Түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн хамгийн үнэтэй 10 тоглоом. Үнэ нь таны төсөөлөлд ч багтахгүй байх

0

Бид бүгд хүүхэд байхдаа тоглоомоор тоглох дуртай байсан, тоглоомтой холбоотой маш сайхан дурсамжууд бидэнд үлджээ. Гэхдээ бас томчуудад ч гэсэн өөрийн гэсэн тоглоом байдаг ажээ – үнэндээ тоглоом гэхээсээ илүүтэй өндөр үнэтэй тансаг амьдралын илэрхийлэл болсон байдаг. Чухам ямар тоглоом түүхэнд хамгийн үнэтэйд тооцогддогийг сонирхоцгооё.

“L’Oiseleur” буюу “Шувуу сургагч” – 6,25 сая доллар

therichestimages.com

“Шувуу сургагч” механик хүүхэлдэй – франц гаралтай Кристиан Баллигийн бүтээл. 120 см өндөртэй хөдөлдөг хүүхэлдэй юм, өөрийн гэсэн гоёлтой, алт болон эрдэнийн чулуугаар чимжээ. Хүүхэлдэйг 2340 эд ангиас бүрдэх өнгөлсөн төмрөөр хийсэн, маш нарийн хийцтэй хөдөлгүүрийн тусламжтайгаар хөдөлдөг. Хэрвээ тусгайлан бэлдсэн алтан түлхүүрийг ашиглавал “сургагч” лимбэ аваад Жорж Бизегийн аялгууг тоглоно.

 

The Masterpiece Рубик шоо – 2,5 сая доллар

therichestimages.com

The Masterpiece Рубик шоо тэр чигтээ үнэт чулуугаар хийгдсэн – маргад, ягаан болор, бадмаараг. Рубик шооны 15 жилийн ойд зориулж Фред Куэльяр уг шоог урлажээ. Үнэ – 2,5 сая ам.доллар.

 

Shimansky алмаз эрдэнэ бүхий хөлбөмбөгийн бөмбөг – 2,59 сая ам.доллар

therichestimages.com

Өмнөд Африкийн эрдэнийн чулууны Shimansky компани 2010 онд зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулж 2,6 сая долларын үнэтэй хөлбөмбөгийн бөмбөг урлажээ. Уг бөмбөгөнд 6620 цагаан, 2640 хар алмаз шигтгээ орсон байна. Урлаачид 3 сарын турш хөдөлмөрлөсөн гэдэг.

 

Алмаз эрдэнийн барби – 302 мянган ам.доллар

therichestimages.com

“Алмаз эрдэнийн барби” буюу Стефано Кантурийн Барби – дэлхий дээрх хамгийн үнэтэй хүүхэлдэй. Энэ хүүхэлдэйнд ягаан өнгийн алмаз эрдэнийн чулуугаар хийсэн хүзүүний зүүлт зүүлгэсэн бөгөөд үдэшлэгийн хээнцэр даашинз өмсгөжээ. Хүүхэлдэйг 2010 онд дуудлага худалдаагаар 302,500 ам.доллараар зарсан. Дуудлага худалдааны орлогыг хорт хавдар судлалд зарцуулжээ.

 

Алтан “Монопол” – 2 сая доллар

therichestimages.com

Алтан “Монопол”-ыг 1988 онд Сан-Францискогийн Сидней Мобелль бүтээжээ. 18 каратын алт, 165 ширхэг үнэт чулуугаар хийсэн тоглоомын шоо нь гэхэд л 100 мянган доллараар үнэлэгдэх 42 алмаз эрдэнийн чулуутай ажээ.

 

Louis Vuitton-ы бамбарууш – 2,1 сая ам.доллар

therichestimages.com

Энэ бамбаруушийг 2000 онд загварын брэнд Louis Vuitton болон 1888 онд үүсгэн байгуулагдаж өөрийн зөөлөн бамбаруушаараа алдаршсан германы тансаг зэрэглэлийн брэнд Steiff нарын хамтын бүтээл юм. Бамбарууш нь алдартай брэндийн цув, малгай, чемодантай – энэ бүгд 2 сая гаруй ам.доллароор үнэлэгджээ.

 

Алтаар хийсэн Nintendo Gameboy – 30,000 ам.доллар

therichestimages.com

Nintendo-д цөөн тоогоор гаргасан алтан тоглоом байдаг. Лондоны Asprey компани 2006 онд тоглоомын 17 жилийн ойд зориулан урлажээ. Тоглоомын дэлгэцийг 18 каратын алт, алмаз эрднийн чулуугаар чимсэн байна.

 

Lamborghini Aventador загвар – 4,6 сая ам.доллар

therichestimages.com

Уг загварыг германы инженер Роберт Гульпеном боловсруулж бүтээхэд 500 цаг зарцуулжээ. Машины загварыг алт, алмаз эрдэнийн чулуу болон платинаар чимсэн. Тиймээс жинхэнэ Lamborghini Aventador-оос багаар бодоход 10 дахин үнэтэй болжээ.

 

Madame Alexander хүүхэлдэй – 5 сая ам.доллар

therichestimages.com

Уг хүүхэлдэй нь хүүхэлдэй үйлдвэрлэгч Madame Alexander-ийн бүтээгдэхүүн. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш түүхэндээ тавхан ширхэг ийм хүүхэлдэй урлажээ. Хүүхэлдэйг 9 каратын алмаз эрдэнийн чулуугаар чимж Christian Dior-ын хувцас, Oscar de la Renta-гийн шубээр гоёжээ. Мөн Swarovski-ийн Кэтрин Бауманы цуглуулга ч байгаа юм.

 

Astolat хүүхэлдэйн ордон – 8,5 сая ам.доллар

therichestimages.com

Astolat хүүхэлдэйн ордон – урлагийн бүтээлд тооцогддог. Үүнийг бүтээхэд бүтэн 13 жил зарцуулжээ. Ордонд бүх зүйл бий – 29 жижигрүүлсэн өрөө, цэнгүүний танхим, бэлтгэлийн заал, баар, дaрсны зоорь, тэр ч бүү хэл номын сантай.

Таны сонирхлыг хамгийн их татсан тоглоом аль нь вэ?

23
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Turbat

    2022/03/01 at 22:31

    Togloomiin talaar shine niitlel oruulach. Orchuulsan post shig saihan zuil alga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *