Таргалалт, сэтгэл гутрал, муу бодлууд минь баяртай. Би үүнийг 12 минутад мэдэж авсан…

2

Амралтын өдөр яаралгүй, аажуухан сэрэхэд юу хэрэгтэй вэ? Маргаашийн өдрийн ажил, сэтгэл зовоож буй зүйлээсээ салж, амрахад тань туслах нэгэн нууцыг дэлгэе. Энэ бол йог юм. Аажуу, зөөлөн энэ йог нь таныг сэргээж, энергиэр цэнэглэж, оюун ухааныг тань сэргээх ба анхлан хичээллэгсдэд ч сурахад хэцүү зүйл биш. “Завгүй”, “ажил их” зэрэг нь ердөө л хоосон яриа бөгөөд танд өдөрт 15 минут л хэрэгтэй.

Өдрийг ямар нэг хэрэгтэй зүйлээр эхлүүлэх сайхан байдаг учир йог хэмээх бие амрааж, хүч чадал нэмсэн зүйлээр энэ өглөөг эхлүүлж байгаарай. Оролдоод үзэх үү?

 

Өглөөний йог

Бие сэтгэлээ тайвшруулах хамгийн сайн аргын нэг нь йог юм. Булчин, шөрмөс суллаж залуужуулдаг энэ дасгал нь биеийн дотоод эрхтэнд сайнаар нөлөөлж бүтэн өдрийн хүч чадал өгнө. Өглөө 20 минутын өмнө босож дасгалаа хийж сэргэх нь өдрийг эрч хүчтэй өнгөрөөж, эрүүл байхын үндэс болно.

Жинхэнэ зохицол, цэвэр ариуныг мэдрэхийн тулд өглөөний йогийн өмнө аяга нимбэг, цагаан гаатай бүлээн ус уугаарай. Таныг дасгалаа хийх явцад эдгээр бодис биед тань шингэж сэргээн, хоол идэх дур хүслийг нэмэгдүүлэх болно.

Гэртээ йогоор хичээллэх үедээ өөрийнхөө боломжийг зөв тооцох гэсэн зарчмыг ягштал баримтлах ба ямар нэг асаныг хамаг хүчээрээ, дээд хязгаараа дайчлан хийж болохгүй.

Ер нь эдгээр өглөөний дасгал нь амархан, энгийн бөгөөд энэхүү зөөлөн йогын дасгалыг амралтын өдөр хийж үзээрэй.

Ингээд танд зориулсан 5 видеог цуглуулсан ба эхний хөдөлгөөнөөсөө эхлээд л танд таалагдана гэж найдаж байна. Энэ дасгалын дараа аяга кофе бүр ч илүү амттай болсон байх болов уу.

 

1. Энэ амархан дасгал нь орноосоо босох зориг хүч гаргаж чадаагүй хүнд жинхэнэ бэлэг болох бөгөөд энэ дасгалыг хийхийн тулд нүдээ нээх ч хэрэггүй юм.

 

2. Энэ зөөлөн дасгал нь бүх насны хүн хийж болох дасгал бөгөөд булчин шөрмөсөө сэргээж, оюун ухаанаа цэвэрлэн, сэтгэл зүйн тааламжтай нөхцөлд ороход тусална. Энэхүү өглөөний йогийг хийгээд өндөр үр бүтээлтэй өдрийг угтаарай.

 

3. Өглөөний йог бол хүн ядраасан спорт заалан дахь бэлтгэлээс илүү үр дүнтэй гэж Тим багш хэлж байна. Видеог үзэж дуурайн хийх үед энэ үгний үнэнийг ойлгоно. Энэ цогц дасгал нь таныг уян хатан болгож, сунгалт, хүч, тэнцвэр сайжрахад тусална. Ердөө л 10 минутын дотор шүү.

 

4. Адриэн Мишлер харин өглөөний йогт арай их буюу 40 минут зарцуулахыг зөвлөж байгаа ба энэ нь стрессээс ангижирч, бие организмаа эрүүл, зөв чиглэлд оруулахад тустай гэнэ. Энэ багшийн хэлснээр эдгээр амархан байрлал, дасгалыг шинээр хичээллэгсэд ч амархан эзэмших ба заавал хийж үзээрэй.

 

5. Тогтсон үзэл бодлыг эвдсэн энэ бүсгүйг Жессамин Стэнли гэдэг. Түүний өглөөний цогц дасгал нь туранхай, махлаг, мэргэжлийн, шинээр хичээллэгсэд гээд бүх л хүнд таарах ба та эдгээр дасгалыг хийж үзээд йог гэдэг танд зориулагдсан эд байна гэдэгт итгэ.

Эдгээр ачаалал нь таны нойрмог биед ямар ч хоргүй ба эдгээр эхлэн суралцагч нарт зориулсан өглөөний йог нь таныг сэрээх төдийгүй хүч чадал, энергийг мэдрүүлэх болно. Ердөө л 15-20 минутын эдгээр дасгал танд ер бусын хүч чадал өгч, сайн сайхан сэтгэл зүйг бий болгоно.

Өглөөний энэ зөөлөн дасгалыг өдөр болгон хийж байвал та удалгүй шинэ асануудыг ямар амархан хийж болж байна вэ гэдгийг мэдрэх болно. Ердөө хэдхэн долоо хоногийн дараа та уян хатан, хүчтэй, өөртөө итгэлтэй болно.

16
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *