Гэрийн нөхцөлд цагаан хувцасны өнгийг сэргээж цайруулах арга. Хими цэвэрлэгээнд өгснөөс дутахааргүй үр дүнтэй!

0
0
15,963

Гэрт үр хүүхэд бага байхад угаалгын машин угаах хувцсаар хахдаг. Хүүхдийн хөдөлгөөн болгоныг хараад суугаад байж чадахгүй, хүүе гэхийн завдалгүй л тэд ямар нэгэн зүйлд хүрч хувцсаа завааруулна. Гэрийн эзэгтэй, эх хүн л болсон хойно бүгдийг цэвэр цэмцгэр явуулахыг хүсэж явдаг.

Нэгэн блогерын танилцуулсан цэвэрлэгээний аргыг танд танилцуулж байна. Өөрийнхөө хувцсан дээр туршиж үзсэн, сэтгэл хангалуун үлдсэнийг хэлэх хэрэгтэй байх. Энэ аргын тусламжтайгаар цэвэрлэгээний ажил хамаагүй хөнгөвчлөгдсөн шүү.

Уг аргын давуу талууд: хамаагүй хэмнэлттэй, үр дүнгийн хувьд ямар хими цэвэрлэгээнээс дутахааргүй.

Гэрийн нөхцөлд хувцсаа хэрхэн цайруулах вэ?

Орц:

  • 10 л буцалсан ус
  • 1 стакан угаалгын нунтаг
  • 1 х.х сод
  • 4 х.х наран цэцгийн тос
  • 4 х.х цайруулагч

Бэлдэх арга:

1. Хувцсаа угаахад бэлдэнэ. Өнгө өнгийн зурагтай байсан ч хамаагүй, санаа бүү зов

 

2. Паалантай саванд дээр заасан орцуудыг хийгээд халуун усаа нэмнэ

 

3. Модон хутгуураар орцуудыг бүрэн уустал сайтар хутгана

 

4. Паалантай саванд угаах хувцаснуудаа хийгээд зөөлөн гал дээр 20 минут буцалгана

 

Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу

 

5. Тэр савандаа хувцаснуудаа хийж хонуулна

 

6. Өглөө угаалгын машинд зайлаарай

Цайруулах угаалт таныг баярлуулах болно. Урьд нь худалдааны бодисоор арилгаж чадаагүй толбыг та сод, наранцэцгийн тосны тусламжтайгаар арилгаж чадна. Одоо та гэрийн нөхцөлд хувцас цайруулах аргыг мэддэг боллоо.

Ахуйн бус шинж чанартай толбо гэж бий: машины тос, техникийн будаг, химийн бодис. Энэ төрлийг толбыг арилгахад хэцүү. Гэхдээ л боломжтой. Нашатирын спиртийг шингэн савантай хүйтэн усанд адил хэмжээгээр холино. Энэ уусмалдаа хувцсаа 10 минут дэвтээгээд гараараа угаана. Дараа нь угаалгын машинд хийж эргүүлээрэй.

Хэрвээ дээрх зөвлөгөө танд тус болсон бол найз нартайгаа заавал хуваалцаарай.

2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.