Халаасны хулгайчаас хэрхэн сэргийлэх вэ?

0

Хэдэн зууны өмнө дэлхийн аль ч улсад халаасны хулгай ид цэцэглэж байлаа. Туршлагатай хулгайч нар цагдаа нараас айж эмээх зүйлгүй ажлаа гарамгай хийдэг байжээ.

Харин одоо нөхцөл байдал өөр болжээ, хамаагүй сайжирсан. Гэхдээ л халаасны хулгайч нарын золиос болох магадлал өндөр хэвээр: тэдний арга улам л нарийссан, та хулгайд эд зүйлсээ алдсанаа гэртээ ирээд л мэднэ. Энэ аюулаас сэргийлэхийн тулд та доорх дүрмийг баримтлахад муу үр дүнгээс зайлсхийж болно.

Хэнээс болгоомжлох вэ?

Халаас руу тань гараа шургуулах гэж буй хүнийг та гаднаас нь хараад тодорхойлж чадахгүй нь харамсалтай. Сэжигтэй байж болзошгүй хүмүүсээс зайгаа барь, гэхдээ муу санаа өвөрлөсөн хүмүүс хайлсан тулга шиг л зантай, эелдэг харагддагийг бүү мартаарай. Зарим улсуудад хүүхдүүд, тэр бүү хэл сайхан бүсгүйчүүд ч халаасыг тань ухна. Юуны түрүүнд гадаад төрхийг нь бус бие авч явж байгаа байдлыг нь анзаараарай. Илүүц найрсаг байдал, хүмүүсийг эргүүлж тойруулж харах харц, хувийн орон зайд халдах – энэ бүгд нэг шинж тэмдэг.

Халаасны хулгайчаас хэрхэн сэргийлэх вэ? 1

Ид ачаалалтай цаг

Ихэнх халаасны хулгай ид ачааллын цагаар хийгддэг – нийтийн унааны ачаалал ихсэх үеэр. Хулгайч нар дүүрэн хүнтэй автобус, галт тэргэнд ажлаа сайн хийнэ. Энэ тохиолдолд хулгайчаас өөрийгөө хамгаалах нэг л арга бий: эд зүйлсээ өмднийхөө урд халаасанд хийгээд гаднаас нь барьж явбал бүр найдвартай байх болно. Эмэгтэйчүүд цүнхээ өмнөө барь, анхаарал сарниулах бусдын элдэв хөдөлгөөнийг бүү анхаар.

Халаасны хулгайчаас хэрхэн сэргийлэх вэ? 2

Их хэмжээний мөнгө

Хулгайч нарыг татах увьдистай хоёр газар бий – АТМ болон валют солих цэг. Бүлэг этгээдүүд эдгээр газруудад ажиглагч нараа үлдээж золиосоо тодорхойлдог. Тэдний өгөөш болохгүйн тулд маш анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Авсан бэлэн мөнгөө гудамжинд гарахаас өмнө цааш далд хий. Хэрвээ маш их хэмжээний бэлэн мөнгөтэй бол урьдчилан унаагаа бэлдсэн нь дээр шүү.

Халаасны хулгайчаас хэрхэн сэргийлэх вэ? 3

Үүргэвч

Үүргэвчиндээ үнэт зүйлсээ бүү хий. Нуруундаа хамаг эд зүйлсээ хийчихээд яваа хүн бол – дөнгөж эхэлж буй хулгайч нарын сургалтын талбар болно. Хэрвээ компьютер, таблет зэрэг зүйлсээ үүргэвчинд хийхээс өөр аргагүйд хүрвэл цахилгаан, түгжээ нь бат бөх, амархан онгойдоггүй байх хэрэгтэй.

Халаасны хулгайчаас хэрхэн сэргийлэх вэ? 4

Кафед

Хүмүүс кафед хоол идэж байхдаа хажуугийн сандал эсвэл өөрийнхөө сууж байгаа сандалнаас цүнхээ дүүжилдэг. Энэ бол хулгайч нарт зүгээр л бэлэг бэлдсэн хэрэг. Тиймээс цүнхээ ил газар эсвэл хөлнийхөө завсар тавихад хулгайчийн гар тийм амар сунахгүй.

Халаасны хулгайчаас хэрхэн сэргийлэх вэ? 5

Арын халаас

Энэ газар үнэтэй тамхийг ч бүү хий. Мэргэжлийн хулгайч нарын хэлц үг бий – арын халаасыг “хүнийх” гэдэг ажээ – ямар учиртай нь ойлгомжтой болов уу.

Халаасны хулгайчаас хэрхэн сэргийлэх вэ? 6

Харийн нутагт

Аялал жуулчлалын газар болгонд халаасны хулгайч бий. Аялагч хүнд бэлэн мөнгө байх нь мэдээж  тул хулгайч нар эргэлдэх л болно. Өөрийгөө аялагч мэт бүү харагдуул, үнэтэй брэндийн хувцас, газрын зураг гаргаж ирж харахаас зайлсхий, сайн дураараа туслах гээд ирж буй нутгийн оршин суугчид тэр даруй бүү итгэ. Түрийвчиндээ аль болох бага мөнгөтэй яв, төлбөрийн картаа урд кармандаа хийж  яваарай.

Халаасны хулгайчаас хэрхэн сэргийлэх вэ? 7

7
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *