Гар доорхи энгийн зүйлс ашиглан гэрт шингэсэн таагүй үнэрээс салах 17 арга

0

Дан ганц тоосоо арчиж, шалаа шүүрдэх нь танай гэрийг цэвэрхэн бөгөөд шингэсэн элдэв үнэрээс салгахад туслахгүй л болов уу. Зарим таагүй үнэр гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл, тэр ч бүү хэл матрассанд хүртэл шингэсэн байх нь бий. Харин танд дуулгах сайхан мэдээ гэвэл тэдгээр эвгүй үнэрээс гар доорхи энгийн зүйлс ашиглан хялбархан салах боломжтой байдаг ажээ.

1. Жүржийн хальс ашиглан гал тогооны эвгүй үнэрээс салах

Энэхүү жимсний үнэр стресс бууруулж, сэтгэл санааг өргөхөөс гадна гал тогоонд гайхалтай үр нөлөө бүхий агаар цэвэршүүлэгч болдог ажээ. Та жүржийн хальсыг шөнийн турш хатааж бэлтгээд, гал тогоондоо шатааснаар удаан хугацааны туршид анхилуун үнэр гал тогооны өрөөг тань дүүргэх болно.

 

2. Хүнсний сода ашиглан хөргөгчинд шингэсэн эвгүй үнэрээс салах

© depositphotos.com, © depositphotos.com

Хөргөгч нээх үед маш олон төрлийн үнэр хамар цоргидог. Ихэнх тохиолдолд хөргөгчний тань агаар цэвэршүүлэгч эвгүй үнэрийг далдалж байдаг. Гэхдээ нэгэнт шингэсэн эвгүй үнэрийг агаар цэвэршүүлэгч дарах боломжгүй тул хүнсний сода тэдгээр эвгүй үнэрийг үгүй хийх болно. Та тэдгээр үнэрээс салахыг хүсвэл хөргөгчиндөө хүнсний содыг хайрцгийг нь нээгээд орхиход л хангалттай. Ийм байдлаар жилдээ нэг удаа сода сольж хэвшээрэй.

 

3. Богино долгионы зууханд шингэсэн эвгүй үнэрийг нимбэг ашиглан дарах

© shutterstock.com

Нимбэг бол цэвэрлэгээний салшгүй нэг хэсэг гэдгийг хэн бүгд мэднэ. Богион долгионы зууханд шингэсэн үнэрийг нимбэгээр дарахын тулд та дотор нь тал аяга усан дээр тал нимбэг хийж 5 минутын турш халаагаарай. Цаг болсны дараа зуухаа нээлгүй хэсэг хүлээгээд аягатай нимбэгээ гарган аваад зуухны дотор хэсгийг нь сайтар арчиж цэвэрлээрэй.

 

4. Усны хоолойд шингэсэн эвгүй үнэрээс цитрусын жимс ашиглан салах

Нимбэг эсвэл жүржийг шаантаг хэлбэрээр зүсээд, усны хоолойн дээрээс шахаарай. Ингэснээр жимсний ширхэг бүр нь эвгүй үнэртэй тэмцэж сэнгэнэсэн сайхан үнэрийг гаргах болно. Хэрэв танд цитрусын төрлийн жимс байхгүй бол тоор жимс ч хэрэглэх боломжтой. Энэ нь хуримтлагдсан хоол хүнсний үлдэгдлийг гаргахад туслах болно.

 

5. Эфирийн тос ашиглан өрөөндөө байгалийн үнэрийг бий болгох

Агаар цэвэршүүлэгч хүний биед сөрөг нөлөөтэй орц агуулж байдаг гэдгийг та мэдэх үү? Тэгвэл өөрийн агаар цэвэршүүлэгчээ хийхэд тань танд ердөө шүршигч сав, нэрмэл ус, шулмын шүүр (witch hazel) болон үндсэн тоснуудаас өөрийн хүссэн төрлөөс нэг нь байхад л хангалттай. Шүршигч савандаа бэлдсэн тосноосоо 20-25 дуслыг үнэр удаан хугацаанд хадгалах гол орц болж өгдөг шулмын шүүр ургамалтайгаа хамт хийгээд, нэрмэл усаа дээрээс нь нэмж өгснөөр таны агаар цэвэршүүлэгч бэлэн болох болно.

 

6. Суултуур цэвэрлэгч хийх

4 цайны халбага цитрусын хүчил, тал аяга угаалгын сода, тал аяга эпсом давс, 1 цайны халбага саван, 1 цайны халбага сода, 15 дусал эфирийн тосыг том саванд хийж холиод, шулмын шүүрийг барьцалдах хүртэл нь шүршихэд л танд суултуурын бүх бактерийг устгаж элдэв үнэр дарах цэвэрлэгч бэлэн болох болно. Хийсэн цэвэрлэгчээ 6 цагийн турш хатаахаа мартав аа.

© depositphotos.com, © depositphotos.com, © depositphotos.com

Харин хүнсний сода ашиглан хийсэн цэвэрлэгч суултуурын зөвхөн нэгээхэн хэсгийг цэвэрлэдэг. Хэдийгээр эвгүй үнэр дарагддаг ч гэсэн цэвэрлэх шаардлагатай бүхнийг үгүй хийж чаддаггүй ажээ. Энэ тохиолдолд кока кола танд тус болж мэдэх юм шүү. Суултуур руугаа кока кола болон сода хийгээрэй. Агуулагдах хүчил нь суултуурыг бүрэн цэвэрлэгдэх нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Ийнхүү шөнийн турш байлгаад маргааш өглөө нь усаа татаарай.

 

7. Цуу ашиглан хивснээс эвгүй үнэр арилгах

© essentiallynatalie.blogspot.com

Хэрэв та гэрийн тэжээмэл амьтантай бол хааяа хивсэн дээр шээж, эвгүй үнэр шингээх нь бий. Тэгвэл та 150 мл устөрөгчийн хэт исэл, 1 цайны халбага цуу, 1 цайны халбага хүнсний сода бэлтгэж шүршигч саванд хийхэд л хангалттай ажээ. Энэхүү цацлагаа та эвгүй үнэр шингэсэн хивсэндээ цацаж хатаах хэрэгтэй. Хатсаны дараагаар таны цацсан хэсэгт цагаан нунтаг ялгарч үлдэх бөгөөд үүнийг вакум цэвэрлэгчээр цэвэрлээд цээж дүүрэн амьсгалах боломжтой болох нь ээ.

 

8. Хүнсний сода ашиглан матрассанд шингэсэн эвгүй үнэрээс салах

Матрассанд шингэсэн эвгүй үнэрээс салахын тулд та ердөө хүнсний сода дээрээс нь цацаж өгөхөд л хангалттай. 30 минут орчмын дараагаар та тос сорогчоор цэвэрлээрэй. Хэрэв та матрассандаа анхилуун үнэр шингээхийг хүсвэл хүнсний сода цацахаас өмнө эфирийн тоснуудаас аль нэгийг нь сонгон авч холиод цацахад л хангалттай.

Энэ аргыг та буйдан дээр ч хэрэглэх боломжтой. Та буйдан дээр болон зөөлөвчин доогуур нь хүнсний сода цацах хэрэгтэй бөгөөд 15 орчим минут хүлээгээд цэвэрлээрэй. Хэрэв таны буйдангаас хэт их эвгүй үнэр гарч байгаа бол сода цацаад хонуулахыг зөвлөж байна. Мэдээж үүний дараа та тоос сорогч ашиглан цэвэрлээрэй.

 

9. Суултуурын сойз цэвэрлэгч бэлтгэх

Хаанаас гараад буй нь мэдэгдэхгүй угаалгын өрөөний эвгүй үнэр суултуур цэвэрлэгч сойзноос гарч байх нь олонтаа. Тэгвэл энэ эвгүй үнэрээс ангижирч, элдэв нян бактери бүхнээс салгахад танд ердөө шингэн саван л хэрэгтэй. Шингэн савангаа та сойз дээрээс хийж өгөөрэй.

 

 

10. Хуурай салфетка ашиглан хувцасны шүүгээнд шингэсэн эвгүй үнэрээс салах

© pixabay.com, © shutterstock.com

Эвгүй үнэр ч гэлтгүй хэт их үнэртэн таны шүүгээнээс үнэртээд байх үед ч энэ аргыг хэрэглэж болох юм шүү. Та салфеткаа зүгээр л шүүгээндээ байрлуулах эсвэл хувцасныхаа халаасанд хийхэд л хангалттай. Та ирэх улиралд өмсөх хувцасныхаа халаасанд хийж орхиод үзэхийг зөвлөж байна. Тэдгээр хувцаснуудаа өмсөх цаг болоход бүх тааламжгүй үнэрээсээ салсан байгааг та мэдрэх болно.

 

11. Ургамлын гаралтай үнэртэн хийж, хувцсанд шингэсэн эвгүй үнэрээс салах

© sewmanyways.blogspot.com

Хэрэв та байгалийн үнэрт дуртай бол өөрийн дуртай үнэрийг ялгаруулдаг ургамлыг сонгон авч хөвөн даавуун материалд хийж бэхлээд хувцасны шүүгээндээ хийгээрэй. Та сардаа нэг удаа энэхүү үнэр дарагчаа солиход хангалттай.

 

12. 00-ын цаасыг агаар цэвэршүүлэгч болгон ашиглах нь

Өрөөнд шингэсэн эвгүй үнэрийг дарахад эфирийн тоснууд бидэнд хамгийн их тус хүргэх болно. Та 00-ын цаасныхаа дотор хэсэгт хэдэн дусал тос дусаагаад үзээрэй. Өрөөг бүхэлд нь тааламжтай үнэрээр дүүргэж буйг та мэдрэх болно.

 

13. Идэвхжүүлсэн нүүрс ашиглан муурын хэвтэрт шингэсэн үнэрээс салах

Идэвхжүүлсэн нүүрс бол элдэв таагүй үнэрийг гайхалтай өөртөө шингээгч ажээ. Та идэвхжүүлсэн нүүрсээ сийрэг материалтай зүйлд боогоод муурын хэвтэрний ойр хавьд тавиарай. Эвгүй үнэр төд удалгүй үгүй болж буйг та мэдрэх болно.

 

14. Шарсан загасны үнэрээс салах

Зарим төрлийн загаснуудыг шарах үед маш хурц үнэр ялгардаг. Ихэнх тохиолдолд цонх нээж, агааржуулагч хэрэглээд ч үнэр нь гардаггүй шүү дээ. Тэгвэл загасаа шарж дуусмагц та хайруулын таваг дээрээ нэг аяга цуу болон нэг аяга ус холиод буцалгаарай. Үүнээс ялгарах уур нь загасны үнэр төдийгүй гал тогооны өрөөг тань эвгүй үнэрээс салгах болно.

 

15. Угаалгын машиндаа ч мөн адил анхаарал хандуулцгаая

© depositphotos.com

Угаалгын машины резин жийргэвч хэсэгт хөгц үүсч эвгүй үнэр ялгаруулах боломжтой гэдгийг та мэдэх үү? Үүнээс сэргийлэхэд танд туслах зүйлс гэвэл 1 аяга цайруулагч болон 4 аяга бүлээн ус. Бэлдсэн зүйлсээ сайтар хутгаж уусгаад порлон эсвэл алчууртаа норгож шингээгээд жийргэвч хэсгийг нь сайтар арчиж цэвэрлээрэй. Үүний дараагаар угаалгын машинаа халуун устай эргүүлж цэвэрлээд хаалгыг нээлттэй үлдээж хатаагаарай.

 

16. Өөрийн гараар үнэртүүлэгч лаа хийгээрэй

Өөрийн хүссэн үнэртэй лааг өөрөө хийнэ гэхээр хөгжилтэй биш гэж үү? Жишээ нь, лавандагийн үнэртэй лаа хийхийн тулд танд лааны тос, төмөр суурьтай лааны гол, лавандагийн тос болон лавандагийн хатаасан нахиа байхад л хангалттай. Юуны өмнө та лааны суурь болон лааны голоо сайтар тогтоож өгөх хэрэгтэй. Ингэхдээ та хувцасны хавчаар ашиглаж болох юм. Үүний дараагаар та хайлуулсан лааны тос дээрээс 20-30 дусал лавандагийн тосоо нэмж өгнө. Эцэст нь хатаасан нахиагаа чимэглэл болгон хийгээд таны лаа бэлэн болох болно.

 

17. Тасалгааны ургамал тарих

© pexels.com, © depositphotos.com, © depositphotos.com

Таны гэрийг илүү тохилог харагдуулагч гол зүйл бол мэдээж ногоон ургамал. Үүгээр ч зогсохгүй тэд бол агаарыг маш сайн шүүгч. Ерөнхийдөө мөлхөө цэцэг, хятадын шилмүүст ургамал, далдуу гэх мэт ургамлуудыг гэртээ тарих нь элбэг байдаг.

Эвгүй үнэрнээс салах аль арга нь танд илүү таалагдсан бэ? Танд эвгүй үнэрээс салах өөрийн гэсэн арга бий бол сэтгэгдэл хэсэгт бичиж бидэнтэй хуваалцаарай.

13
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/17 at 16:27

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *