Цусны даралт ихсэх өвчний эрт үед илрэх шинж тэмдгүүд. Эдгээрийг 5 хүн тутмын 1 нь огт анзаарч мэддэггүй!

2

Даралт ихсэх өвчин дэлхий дахинд хамгийн их тархсан, хүн болгон төдийлөн анзаардаггүй өвчин билээ. АНУ-д гэхэд л 70 сая иргэд дан ганц энэ өвчнөөс болж шаналж байна. Өөрөөр хэлбэл 25-аас дээш насны хүмүүсийн 40% нь даралт ихсэх өвчтэй байна. Энэ тоо 2025 он гэхэд дэлхий дахинд 1.56 тэрбум болж өсөх хандлагатай байна. Одоогоор цусны даралт ихсэх өвчин дэлхийд үхэлд хүргэх нэн эрсдэлт өвчин гэдгээр тэргүүлээд байна. Түүнчлэн даралт ихсэх өвчин нь зүрх судасны өвчин болон цус харвалт, зүрхний шигдээс болох шалтгааны 50%-ийг эзэлж байгаа бөгөөд бөөр дамжуулах замын өвчин болон бөөрний дутагдал үүсэх гол шалтгаан болдог.

Даралт ихсэх өвчин гэж юу вэ?

Цусны даралт ихсэх өвчин нь цус таны артерийн судасны хананд хэт их даралт учруулснаар үүсэх өвчнийг хэлнэ. Энэ нь богино хугацаанд хэт их стресс болон бусад өвчнүүдийн шинж тэмдэг болон илэрдэг. Гэсэн хэдий ч бие даасан өвчлөл болж удаан хугацаанд зүрх судсанд нөлөөлснөөр үхэлд хүргэх аюултай. Энэ өвчин үүсэх шалтгаануудад нас, хүйс, удамшил, гэр бүлийн түүх, өвчний түүх, жин, хооллолт, буруу зуршил голлох байр суурийг эзэлдэг бөгөөд хамгийн гол шалтгаанд буруу хооллолт, тэр дундаа хэт их өөх тостой хоол, хийжүүлсэн ундаа багтдаг бөгөөд эдгээрийг байнга хэрэглэх нь судасны ханыг нарийсгаж цусны даралтыг улам ихэсгэдэг байна.

Бусад шалтгаануудад:

  • Бөглөрөлт хэлбэрийн амьсгал тасалдалт
  • Бөөрний өвчнүүд
  • Бөөрний дээд булчирхайн хавдрууд
  • Бамбай булчирхайн эмгэг
  • Төрөлхийн зүрх судасны дутагдал, гажиг
  • Эмийн гаралтай – жирэмснээс хамгаалах эм хэрэглэх, гуурсан хоолойг тэлэх эм, ханиадны эмнүүд, өвчин намдаах эм хэтрүүлэн хэрэглэх, жороор олгодог зарим эм бэлдмэл
  • Мансууруулах бодисууд, тухайлбал кокаин, амфетамин
  • Архи удаан хугацаагаар болон хэтрүүлэн хэрэглэх

Эдгээр шалтгаанууд удаан хугацаанд үргэлжлэхэд дараах өвчнүүд үүсэх аюултай. Үүнд:

  • Зүрхний архаг дутагдал
  • Бодисын солилцооны эмгэгүүд
  • Нүдний эмгэгүүд
  • Аневризм, судас бүдүүрэх
  • Цус харвах
  • Зүрхний шигдээс
  • Ой санамжаа алдаж эхлэх (юм амархан мартдаг болох)

Цусны даралт ихсэх өвчний эрт үеийн илрэх шинж тэмдгүүд:

Ихэнхдээ даралт ихсэх өвчтэй хүмүүст өвчин нь бүр хүндрэх эсхүл ноцтой байдалд хүрэх хүртэл илэрхий шинж тэмдэг илэрдэггүй аж. Гэвч хүмүүсийн ихээхэн анзаардаггүй, зарим хүмүүс нас явахын хэрээр илэрдэг шинж тэмдэг хэмээн андуурдаг шинж тэмдгүүд цусны даралт ихсэх өвчин үүсэж байгаагийн дохио болдог ажээ. Тухайлбал:

  • Будлиу болох, ухаан балартах
  • Цээжний өвдөлтүүд
  • Зүрхний хэм алдагдах
  • Нүдний хараа муудах болон бусад асуудлууд
  • Чих шуугих
  • Ядаргаа

Түүнчлэн өвчин даамжрахад илэрхий шинж тэмдгүүд илрэх бөгөөд тухайлбал толгой өвдөх, амьсгаадах, хамраас цус гарах, мэдрэлийн ядаргаанд орох, хөлрөх, нойрны алдагдал, нүүр улайх, халуу оргих шинжүүд илэрнэ.

Даралт багасах өвчин ч бас эрсдэлтэй

Цусны даралт багасах өвчин ховор илрэх бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Удаан хугацаанд цусны даралт багассанаар зүрх, тархи гэх мэт амин эрхтүүдэд шаардлагатай хэмжээгээр хүчилтөрөгч, эрдэс бодисууд хүрч чадахгүйн улмаас дутагдал үүсгэдэг.  Энэ нь ихэвчлэн нас, хөдөлгөөний дутагдал, идэвхгүй байдлаас үүддэг.

Даралт багасах өвчний хамгийн ауюлтай зүйл нь илэрхий шинж тэмдэг үзүүлдэггүй бөгөөд хүмүүс ихэвчлэн өөр өвчин хэмээн андуурч цусны даралтаа хэмждэггүй байна. Үүний улмаас даралт багасах өвчтэй хүмүүсийн бие бага багаар муудаж доройтдог аж.

Түгээмэл илрэх шинжүүд:

  • Толгой эргэх, ухаан балартах
  • Ухаан алдаж унах, муужрах
  • Анхаарал төвлөрөлт муудах
  • Хараа муудах, нүд харанхуйлах
  • Дотор муухайрах
  • Даарах, хүйтэн хөлс гарах, арьс цонхийх
  • Өнгөц, түргэн амьсгалах
  • Ядаргаа
  • Сэтгэл гутрал
  • Цангах

Цусны даралтыг хэрхэн хэмжих вэ?

Цусны даралт ихсэхэд илрэх шинж тэмдгүүдийг танихад хэцүү бол хамгийн амар аргаар гэртээ болон эмчид үзүүлэн цусны даралтыг хэмжиж болно. Цусны даралт хэмжих нь буруу хооллодог буюу амьдралын буруу хэв маягтай хүмүүс, гэр бүлд нь даралт ихсэх өвчтэй хүмүүс байдаг бол байнга хэмжиж үзэж байх нь нэн тустай.

Цусны даралт нь зүрхний цус шахах хэмжээ болон артерийн судасны цусны урсгалд эсэргүүцэх хүчээр тодорхойлогддог.  ‘National  Institute of Health’-ийн гаргасан цусны даралтын хэвийн хэмжээг доор бичлээ. Үүнд:

  • Хэвийн: 120/80 болон түүнээс бага
  • Даралт ихсэх өвчний өмнөх шат: 120-139/80-89
  • Даралт ихсэх өвчний эхний шат: 140-159/90-99
  • Даралт ихсэх өвчний хоёрдугаар шат: 160 болон түүнээс дээш/100 болон түүнээс дээш

Даралт ихсэх өвчнийг хэрхэн хянах вэ?

Жороор олгодог ихэнх эмүүд даралт ихсэх өвчний шинж тэмдгийг арилгадаг хэдий ч уг өвчний шалтгааныг арилгадаггүй аж. Иймд та шалтгаан болсон буруу амьдралын хэв маягийг арилган зөв хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр даралт ихсэх өвчнөөс сэргийлж чадна.

Мөн хоол хүнсээр дамжуулан магни, кальци, кали хэрэглэн нэмэлтээр зүрх судасны өвчнөөс сэргийлэхийн тулд фолийн хүчил, Омега-3 хэрэглээрэй.

Байгалийн судас тэлэгч болох какао, коензим Q10, Л-аргинин болон сармис хэрэглэх нь таны цусны судсыг тэлж даралтыг хэвийн хэмжээнд байлгах ач тустай.

Эцэст нь даралт ихсэх өвчтэй хүмүүс чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн, өөх тос, хийжүүлсэн ундаа, каффейн, архи тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй бөгөөд стресс, хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх нь зүйтэй.

10
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Alisha LS

    Alisha LS

    2019/11/26 at 17:28

    Yostoi muuhai uvchin.

  2. Altanzul Myagmarsuren

    Altanzul Myagmarsuren

    2019/11/28 at 19:01

    Uulen Oulen Erdenekhuu

  3. Munkhaldar Munkhaldar

    Munkhaldar Munkhaldar

    2019/11/29 at 07:47

    Баярлалаа

  4. Munkhaldar Munkhaldar

    Munkhaldar Munkhaldar

    2019/11/29 at 07:48

  5. Ариунмөрөн

    Ариунмөрөн 'О

    2019/11/29 at 08:29

    Отгонбаяр Анхзаяа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *