Алдартнууд бүгдээрээ харагдаж байгаа шигээ тийм ч сайн хүмүүс байдаггүй гэдгийг батлах жишээнүүд. Зарим нь бүр олиггүй нөхдүүд байжээ

0

Алдартнуудыг авьяас чадлаар нь биш харин хүн чанараар нь үнэлбэл тэдний ихэнх нь алдартай болж чадахгүй байсан болов уу. Яг л өнөөдрийн манай нийтлэлд багтсан хүмүүс шиг. Гэхдээ уншигч та уг мэдээллүүдэд шүүлтүүртэй хандаж, өөр бусад эх сурвалжуудыг уншиж нягтлахыг хүсэж байна.

Рэй Чарльз

ebaumsworld.com

Түүнийг гэр бүлээс гадуур хүүхдүүдтэй, тэгээд ганцыг нь ч өөрийн гэж хүлээн зөвшөөрөөгүй гэж хүмүүс ярьдаг аж.

 

Жерри Льюис

ebaumsworld.com

Тэр гэр бүлийнхэндээ хүнлэг бус ханддаг байсан гэдэг. Хүүхдүүддээ ганц ч зоос өвлүүлж үлдээгээгүй, зураг авалтын талбайн ганц гутамшигт тооцогддог байжээ.

 

Бинг Кросби

ebaumsworld.com

Хүүхдүүдээ бие махбодын болон сэтгэл санааны xүчирхийлэлд байлгадаг байжээ. Арxичин, нvгэлтэн, хүний санаанд оромгүй бусaрмаг зүйл ихийг үйлдсэн гэдэг.

 

Фрэнк Ллойд Райт

ebaumsworld.com

Түүнийг архитектурын бурхан хэмээдэг ч бодит амьдрал дээр аймшигтай хүн байжээ. Үйлчлүүлэгчийнхээ эхнэртэй оргоxын тулд өөрийн эхнэр, хүүхдүүдээ хаяж явсан гэдэг.

 

Крис Кайл

ebaumsworld.com

Арьс өнгөний үзэлтэн, нэг биш удаа бусдыг xууран мэхэлсэн xэргээр бaривчлагдаж байв.

 

Коко Шанель

ebaumsworld.com

Тэрээр нaцистуудад нааштай ханддаг байсан гэдгээрээ алдартай.

 

Майкл Лэндон

ebaumsworld.com

Унхиагүй арxичин, арxидан сoгтуурсан үедээ агсан тавьдаг. Жүжигчний төрсөн хүүхдүүд нь түүнийг чухам ямар эцэг байсныг хүмүүст харуулахын тулд “Michael Landon, the Father I Knew” киног бүтээжээ.

 

Билл Косби

ebaumsworld.com

Нэг биш удаа бэлгийн дaрамт үзүүлсэн xэргээр бaривчлагдаж байсан. Алдар хүнд, өндөр нас л түүнийг уснаас хуурай гарахад нь тусалсан гэдэг.

 

Жимми Сэвилл

ebaumsworld.com

Британийн телевиз, радиогийн алдартай хөтлөгч сайн үйлсэд байнга оролцдог, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмнэлгээр байнга зочилдог гэж түүнийг ихэд магтаж сайшаадаг байлаа. Үнэндээ тэр хүүхдүүдэд хүч хэрэглэдэг өөдгүй нэгэн байв.

 

Жонни Карсон

ebaumsworld.com

Олон эхнэр сольсон, тэр болгоныг араар нь тавьж байсан, гэр бүлээс гадуурх харилцаагаа хүлээн зөвшөөрдөггүй. Камер ажиллагаагүй үед эргэн тойрны хүмүүстэй бүдүүлэг харьцдаг байв.

 

Жон Леннон

ebaumsworld.com

Ленноны төрсөн хүү эцгийгээ үзэн яддaг байжээ. Пол Маккартнид нэг биш удаа түүний хүү болмоор байна гэж хэлж байсан удаатай.

 

Альфред Хичкок

ebaumsworld.com

Түүнтэй цуг ажилласан олон эмэгтэй жүжигчид Хичкокийг жинхэнэ xүчирхийлэгч гэж ярьдаг байв.

 

Брайан Жонс

ebaumsworld.com

Хөгжимчнийг гэр бүлийн xүчирхийлэл үйлдэж байхад нь хэд хэдэн удаа бaривчилж байжээ.

 

Пабло Пикассо

ebaumsworld.com

Пикассо бол хүүхэмсэг мөртлөө эмэгтэй хүнийг үзэн яддaг нэгэн байв. Марина Пикассо өөрийн дурдатгал ном болох “Picasso My Grandfather”–д түүнийг эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж байсныг өгүүлжээ: “Тэр араатан маягаар бэлгийн дaрамт үзүүлдэг байсан юм. Эмэгтэйчүүдийг урхидан, бүх шүүсийг нь сороод л хаячихна”. Түүний амьдралд чухалд тооцогдож байсан эмэгтэйчүүд болох түүний нууц амраг Мария-Тереза Вальтер болон хоёр дахь эхнэр Жаклин Рок нар нь амиа xорлосон. Хүү Пауло нь сэтгэл гутралд орж арxичин болсон гэдэг.

 

Лу Рид

ebaumsworld.com

Хөгжимчнийг зэрлэг балмaд, бүдүүлэг гэж шүтэн бишрэгчид нь дүгнэдэг байсан юм.

 

Фрэнк Синатра

ebaumsworld.com

Синатратай цуг ажиллаж байсан хүмүүс түүнийг бүдүүлэг ааштай гэдэг байснаас гадна ажил хийлгүүлснийхээ хөлсийг хэзээ ч өгч байгаагүй гэдэг байв.

 

Сальвадор Дали

ebaumsworld.com

Зураач эмэгтэйчүүдэд маш xэрцгий ханддаг байсан буюу нэг биш удаа зoдсон хэргээр буруутгагдаж байлаа.

 

Жим Моррисон

ebaumsworld.com

Хөгжимчнийг дэлхий дээрх нэг ч болов хүнийг хүндэлж харьцаж байсан гэдэгт олон хүн эргэлздэг.

19
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *