Тасалгааны агаарыг цэвэршүүлэх гайхамшигт ургамлууд

1

Тасалгааны агаар гадаа гудамжны агаараас хэд дахин илүү бохирдолтой байдаг. Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хуванцар хэрэгсэл, элдэв хавтан, будаг, ханын цаас, угаалгын болон бусад цэвэрлэгээний бодис – эд бүгд урвалд орж таны байгаа өрөөний агаарыг бохирдуулж бензол, толуол, фенол, формальдегид, аммиак гээд дуусашгүй хорт бодис болж үүгээр нь бид амьсгалдаг ажээ.

Тасалгааны агаарыг цэвэршүүлэх чадвартай дараах ургамлыг та бүхэнд танилцуулж байна:

1. Schéfflera буюу шүхрэн мод – тамхи татдаг өрөөнд маш тохиромжтой. Тамхинд агуулагддаг никотиныг өөртөө шингээх чадвартай.

2. Epipremnum aureum буюу алтан сциндапсус – агаар дахь бензолыг цэвэршүүлнэ. Энэ ургамлын том навчис нь энэ бодисыг өөртөө шингээх чадвартай, ургахдаа ч хурдан бөгөөд усалгаа бага шаардана.

3. Dracaena – формальдегидийг цэвэрлэнэ. Энэхүү ургамал нь формальдегидийн ялгаруулах хорт бодисыг өөртөө шингээхээс гадна тавилгын лак, цавуу зэргээс ялгарах хорт бодисын хэмжээг багасгадаг.

4. Chlorophytum буюу ногоодой – элдэв төрлийн хорт хийг багасгах увдистай. Тийм учраас 1 эсвэл 2 давхарт амьдардаг хүмүүст илүү тохиромжтой ургамалд тооцогдоно.

5. Chamaedorea elegans буюу тасалгааны дал мод – хуванцар хэрэгслээс ялгарах хорт бодисыг цэвэршүүлэхээс гадна агаарыг чийгшүүлж өгнө.

6. Hedera helix болон

7. Ficus benjamina цэцгүүд нь – тасалгааны агаарыг цэвэршүүлэх чадвараараа дээгүүрт орно. Маш олон төрлийн хорт бодисоос ангижруулна. Мөн Ficus benjamina тасалгааны тоосыг өөртөө татдаг.

 

5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *