна. Гэхдээ үүнийг хялбархан засаж болно. Цамцан даашинзан дээрээ бүс зүүгээд, ханцуйгаа шуухад л хангалттай. Авсаархан жижигхэн бүсгүйчүүдийн хувьд ханцуйны төгс урт бол ¾. Түүнээс гадна нэг өнгийн цулгуй загварыг сонгоорой.

161
ГоёГоё
41
БахархмаарБахархмаар
22
ТэнэглэлТэнэглэл
21
Ха ХаХа Ха
17
БурууБуруу
12
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Кора

    Кора'Лайн 'Д

    2016/09/11 at 09:30

    ss

  2. Opozit Zaya

    Opozit Zaya

    2016/09/11 at 09:53

    .

  3. Ц. Отгонжаргал

    Ц. Отгонжаргал

    2016/09/11 at 10:02

    Ss

  4. Зочин

    2016/09/11 at 16:00

    ok

  5. Н. Уранчимэг

    Н. Уранчимэг

    2016/09/11 at 16:40

    ss higed uguuch

  6. no name

    2016/09/12 at 00:14

    eregtei n bn uu

  7. Jaka Jak

    Jaka Jak

    2016/09/12 at 09:13

    .

  8. Зочин

    2016/09/12 at 13:07

    okok

  9. Зочин

    2016/09/12 at 23:30

    Баярлалаа сайхан зөвөлгөө байна. Их ойлгомжтой юмаа

  10. Зочин

    2016/09/13 at 21:11

    heregtei yum bn

  11. Зочин

    2016/10/08 at 08:39

    Tegvel undur hvmvvs yah ve

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *