Хүнд хэцүү цагт хэрэг болох Стивен Кингийн 27 зөвлөмж

1

Стивен Кинг бол аймшгийн хаан, амьд домог, үл тайлагдах зүйлсийн талаар бичдэг шилдэг зохиолч билээ. Мөн буруу муу зуршлаас салж чадсан, ёроолоос өндийн гарч ирж чадсан гэж яригддаг. Ер нь хамгийн хар бараан, харанхуйг хамгийн сайн сэдэх Кингээс өөр хэн гэрэлт ертөнцөд эргэн ирэх замыг сайн мэдэх билээ.

Ингээд засаршгүй өөдрөг үзэлтэн Стивен Кингийн зөвлөгөөг хүргэе.

1. Амьдрах цорын ганц арга бол амьдрах юм. Хийж чадахгүйгээ мэдэж байсан ч би чадна гэж өөртөө хэлж бай.

2. Өнөөдөр чи хэн нэгнийг хайрлаж чадахгүй бол ядаж хэнийг ч бүү гомдоо.

3. Дэлхий ертөнц эргэж байдаг юм ш дээ. Дагаад эргэж болно, ямар нэг юмнаас зуураад эсэргүүцэн тэмцэж бас болно. Харин ингэх юм бол чамайг дор нь аваад хаячихна даа.

4. Хүссэн ч хүсээгүй ч цаг хугацаа бүхнийг эмчилнэ. Цаг хугацаа бүхнийг эмчилж бас бүхнийг авч явахад харанхуй л үлдэнэ. Энэ харанхуйд бид бусадтай учирч болох ч тэндээ бас алдах болно.

5. Хэрвээ чи ганцаар бол солиот гэсэн үг биш.

6. Хүн болгонд баасны хүрзтэй адилтгамаар ямарваа нэг зүйл байх ба түүгээрээ хүнд хэцүү үедээ өөрийнхөө дотрыг ухаж эхэлдэг. Тэр хүрзнээсээ сал. Шатааж хая. Үгүй бол түүгээр ухсан нүх таны дотрыг бүрэн эзэгнэх ба шөнө тэр нүхнээс үхсэн хүүрүүд гарч ирнэ дээ.

7. Олон хүн олон юм чадахгүйгээ мэддэг ба гарцгүй болсон үедээ харин ч олон юм чадахыгаа гэв гэнэт ойлгож мэддэг.

8. Өнгөрсөн зүйлтэй тайван, өрөвч сэтгэлгүйгээр ханд. Биднийг алж чадах тэр цохилт бидэнд ямар ч ач холбогдолгүй ба харин амьд тэсч үлдсэн тэр цохилтууд л чухал ач холбогдолтой юм.

9. Тэнэгтэй яриа нийлэх ганц арга нь түүнийг үл тоох явдал.

10. Миний ойлгож байгаагаар Бурханы ганц дуртай зүйл нь хэзээ ч үгүй гэж ярьдаг нөхдөөр тэрийг нь хийлгэх явдал юм шиг.

11. Бүх л зүйлээ алдсаны дараа бид эрх чөлөөг мэдэрдэг.

12. Бүх л хэл дээрх хамгийн сайхан үг бол – би уучилж байна.

13. Ямар нэг зүйл хүсэн мөргөж байхдаа болгоомжтой л байгаарай. Биелж магадгүй шүү.

14. Таныг 30 жилийн дараа инээлгэж чадах зүйл бол цаг үрсэн дэмий юм биш шүү. Харин ч минийхээр энэ нь үхэшгүй мөнхөд тун ойрхон зүйл.

15. Бүх сонголт нэг л энгийн асуултанд тулж очдог: орших уу эс орших уу, амьдрах уу, байж л байх уу.

16. Хэрвээ та уур уцаараа хянаж чадахгүй бол уур уцаар чинь таныг хянах болно.

17. Хүн өөрчлөгдөхөө, мэдрэхээ, хайрлахаа боливол үхэж байгаа нь тэр.

18. Шинэ өдөр болгонтой тулалдахаар амьдарч байгаа билээ бид.

19. Танд ганцаараа муухан байгаа бол бусадтай нийлээд сайхан болох нь юу л бол.

20. Дэлхий дахиныг сайжруулна гэдэг сайн зүйл. Гэхдээ өөрөө жорлонгийн суултуур хүрнэ гэдэг түүнээс дутуугүй зүйл шүү.

21. Аз гэдэг тэнэг хүнд зориулагдсан эд. Тэдэнд түүнээс өөр найдлага байхгүй.

22. Найдах гэдэг сайн зүйл. Магадгүй хамгийн сайн нь байж магад. Найдлага үхэшгүй мөнхийн зүйл.

23. Заавал гаргах ёстой нулимс гэж бий. Өдөр шөнийн аль ч цагт хамаагүй гаргаж дотроосоо шатах хэрэгтэй.

24. Дагинас, эльф зэрэг нь байж болох юм. Гэхдээ бурхан өөртөө тусалдаг хүнд л тусалдаг гэдгийг үргэлж сана.

25. Бид хүссэн юмандаа хүрсэн хойноо ч илүү дээрийг хүсэх, бодох хараал хүртсэн амьтад.

26. Хэрвээ бүх л зүйл бүтэлгүйтэж байвал бууж өгөөд номын сан руу алхаад марш.

27. Сайханд найдаад муухайг хүлээ.

 

19
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Zochin

    2016/01/20 at 14:20

    zarimiin google translate ashiglasan yumuu? tanai site ees iim ishlel unshih ih durtai gehdee ene udaad yaltachgui zarim in shal utgagui yum bna ! hiisen admin in neg harna biz.

  2. Зочин

    2016/01/21 at 09:26

    Bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *