Хүзүүнийхээ арьсыг залуу, сайхнаар нь хадгалж үлдэх 6 арга

2

Хүний хүзүү хамгийн түрүүнд хөгширдөг. Энэ нь маргаангүй зүйл юм. Хүзүүний арьс бусад биеийн арьсыг бодвол нимгэн, өөхний булчирхай бага учир уян хатан байдлаа амархан алддаг. Аз болоход иймэрхүү насжилтын шинж тэмдэгтэй тэмцэж болно.

Энэ удаа та бүхэнд хүзүүний арьсаа залуу сайхнаар нь удаан хадгалахад туслах хэд хэдэн зөвлөгөө өгье.

1. Арьсаа үргэлж чийгшүүлж бай

Сонсоход ойлгомжтой мэт боловч олон хүн хүзүүний арьсаа нүүрний арьстай адил үргэлж чийгшүүлж байх ёстой гэдгээ мартдаг. Янз бүрийн тусгай тос авах хэрэггүй бөгөөд нүүрний арьсанд зориулсан тос хангалттай. Харин тосоо түрхэхдээ анхаарах хэрэгтэй бөгөөд доороос дээш гэсэн чиглэлээр аажуухан түрхэнэ.

Мөн нүүрэнд хийдэг гоо сайхны зарим ажиллагаа хүзүүний арьсыг арчлахад илүүдэхгүй. Жишээ нь  хүзүүний арьсыг үргэлж цэвэрлэж, үхэжсэн арьсыг зайлуулж байх хэрэгтэй.  Энэ үйл ажиллагаанд энгийн эд зүйлс хэрэглэх ба элдэв скрабын оронд овьёос йогурттай хольж ашиглаж болно. Ингэснээр арьсны үхэжсэн эд эсийг зайлуулж, шинээр гэмтэхээс сэргийлдэг.

 

2. Жин ихтэй, том чимэглэлээс зайлсхий

Хүнд зүүлт, чимэглэл нь хүзүүний арьсыг сунгах учир эдгээрийг онцгой тохиолдлоос бусад үед зүүхгүй байхыг хичээгээрэй. Мөн энэ шалтгаанаар хоолой барьсан нийлэг захтай цамц өмсөх хэрэггүй.

 

3. Хүнсэндээ витамин С болон өөхөн хүчилтэй бүтээгдэхүүн түлхүү хэрэглэ

Витамин С нь коллаген ялгарахад хэрэгтэй бөгөөд энэ коллаген нь хүзүүний арьсны уян чанарыг хангана. Тийм учраас хоол хүнсэндээ цитрусын болон бусад жимс хэрэглэх нь зөв. Мөн омега-3 болон омега-6, өөхөн хүчил зэргийг агуулах оливийн тос, тарган загас, самар, авакадо зэрэг хүнс нь бас сайн. Эдгээр нь хүзүүний арьсыг дотроос нь чийгшүүлэх ба ер нь эрүүл мэндэд тустай зүйл билээ.

 

4. Үнэртэй усаа бүү хэтрүүлээрэй

Үнэртэй ус болон үнэрт усанд спирт болон бусад арьс хатаах чанартай бодис их байдаг учир хүзүүний арьсны уян хатан чанарыг алдуулдаг. Хэрвээ та өдөр болгон үнэртэй усаа сэргээн хэрэглэдэг бол бугуйндаа түрхэж байх нь илүү дээр юм шүү.

 

5. Хэлбэр байрлалаа анхаараарай

Хүзүүний буруу байрлал нь толгойн өвчин болон хүзүүний элдэв зовиурын шалтгаан болдог. Мөн үргэлж толгой тонгойсон байрлалаас болж хүзүүний арьс үрчлээтэх ба дараа нь “тэнийлгэхэд” маш хэцүү билээ.

Сайхан хүзүүний бас нэг дайсан нь (мөн сайхан хэлбэр, байрлалын) гар утас юм. Олон хүн гар утсаа нүднээс доор өндөрт барин юм уншиж, дэлгэцээр элдэв зүйл үзэх зэргээр хүзүүний арьсыг үрчийлгэдэг. Тиймээс дээгүүр харж яваарай.

 

6. Дасгал хийж бай

Хүзүүний булчин болон нүүрний доод хэсгийг эрүүл чийрэг байлгахад зориулсан олон дасгал бий. Тэдгээрийн зарим нэг нь:

  • Эрүүний доод хэсгээ урагш хойш болго

  • Уруулаа цорвойлгон О үсэг хэлбэрт оруулан 5 секундын турш” И” гэж дуугаран барина

  • Тэгшхэн суугаад баруун алгаа духан дээрээ хүргэнэ. Духаа алгаараа хүчтэй дарах ба толгойгоо хөдөлгөхгүйгээр 10 секунд барина

  • Тэгшхэн суун толгойн арын хэсгийг гараараа хүчтэй дарах ба толгойгоо урагш бөхийлгөхгүйгээр 10 секунд барина

  • Тэгшхэн сууна. Толгойгоо арагш гэдийлгэн амаа ангайлгана. Доод уруулаа дээд уруулдаа хүргэх гэж оролдох ба энэ үедээ шүдээ хооронд нь хүргэж болохгүй. Хэд хэдэн удаа давтана.

Илүү үр дүнд хүрэхийн тулд иймэрхүү дасгалуудыг өдөрт 1-2 удаа давтаж байх хэрэгтэй. Нэмээд хэлэхэд энгийн дасгалууд ч хүзүүг эрүүл сайхан байлгахад тустай бөгөөд аливаа дасгал нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг хүчилтөрөгчөөр сайн хангаж, уян хатан, чийрэг болгодог.

9
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *