Хувцасны шүүгээг эмх цэгцтэй байлгах 7 нууц

2

Шкафанд эмх цэгцтэйгээр эд зүйлс хадгалах гэдэг бол одоо цагт том урлаг болжээ. Хувцас гэж тоо томшгүй, шкафан дахь зай гэж давчуу.

Иймд шкафанд хувцасаа хэрхэн эмх цэгцтэйгээр хадгалах зарим нууцаас танд дэлгэх гэж байна.

Хэрэггүй хувцаснаасаа салж суръя

Юуны түрүүнд өмсөхгүй байгаа хувцасаа ялгаж ав. “Энэ банзлыг 5 жилийн өмнө өмсөж байсан, дахиад хэзээ ч юм өмсөж юуны магад” – энэ мэт бодлоос салж үз. Бүхэл бүтэн 5 жил энэ банзал байгаа эсэхээ мартсан байна. Хуучин хувцасаа хаях гэж бүү яар, зарим нэг гоёл чимэглэлийн зүйл хийж болно. Жишээ нь, ширээний бүтээлэг зэрэг өөрийн гараар хийхэд цаг орох ч гэлээ хийгээд тавьсан байхад таныг баярлуулна.

Хувцасны шүүгээг эмх цэгцтэй байлгах 7 нууц 1

Улирлын шинж чанартай хадгалалт

Намар дуусч, өвөл ирлээ. Ойрын хугацаанд өмсөхгүй хувцасаа цааш хураах цаг нэгэнт болжээ. Орон доогуур шургуулах, сагсанд хийж шкафны дээр тавих гээд олон арга бий. Зарим хүмүүс улирлын шинж чанартай хувцасаа харанхуй өрөө эсвэл нэг талаасаа өрөөгөө чимэх чемодан зэрэгт хийж хадгалдаг.

Хувцасны шүүгээг эмх цэгцтэй байлгах 7 нууц 2

Тогтсон ялгалт

Тогтсон байдлаар хувцасаа ялгаж тавихад яарсан үед хэрэгтэй хувцасаа шууд сонгон өмсөхөд танд амар байх болно. Хувцасыг ялгах хэд хэдэн арга бий: өнгөөр, материалаар, загвараар, “дээрээс доош” – дээд тавиур дээр футболк, цамц харин доод тавиурт өмд гэх мэт.

Хувцасны шүүгээг эмх цэгцтэй байлгах 7 нууц 3

Бяцхан туслагч

Хавчаартай өлгүүр, гэрэлтдэг сав, сүлжмэл сагс зэрэг нь таны шкафыг эмх цэгцтэй болгоход тус болно. Сагс, хайрцганд юу байгааг бичээд өлгөхөд бүр л амар байна.

Хувцасны шүүгээг эмх цэгцтэй байлгах 7 нууц 4

Цүнх, гутлаа хадгалах

Цүнх, гутал болгонд өөрийн гэсэн орон зай байх ёстой. Гутал, туфлийг шкафны доод хэсэгт хадгална. Илүү амар байлгахын тулд та нэмэлт хоолой шкафанд суурилуулж урт түрийтэй гутлаа өлгөхөд хэлбэр нь алдагдахгүй. Цүнхийг шкафны дээд тавиур дээр хадгалж болно. Цүнхний хэлбэрийг алдагдуулахгүйн тулд дотор нь сонин чихсэн нь дээр шүү.

Хувцасны шүүгээг эмх цэгцтэй байлгах 7 нууц 5

Шургуулганд эд зүйлсээ хадгалах

Шургуулганд байгаа зүйлс дандаа эмх цэгцтэй байдаггүй гэдэгтэй та санал нийлэх байх. Байнгын цэвэрлэгээнээс зайлсхийж, илүү их зүйлс багтаахын тулд зангиа, ороолт зэргээ бөөрөнхийлж хөндлөнгөөр нь хийгээрэй. Тусгаарлахын тулд картонон цаасаар тусгаарлагч хийж болно. Ийм байдлаар дотуур хувцас, нимгэн футболк, оймс, зангиа, ороолт зэргийг хадгалахад тохиромжтой.

Хувцасны шүүгээг эмх цэгцтэй байлгах 7 нууц 6

Хувцасны шинэ байдлыг хэрхэн хадгалах вэ

Нэхмэл хувцас зэргийг шкафанд хураахаасаа өмнө цэвэр агаарт хэсэг байлгаж байгаад хураасан нь дээр. Мөн аливаа хувцасыг улирлын шинж чанартайгаар цааш хурааж байгаа бол юуны түрүүнд угааж цэвэрлээд гялгар уутанд хийгээрэй. Шкафны хаалгыг үе үе нээж хувцасанд шингэсэн хөлс, үнэртэй усны үнэрийг гаргаж байх хэрэгтэй.

Хувцасны шүүгээг эмх цэгцтэй байлгах 7 нууц 7

28
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *