Амьдралаа хэрхэн 12 сарын дотор бүхэлд нь өөрчлөх вэ?

3

Бид бүгд амьдралынхаа ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүсдэг, гэвч үүнийг хийж чадахгүй байх мянга мянган шалтаг гаргаж ирэхдээ гаргууд. Яг танд зориулан бид сар бүр хийх ёстой 12 даалгаврыг бэлдлээ.

Нэгдүгээр сар – зорилгоо зөв тодорхойлж сурцгаая

Амьдралаа хэрхэн 12 сарын дотор бүхлээр нь өөрчлөх вэ? 11

Бид жил бүр төлөвлөгөө зохиож амьдралаа өөрчилнө гэж амлалт өгдөг. Гэвч зорилгодоо хүрч чадахгүй байх өчнөөн шалтаг гаргаад л ирдэг. Хамгийн гол асуудал бол – бид буруу төлөвлөдөг.

Маня Борзенко хэмээх блогчин хүссэн зорилгодоо хүрэхэд туслах нэгэн аргыг олжээ. Үүнд:

  1. Бидний амьдралд юу чухал вэ гэдгийг тодорхойлох.
  2. Эдгээр чухал зүйлсээс юу өөрөө өөрөөрөө бүтэж байгааг тодорхойлно.
  3. Амжилттай бүтэж байгаа зүйлс дээрээ тууштай ажиллана.
  4. Болохгүй байгаа зүйлс дээрээ ажиллаж эхэлнэ.
  5. Урагшаа!

Танд амархан санагдаж болох ч хамгийн гол нь энэ дүрмийг ягштал биелүүлэх нь чухал юм шүү.

Хоёрдугаар сар – муу зуршлуудаасаа салцгаая

Амьдралаа хэрхэн 12 сарын дотор бүхлээр нь өөрчлөх вэ? 12

Зарим зуршлууд биднийг аз жаргалтай амьдрахад саад болдог. Эдгээрээс салах хэцүү ч салах боломж бий. Хэд хэдэн зөвлөгөө өгье:

  1. Бүх цаг заваа ажилдаа зарцуулах зуршил

Өдрөө дуусашгүй их төлөвлөгөөгөөр бүү дүүргэ. Өөртөө амрах, цэнэглэх, бодох цаг зав гарга. Өөрийгөө бүү хуураарай – танд юу ч болсон хэдэн минутын завсарлага авах боломж байгаа шүү дээ.

  1. Өнгөрснөө санах зуршил

Та өнгөрсөн жил, өнгөрсөн сар, тэр бүү хэл өмнөх долоо хоногт байснаасаа өөр хүн болсон. Та үргэлж өсөж өөрчлөгдөх болно. Амьдрал ийм л юм хойно.

  1. Хүн бүрт таалагдах зуршил

Бид эргэн тойрон дахь хүн бүрт таалагдах албагүй. Тэд ч биднийг таалах албагүй.

Зуршил бий болгохын тулд өдөр бүр хичээх хэрэгтэй. Эхэн үедээ бүх муу зуршлаасаа салахад хэцүү байх болно. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүх зүйл амар хялбар болох болно.

Гуравдугаар сар – спортоор хичээллэцгээе

Амьдралаа хэрхэн 12 сарын дотор бүхлээр нь өөрчлөх вэ? 1

Хаврын эхэн сар – бие галбиртаа анхаарах хамгийн тохиромжтой цаг. Зун болохоос өмнө илүүдэл жингээ хасах хэрэгтэй шүү дээ. Эхлээд “планк” дасгалыг хийх гэж оролдоорой. Энэ дасгал мөр болон гэдэсний булчинг чангалах болно.

  1. Гар хөл дээрээ зогсоно. Хөлөө тэгшлээд өлмий дээрээ зогсоно.
  2. Гэдэсний булчингаа татаад хөлөө шалнаас дээш хэдэн сантиметрт ээлжлэн өргөнө.
  3. Дасгалыг нэг минутын турш хийнэ. Нуруугаа цэх болгоод бэлхүүсээ доошлуулж болохгүй.

Өдөрт 10 минут хийвэл таны бие нэг сарын дотор танигдахын аргагүй болтол өөрчлөгдөх болно. Энэ дасгал нь өдөр бүр хийх хэрэгтэй дасгалуудыг нэг яг мөн.

Дөрөвдүгээр сар – ямар нэгэн шинэ зүйл сур

Амьдралаа хэрхэн 12 сарын дотор бүхлээр нь өөрчлөх вэ? 2

Өнөө үед интернэтийн тусламжтай бид гэрээсээ гаралгүйгээр хүссэн зүйлээ үнэгүй сурах боломжтой болсон. Та программчилж сурах, гитар, төгөлдөр хууран дээр тоглож сурах, мөн шатрын аварга ч болох боломжтой. Бүх зүйл таны гарт байна. Танд цаг үргэлж олдоно, тиймээс гол нь хүсэх л хэрэгтэй.

Тавдугаар сар – харилцаа холбооны мэргэжилтэн бол

Амьдралаа хэрхэн 12 сарын дотор бүхлээр нь өөрчлөх вэ? 3

Бид эцэг эх, найз нөхөд, хамтран ажиллагсадтайгаа харилцахдаа бага зэргийн зөрчил үүсгэдэг. Үүнийг өөрчлөх цаг нь ирлээ!

Удирдлагатайгаа яаж ярилцах вэ

Ярих гэж төлөвлөсөн мэдээллийг зөв хүргэхийн тулд даргынхаа оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй. Даргатайгаа асуудлыг уулзаж ярилцсан нь дээр үү эсвэл цахим шуудангаар мэдээлсэн нь дээр үү гэдгийг даргаасаа асуусан нь дээр. Имэйлийн хувьд гэвэл бусдын хэллэгийг дуурайж бичих нь харилцааны идэвхгүй арга юм шүү.

Хамтрагчтайгаа яаж ярилцах вэ

Тэдний юу ярьж байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрэв хамтрагч чинь болзооны үеэр зөвхөн сөрөг зүйлс ярьдаг бол хамтрагчийнхаа талаар дахин нэг бодоод үзээрэй.

Зургадугаар сар – илүү зүйлсээ бүгдийг хая

Амьдралаа хэрхэн 12 сарын дотор бүхлээр нь өөрчлөх вэ? 4

Зун цаг ирлээ, илүү дутуу хог хаягдлаа гаргах цаг боллоо. Таны гэр бол таны тусгал юм. Хэрэв өөрчлөлтийг хүсэж байгаа бол эхлээд өөрийн орон гэрийг өөрчил. Гэр чинь цэвэрхэн, цэгцтэй бол оюун санаа цэгцэрч бүх зүйлс бүтэмжтэй байх болно.

Долоодугаар сар – аялалд гар

Амьдралаа хэрхэн 12 сарын дотор бүхлээр нь өөрчлөх вэ? 5

Одоогийн нөхцөл байдлаа өөрчилж уул нурууд, наран шарлагаар зугаалах цаг нь боллоо. Мөнгөө хэмнэх нь гол зүйл биш. Бидний амьдралын хамгийн үнэтэй зүйл бол сэтгэл хөдлөл юм. Өөр оронд та шинэ танилуудтай болж, шинэ соёлтой танилцаж, өөртөө шинэ шинэлэг зүйлсийг нээх болно. Гайхалтай биш байна гэж үү?

Наймдугаар сар – сайн сайхнаа хуваалц

Амьдралаа хэрхэн 12 сарын дотор бүхлээр нь өөрчлөх вэ? 7

Бид хүнд туслахдаа бага зэрэг аз жаргалын амтыг мэдэрдэг. Цаганд санаа зоволгүйгээр найздаа тусалж, хөгшчүүдийг зам гарахад нь тусалж, гудамжны нохойг хоолло. Наймдугаар сар таны сайхан сэтгэлийн сар байг. Энэ бүгдийн эцэст та өөрийгөө ямар их аз жаргалтай болсныг анзаарах болно.

Есдүгээр сар – хүсэл тэмүүллээрээ жигүүрлэ

Амьдралаа хэрхэн 12 сарын дотор бүхлээр нь өөрчлөх вэ? 6

Намрын улирал ирж бүтээлч байх цаг ирлээ. Зураг зурж, төгөлдөр хуур тоглож, шүлэг бичиж, даашинз оёж, зураг ав. Эдгээрийн тусламжтай таны анхаарал төвлөрөлт сайжирч, стрессээс салж, ажиллах чадвараа нэмэгдүүлэх болно.

Аравдугаар сар – хэл сурцгаая

Амьдралаа хэрхэн 12 сарын дотор бүхлээр нь өөрчлөх вэ? 8

Хэрэв та англи хэл мэддэг бол испани эсвэл өөрт таалагдсан ямар нэг хэл шинээр сурахад хялбар байх болно. Танд хэдэн зөвлөгөө өгье:

  1. Skype-аар гадаад хүнтэй харилц.
  2. Уулзалт зохио.
  3. Гадаад хүн шиг ярьж сур.

Арван нэгдүгээр сар – шинэ хоол хийж сур

Амьдралаа хэрхэн 12 сарын дотор бүхлээр нь өөрчлөх вэ? 9

Дэлхий дээр заавал идэж үзэх хэрэгтэй маш олон төрлийн хоол бий. Долоо хоног бүр шөл, бялуу, бусад төрлийн хоолны жорыг олж өөрөө туршиж үзээрэй. Ямар хурдан мэргэжлийн тогооч болсноо та анзаарах ч үгүй. Харин таны дотны хүмүүс таныг магтаалын үгээр булах болно.

Арван хоёрдугаар сар – дүгнэлт гарга

Амьдралаа хэрхэн 12 сарын дотор бүхлээр нь өөрчлөх вэ? 10

Хэрэв өмнөх бүх зөвлөгөөнүүдийг дагасан бол та жилийн дотор өөдрөг, гоё сайхан галбиртай мэргэжлийн тогооч болсон байгаа. Та үр дүнд хүрч чаджээ. Харин одоо энэ оны эцсийн дүгнэлтийг гаргаж 2017 ондоо дахин шинэ зорилт тавьж хичээж ажиллаарай. Амжилт!

44
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. БГэрэлт

    2016/02/03 at 19:35

    Надад үнэхээр сайхан сэтгэлд төрлөө.

  2. Б.Гэрэлт.

    2016/02/03 at 19:42

    Надад тэр арван нэгдүүгээр ,ес дүгээр сарууд маш их талагдлаа.Миний сэтэгэлд 100% талагдлаа.

  3. Gerlee Gemma

    2016/02/04 at 13:49

    Халиунсайхан Төмөрчөдөр Олхүн heheheheh turshaarai. Hongorooo ??

  4. Gerlee Gemma

    2016/02/04 at 13:49

    Халиунсайхан Төмөрчөдөр Олхүн heheheheh turshaarai. Hongorooo ??

  5. Халиунсайхан Төмөрчөдөр Олхүн

    2016/02/04 at 13:54

    mash ih bayarlalaa

  6. Халиунсайхан Төмөрчөдөр Олхүн

    2016/02/04 at 13:54

    mash ih bayarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *