Оргилуун дарсны талаарх 10 сонирхолтой баримт

0

Шинэ жил, гацуур мод, өвлийн өвгөн мөн мандарин гээд эдгээр зүйлсгүйгээр шинэ жилийг төсөөлөхийн аргагүй билээ. Эдгээрээс гадна уур амьсгалд чимэг болдог бас нэгэн зүйл бол оргилуун дарс юм. Тэгвэл оргилуун дарсыг биед эерэгээр нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү?

Оргилуун дарсны талаарх 10 сонирхолтой баримт 1

1. Оргилуун дарс нь хоол шингээхэд тусалдаг бөгөөд давсны хүчил болон ходоодны булчирхайн ферментүүдийг гадагшлуулахад тусалдаг байна. Нэмж сануулахад ходоодоо түлэхээс сэргийлэхийн тулд өлөн байх үедээ оргилуун дарс уухгүй байх хэрэгтэй.

2. Мэдээж дарс болгонтой адил оргилуун дарс нь холестерины хэмжээг багасгадаг.

3. Даралт их байх тохиолдолд оргилуун дарс хэмжээг нь багасгахад тус болох болно.

4. Оргилуун дарс уух үед амьсгалын системийн үйл ажиллагаа ихэсдэг ба энэ нь цусан хангамжийг сайжруулж биеийг тань хүчилтөрөгчөөр хангахад нөлөөлдөг байна.

5. Оргилуун дарс нь бактери устгадаг чанартай бөгөөд энэ нь таны арьсанд сайнаар нөлөөлдөг юм.

6. Зөнөх өвчний эсрэг тэмцдэг бодис бол полифенол юм. Полифенол хүчтэй үл исэлдүүлэгч ба оргилуун дарсанд мөн агуулагддаг байна.

7. Толгой өвдөх, цус харвах мөн мэдрэлийн эрүүл байдалд оргилуун дарс нь тун сайнаар нөлөөлдөг.

8. Таны дархлаа ч мөн дарсанд орших танины тусламжтай бэхжих болно.

9. Таны булчинг эрүүл байлгахад хэрэгтэй чухал бодисуудын нэг болох магни ч мөн оргилуун дарсанд байдаг байна.

10. Эрдэмтдийн судалгаагаар оргилуун дарсны зохистой хэрэглээ нь хүний ой санамжийг сайжруулдаг гэдэг нь нотлогдсон байна.

 

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *