Богинохон хөлийг урт, гоолиг болгож харагдуулах 10 заль мэх – Итгэмээргүй үр дүнтэй шүү!

2

Геннисийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэй ойролцоогоор 132,2 см урт хөлтэй ажээ. Хүн болгон ийм хэмжээний уртай хөлтэй болж чадахгүй ч хувцас загварын аргаар хөлөө урт харагдуулах олон арга бий.

Бид та бүхэндээ хэрхэн хувцаслалтын тусламжтайгаар хөлөө урт харагдуулах аргуудын талаар мэдээлэл хүргэх болно. Та ямар нэгэн гоо сайхны мэс засал эсвэл өөр аймшигтай зүйл хийнэ гэж айх хэрэггүй. Зөвхөн хувцасны өнгө, хэмжээ загвараар л хэрхэн өөрчлөгдөхийг харах болно.

1. Өсгийтэй гутал сонгохдоо платформ ултай гутал сонговол таны хөлийг илүү урт харагдуулна. Нимгэн ултай гутал таны хөлийг богино харагдуулдаг байна.

© Shutterstock.com © Shutterstock.com

 

2. Богино өмд таны хөлийг улам богино харагдуулна. Гэвч хэтэрхий урт өмд доод хэсгээрээ үрчийж бүр муухай харагдуулдаг учир өөрийн хөлний уртад яг таарсан урттай өмд сонгоорой.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

3. Та цамцаа өмднийхөө дотор хийж болно. Энэ нь таны цээжийг богинохон, хөлийг урт харагдуулахад тусалдаг.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

4. Хөндлөн биш босоо судалтай хувцас өмсөх нь таны хөлийг холоос харахад илүү урт харагдуулдаг

© Shutterstock.com © Shutterstock.com

 

5. Богино суудалтай өмднөөс илүүтэйгээр өндөр суудалтай өмд сонгох нь таны хөлийг урт харагдуулахад туслана.

© East News © 310pix.com/EAST NEWS

 

6. Нэг өнгийн хувцаснууд сонгож өмсөх нь таны хөлийг богино гэдгийг мэдэгдүүлэхгүй байдгаараа ач холбогдолтой.

© meghan_trainor / instagram © Abel Fermin/Everett Collection/EAST NEWS

 

7. Бариу өмд таны хөлийг урт харагдуулдаг. Тэр дундаа хар өнгийн бариу өмд илүү урт харагдуулахад туслана.

© LDNPIX / MEGA/Mega Agency/East News © MOVI Inc. / MEGA/EAST NEWS

 

8. Өндөр өсгийтэй гутал өмсөх нь намхан ултай гутал өмсөхөөс илүүтэйгээр таны хөлийг урт харагдуулдаг.

© Neil Warner/MEGA/EAST NEWS © Kristin Callahan/Everett Collection/EAST NEWS

 

9. Гутал сонгохдоо биеийн өнгөтэй ижил өнгийн гутал сонгох эсвэл бусад хувцастайгаа тохирсон өнгийн гутал сонгох нь таны хөлнөөс ялгарч харагдахгүй урт харагдуулахад туслана.

© Van le / Unsplash © Laura Chouette / Unsplash

 

10. Юбка сонгоход хэмжээг нь бодолцож үзэх хэрэгтэй. Өвдөгнөөс дээш урттай юбка таны хөлийг урт харагдуулдаг. Түүнчлэн урт юбка мөн адил таны хөлийг урт харагдуулахад туслах болно.

© Heber Barahona / Unsplash

Та хөлийг урт харагдуулдаг өөр ямар аргууд мэдэх вэ? Сэтгэгдлээ доор үлдээж бидэнтэй хуваалцаарай.

31
БахархмаарБахархмаар
12
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *