Хэзээ ч хөлдөөгчинд хийж хөлдөөж болохгүй 11 хоол хүнс

6

Хоол хүнс болгоныг хөргөгчинд хийх эсвэл печинд халаах нь буруу ташаа ойлголт юм. Үр дүнд нь хуучирсан сонгино, үнэр орсон төмс, бохир гал тогоог та харах болно.

Хөргөгч болон печинд бүх хоол хүнсийг хийх нь ганц буруу ойлголт биш. Үүнд хөлдөөгч ч гэсэн хамаатай. Хөлдөөгчинд хүсвэл бүх зүйлийг хөлдөөж болно. Гэвч нэгэнт хөлдсөн бол чанараа алдаж, ашиглах боломжгүй болдог хоол хүнс гэж байдаг.

Ингээд хөлдөөгчинд хэзээ ч хийж болохгүй 11 хоол хүнсийг мэдэж авцгаая.

Хөлдөөгчинд хоол хүнс хийх нь байж болох асуудал. Гэвч хөлдөөгчинд дээд тал нь 9 болон түүнээс бага сар хоол хүнс хадгалах ёстой байдаг. Учир нь энэ хугацаанд хөлдөөгчийг цэвэрлэх хэрэгтэй. Ихэнх хоол хүнс хөлдөөгчинд байж болох хугацаатай байдаг. Хугацаанд байлгах нь ашигтай.

Ногоон навч

Хэрэв та шаржигнасан, амттай ногоон авч хэрэглэмээр байвал хөлдөөгчинд хийх хэрэггүй. Учир нь ногоон навч хатах, зөөлхөн болох эрсдэлтэй. Мөн амт, чанараа алдана. Харин үүний оронд угааж цэвэрлээд хүнсний уутаар баглаж хөргөгчинд хийгээрэй.

 

Сүү

Сүүг хөлдөөвөл гэсмэгцээ чанараа алдаж, том ширхэгтэй болно. Иймд сүүг шууд уух бодолтой байвал хөлдөөгчинд хийх нь сайхан санаа биш. Харин хөөрүүлж, хоол хийхдээ ашиглах бол хөлдөөгчинд хийж болно. Харин хөлдөөгчинд хийхээсээ өмнө сүүг хөргөгчинд олон цаг байлгах хэрэгтэй. Үүнд мөн сүүний савлагааны хэмжээ чухал.

 

Шарсан хоол

Шарсан, хуурсан хоолыг хөлдөөгчинд хийвэл шаржигнасан гоё амт нь алга болно. Хоолны гурил нь зөөлөрч, нойтон, агшсан болдог байна. Шарсан тахиа идэх үед шаржигнасан мэдрэмж шүдэнд зажлагдахгүй байвал онцгүй биз дээ? Мөн франц төмсийг энд дурдаж болно. Зууханд шарж болгосон хоолны тос нь хэдийнээ хоолонд шингэсэн байдаг. Иймд шарсан хоолыг тэр дор нь идэж байхыг зөвлөе.

 

Өндөг

Шингэн зүйлийг хөлдөөгчинд хийвэл хатуу биет болдгийг та эрхбиш мэдэх байх. Өндөг ямар ч ялгаагүй. Өндөгний доторх шингэн хатуурч, хальс нь цуурна. Мөн хөлдөөгчнөөс муудсан өндөгний үнэр үнэртэнэ. Хэрэглэх ямар ч боломжгүй.

 

Түүхий жимс болон хүнсний ногоо

Их хэмжээний ус агуулсан жимс болон хүнсний ногоо хөлдөөгчинд тэс хөлдөнө. Гэсэхгүй гэсэн үг. Шаржигнасан байдал нь нойтон болно. Хэн ч нойтон, амт чанараа алдсан цоохор майлз болон өргөст хэмх идэхийг хүсэхгүй шүү дээ.

 

Цөцгий

Цөцгийг хөлдөөгчинд хийвэл салангид болгодог. Энэ нь танд таатай санагдах нь юу л бол. Харин нэгэнт чанараа алдсан цөцгийг хоолонд ашиглаж болно. Гэвч дангаар нь хэрэглэх ямар ч боломжгүй.

 

Үйрмэгтэй хоол хүнс

Бяслаг, жигнэмэг зэрэг нь шарсан, хуурсан хоолтой яг ижилхэн. Хөлдөөгчинд хийвэл зөөлөн, нойтон болно. Шаржигнасан амт чанарыг нь алдагдуулахыг хүсэхгүй байвал хөлдөөгчинд бүү хий. Харин цагаан будааны ороомгийг хөлдөөх боломжтой.

 

Тараг

Хөлдөөсөн таргийг хэлээгүй гэдгийг анхаараарай. Таргийг хөлдөөх талаар ярьж байна. Таргийг хөлдөөгчинд хийвэл бүтэц нь алдагдана. Бүтэц, найрлага нь алдагдсан тараг амтгүй. Яг л цөцгий шиг салангид болно. Харин хоолондоо хэрэглэх боломжтой.

 

Төмс

Төмс их хэмжээний усыг агуулдаг учир хөлдөөгчинд хийвэл тэс хөлддөг. Хэрэглэх үед хөлдсөн төмс таныг угтана. Төмсийг хуурай газар байлгах хэрэгтэй. Төмсийг хөлдөөгчинд хийх шаардлагатай бол эхлээд болгосон байх ёстойг анхаарна уу. Ингэвэл усны хэмжээ багасч тэс хөлдөхөөс сэргийлнэ.

 

Бяслаг

Бяслагийг хөлдөөгчинд хийх шаардлагагүй. Хатуу бяслагийг хөргөгчинд хийвэл бутарч, сэвсгэр болно. Харин зөөлөн нь өнгөө алдаж, бүтэц найрлага нь өөрчлөгдөнө.

 

Өндөгний цагаан

Өндөгний цагааныг хөлдөөгчинд хийвэл хөвсгөр байдал нь үгүй болж шингэнээ алдана. Үр дүнд нь өндөгний цагааныг ашиглан салат, бялуу хийх боломжгүй болно гэсэн үг.

Эх сурвалж: https://www.huffpost.com/entry/foods-in-freezer_n_5493365

35
ГоёГоё
17
ГайхмаарГайхмаар
14
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
12
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Misheel Mishka

    Misheel Mishka

    2018/06/01 at 17:47

    Hurgugchind l hiine uu gehees hulduugchind yu gej hiihev de edgeeriig

  2. haha

  3. Badamhand Dashdeleg

    Badamhand Dashdeleg

    2018/06/02 at 08:12

    Estoi balaa yum bichih yumaa bvgd l bdag zvil bna shdee hudlaa bhaa

  4. Болор

    2019/09/27 at 06:13

    Модон орчуулга

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *