Зуслангийн хашаандаа тоосгон зуух хийх арга. Тоосгоор хийсэн зуух нь ямар ч зөөврийн төмөр зуухнаас илүү шүү!

3

Би задгай гал дээр хийсэн хоолонд дуртай хүн бөгөөд хавар, зуны дулаахан өдрүүд ирэх үед боломж гарвал зуслан руугаа явах сонирхолтой билээ. Учир нь манай нөхөр өнгөрсөн жил хөршөөсөө өөрийн зуслангийн жижигхэн газраа хэрхэн амттаны диваажин болгох талаар зарим нэг зүйл харж авсан учраас тэр.

Хөдөлгөөнт, зөөврийн зуух нь аялал зугаалга зэрэгт сайхан тохирох боловч өөрийн гэсэн газартай хүнд илүү том боломж бий. Бид хоёр олон зүйлийг харж, харьцуулсны эцэст ил задгай байрлах тоосгоор хийсэн зуух барихаар боллоо. Гэтэл тоосгон зуух барих нь бодож байсан шиг тийм ч хэцүү зүйл биш байжээ.

Ийм барилгын ажил нь амралт болох ба хашаан дотроо л урлагийн бүтээл болно. Юу ч хийгээгүй байгаа үедээ хүртэл яг л зуны гал тогоо гэж харагдах нь сайхан.

Зуслан дээрх тоосгоор хийсэн зуух

Тоосгон зуух гэдэг бол шорлог зэрэг мах шарах мэтийн зүйл хийх зориулалттай тоосгоор хийсэн шарах зуух юм. Ийм шарах зуухыг олон төрлийн аргаар ашиглаж болох ба гриль, барбекью, мөн олон төрлийн хоол ил гал дээр хийж болох ба заримдаа хоолоо халаахдаа ч хэрэглэнэ. Үүнээс гадна энэ нь зуслангийн хашаан доторх нэгэн арт-барилга болох билээ. Ийм барилгын хажууд бөөнөөрөө цуглан хоол хийн ярилцан суух нь үнэхээр сайхан байдаг байна.

Энэ удаа энэхүү тоосгоор хийх зуухыг өөрийн гараар хэрхэн хийх тухай танилцуулъя. Хамгийн бага зардлаар хамгийн үр дүнтэй зүйл хийх болно.

Эхлээд зуух хийх газраа тэгшлэх ёстой ба дараа нь хавтан суулгана. Эдгээр хавтан нь галд тэсвэртэй байх хэрэгтэй ба гал түлэх хойно оч, цог үсрэх нь ойлгомжтой билээ.

Энэ хавтан бүхий талбар дээрээ зуухаа барих ба аль болох бөх бат байлгахын тулд хашааны блок, хөөсөн-тоосго ашиглах нь зөв болов уу. Гэхдээ мөн л галд тэсвэртэй байхыг  нь анхаарах ба ийм тоосго нь тусгай шавраар хийгдсэн, янз бүрийн хэлбэртэй байдаг байна.

Гэхдээ энэхүү зуухыг хийхэд жирийн улаан тоосго ашиглахад болохгүй зүйлгүй бөгөөд бүр хагарч цуурсан тоосго ч ашиглаж болно.

Энэ харуулж байгаа зуухны хувьд тусгай хэлбэр бүхий блокууд ашигласан ба тэдгээрийг нэг нэгэнд нь ямар нэг шавар цементгүйгээр нааж, бэхэлж болдог байна.  Тусгай гаргасан ховил нь төмөр тороо хангалттай сайн тогтооно.

Галын хажууд суух дургүй хүн гэж байхгүй биз ээ. Би хувьдаа зуухан дээрх мах маань хэрхэн болж байгааг, ялангуяа нөхөр маань үүнийг хийж байхыг харах маш дуртай.

Тиймээс бид гэр бүлийн хурлаар энэхүү зуухны хажууд сандал ширээ хийх шийдвэр гаргалаа. Эхний ээлжинд сандал хийхээр шийдсэн бөгөөд хусны тайрдас суулгаж, дээр нь би өөрөө гараараа оёсон зөөлөвч тавилаа. Мөн энэ үед бас нэг жижигхэн ажлын ширээ бас хийсэн юм.

Удалгүй энэ талбар руугаа орох хэсгийг сайхан болгохын тулд багахан хэмжээнд цэцэг тарилаа.

Яваандаа зуухны хажуу хэсэгт сав суулга болон бусад зүйл хадгалах, тогтоох хэсэг хийв.

Одоохондоо надад сав суулгаа хийх газар бий бөгөөд зуухныхаа хажууд хоолоо бэлдэж байх боломжтой болсон нь тун эвтэйхэн, амар зүйл болсон билээ.

Цаг агаар дулаараад ирэх үед тарьсан цэцэг маань ч ургаж эхэллээ. Янз бүрийн амтлагч, салатны ургамал бүхий цэцэрлэг маань их сайхан болсон ба мөн энд ууттай нүүрсээ хийх газар ч бий болсон юм.

Мах шарах төмөр сараалжнаас гадна авч болох төмөр тавиур хийсэн нь дээр нь янз бүрийн савтай хоол хийх боломжтой болсон юм. Ийм зууханд мах, загас утах гээд олон төрлийн хоол хийж болно.

Эцэст нь өглөө аяга кофегоо ууж байхдаа шувуудын жиргээг сонсоод зуухныхаа хажууд байх сайхан шүү гэж хэлмээр байна.

Хамгийн энгийн зуух нь ердөө суурь, шарах хэсгээс бүтэх ба заримдаа төмөр сараалж хийх боломжтой байж болно. Ийм зуух хийхэд их зай, материал шаардагдахгүй бөгөөд 3-4 хүнтэй гэр бүлийн хувьд хангалттай юм.

Та энэхүү зуухандаа хичнээн олон янзын сайхан хоол хийж найз нөхдөө дайлж болохыг төсөөл дөө? Энэ аргыг заавал ашиглаж үзээрэй. Та ийм зуух барьсны дараа зуслан руугаа бүр л их явах гэдэг болно гэдгийг би мэдэж байна.

Энэхүү сайхан аргын талаарх нийтлэлийг маань найз нөхдөдөө тараагаарай. Тэд танд баярлах болно.

17
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Sarangerel Sarachka

    Sarangerel Sarachka

    2018/06/03 at 21:09

    Hurelbaatar Sandagjav

  2. Tsogzol Tegshee

    Tsogzol Tegshee

    2023/09/26 at 12:53

    Үүнийг х йх гээд л бгаа шүү

  3. Narangerel Ulziikhishig

    Narangerel Ulziikhishig

    2023/09/26 at 15:03

    энэ зуухыг хийсэн хүнээр ийм зуух бариулж болох боловуу? Утсаа өгнө үү?

  4. Buya Jantsan

    Buya Jantsan

    2023/09/26 at 15:50

    хийлгэмээр бна . утсаа

  5. Хиидэг хүнии дугаар баина уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *