Хумхын ордынхны хувьд бүх л дэлхий тэдний найз нөхөд юм. Хумхын ордын тухай өөр юу мэдэх хэрэгтэй вэ?

3

1-р сарын 19-нөөс 2-р сарын 19 хүртэл хумхын цаг үе билээ. Зурхайчид энэ цаг үед төрсөн хүмүүсийг хорвоо дэлхийг сайн тал руу нь өөрчлөх, хүн төрөлхтнийг шинэ шатанд гаргах сонирхолтой хүмүүс байдаг гэж үздэг.

Хумх нь яах аргагүй сонирхол татсан орд юм. Хумхтай найзалж нөхөрлөнө гэдэг сайхан хэрэг бөгөөд тэд эд эсэндээ хүртэл өвөрмөц онцгой, ямар нэг хэмжээ хязгаарт баригддаггүй хүмүүс билээ.

 

Хумхтай харилцах

1. Маш ухаалаг

Хумх ухаалаг ярианд дуртай, түүндээ бүрэн уусдаг хүмүүс. Тэд шинэ мэдлэг, ярилцаж байгаа зүйлийнхээ бүх л утга учрыг ойлгохыг хичээнэ. Хумх маш нийтэч бөгөөд тэдэнтэй цуг байхад уйдна гэж үгүй, ярих сэдэв ч дуусна гэж байхгүй билээ.

 

2. Овтой сэргэлэн авантюрист

Хумх маш идэвхтэй, үргэлж адал явдал хайж байдаг. Тэдний хувьд орчлон дэлхий сайхан ба идэвхтэй амьдралаар амьдарч байгаа мөч болгоноо үнэлж, хүндэлж байдаг билээ. Хумх бол тэмцэгчийн тэмдэг бөгөөд түүний үйл хөдлөлийг урьдчилан таах арга үгүй.

 

3. Мундаг илтгэгчид

Энэ ордын зарим нэг нь ичимхий, нөгөө хэсэг нь чалчаа зантай байдаг. Гэхдээ тэд хэр их ярьж байгаагаас үл шалтгаалан яриа болгон нь сонирхолтой байдаг билээ. Хүнтэй бага харьцдаг хумхууд ч өөрийнхөө ойрхон сэдвээр хүний анхаарлыг татна.

 

4. Ажил төрөлд оновчтой, прагматик

Хумхууд хайр дурлал, ажил төрөлдөө хүйтэн, халдаж болохооргүй хүн мэт санагддаг. Үнэндээ тийм биш юм. Тэд утсаар байнга ярьж, ямар их уйдаж, санаж байгаагаа ойлгуулах гэж хүн зовоохгүй хүмүүс. Хайр дурлалдаа ямар нэг драм, үл ойлголцох явдал үүсэхээс зугтах боловч романтик байж чаддаг хүмүүс билээ.

Амьдралдаа хэт их санаа зовдог, үрэлгэн хүмүүсийг хумхынхан эв зүйг нь олж, амьдралыг нь эмх журманд оруулдаг байна.

 

5. Сайн удирдагч

Тэд одоо байгаа дүрэм, журмыг өөрчлөн сайжруулахын тулд төрөлхийн уран бүтээлч сэтгэлгээтэй, удирдах арга барилтай байдаг. Тэд олон нийтийн санаа бодлоос зөрсөн байдлаар ажиллах ба өөрийн шийдвэрээ гарган, нилээд захиргаадах байдлаар биеэ авч явна.

Үл захирагдах хумх нь технологи болон зохион бүтээх салбар, шинжлэх ухаанд их амжилт гаргана.

 

6. Үнэнч найз, хамтрагч

Хумхын үнэнч зангийн тухай бүгд л шогширцгоодог. Тэднийг гайхуулах хэцүү боловч хэрвээ хумх таны найз нөхөр болсон бол тэр үнэнч, танд үргэлж санаа тавьж явах болно. Хумхынхан хайр дурлалаа, найз нөхдөө маш няхуур сонгох ба тэднийгээ хэзээ ч хаяхгүй. Хумх ойр дотныхноо баярлуулахын тулд бүхнийг хийнэ.

 

7. Орчлон дэлхийг сайн сайхан болгохыг хүснэ

Хумх бол жинхэнэ альтруст (хариу нэхээгүй тус хүргэх), филантроп (сайн үйлс бүтээгч) юм. Үргэлж туслахад бэлэн байж, бүгдийг аз жаргалтай байлгахыг хүсдэг ба ашгийн бус, сайн үйлсийн үйл ажиллагаанд маш их амжилт гаргана.

Баатарлаг үйлс бүтээх чадвартай хумхын нэгэн жишээ нь 2000 гаруй хүүхдийг нацистуудын гараас аварсан Ирена Сандлер юм.

 

8. Гэнэтийн шийдвэр гаргадаг, бүтээлч

Хумхын бас нэг чухал шинж нь ямар нэг гэнэтийн шийдвэр гаргах чадвар юм. Ингэхдээ аливаа өөрчлөгдөн байгаа нөхцөл байдалд хурдан дасаж, байгаа байдлаа сайжруулах зарим нэг санаагаа хэрэгжүүлдэг. Өдөр тутмын, давтагдсан ажилд урьдчилан тааварлах аргагүй зантай хумх таарахгүй бөгөөд тэд эрх чөлөөтэй байж өөрийн хүссэнээ хийдэг хүмүүс.

Хумх таныг аялал, адал явдалд заавал уруу татна.

 

9. Энгийн, шулуухан

Хумхад бүх л зүйлийн талаар өөрийн гэсэн ойлголт бий бөгөөд үүнийгээ хэлэхээсээ огт айхгүй. Энэ орд төрөхөөс заяасан нийтлэг болон ухаалаг зан чанараараа ялгагдана. Найзархаг, идэвхтэй хумхуудтай цуг байхад үргэлж сайхан байдаг билээ.

 

10. Хараат бус, шударга

Хумхууд зөвхөн өөртөө л найдах ба бусдын ямар ч тусламж хэрэггүй. Тэд хэн нэгнээс шалтгаалж, хараат байхыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Хааяа чимээгүй, тайван орчинд байж бодол санаагаа цэгцлэх шаардлага үе үе гарна. Бодит, шударга байх тал дээр өөрийн үзэл бодол, ойлголтоос үл шалтгаалан тухайн зүйлийг бодитоор харж, маргаандаа эсрэг талын зөвийг хүлээж чаддаг хүмүүс.

Хумхын эдгээр зан чанарууд таны зан араншинтай таарч байна уу? Хэрвээ нэмэх болон эсэргүүцэх зүйл байвал сэтгэгдэл хэсэгт бичиж бодол санаагаа хуваалцаарай.

183
ГоёГоё
20
ГайхмаарГайхмаар
13
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Энхмаа Рэнцэнханд

    Энхмаа Рэнцэнханд

    2018/02/06 at 16:28

    Uyanga Zuwsanaa

  2. Энхмаа Рэнцэнханд

    Энхмаа Рэнцэнханд

    2018/02/06 at 16:28

    Uyanga Zuwsanaa

  3. Tuka Nä

    Tuka Nä

    2018/02/06 at 22:54

    магтаалд талархъя ?

  4. Tuka Nä

    Tuka Nä

    2018/02/06 at 22:54

    магтаалд талархъя ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *