Гоо сайхны мэс засалд үгүй гэж хэлцгээе: байгалийн жамаар, өөрийнхөөрөө хөгшрөхийг илүүд үздэг алдартнууд

0

Эдгээр алдартай эмэгтэйчүүд өөртөө өдөр болгон ч хамаагүй гоо сайхны мэс засал хийлгүүлээд байх боломжтой, тэдэнд санхүүгийн бэрхшээл гэж байх биш дээ. Гэхдээ тэд өөрийнхөөрөө хөгширч, байгалиас заяасан гоо сайхандаа найдахаар шийджээ.

1. Мэрил Стрип (70 настай)

onedio.com

Жүжигчин өөрөөрөө байхыг эрхэмлэдэг нэгэн бөгөөд залуугаараа үлдэх хүсэлтэй нэгнээ нууцхан шоолж явдаг.

 

2. Шэрон Стоун (61 настай)

onedio.com

Холливудын од ганц ч удаа гоо сайхны мэс засал хийлгэж байгаагүй гэхээр хүмүүс их гайхдаг. Яагаад гэхээр тэр өөрийн насандаа ч залуухан сайхан харагдана. “Вasic Instinct” киноны од байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ гадны нөлөөгүйгээр хадгалж чаджээ.

 

3. Жулия Робертс (51 настай)

onedio.com

“Pretty Woman” ч гэсэн хэзээ ч гоо сайхны мэс заслын орон дээр хэвтэж үзээгүй, хэвтэх ч бодолгүй явна.

 

4. Кейт Уинслет (43 настай)

onedio.com

Жүжигчин гоо сайхны мэс заслын эсрэг үзэл бодолтой, өөрөөрөө хөгшрөхийг илүүд эрхэмлэдэг нэгэн.

 

5. Жулианна Мур (58 настай)

onedio.com

Гоо сайхны мэс засал хийлгэсэн хүн тийм ч сайхан харагддаггүй гэж тэрээр хэлсэн удаатай. Мэс засал хийлгэсэн нэгэн өөр хүн болдог, өөрийгөө гээсэн юм шиг л гэжээ.

 

6. Сальма Хайек (52 настай)

onedio.com

Жүжигчин өөрийнхөө ямар нэгэн зүйлийг өөрчлөе гэж боддог байснаа огт нуудаггүй. Азаар гэх үү, тариулахаасаа их айдаг болохоор байгалийн хөгшрөлтөд оролцохгүйгээр шийджээ.

 

7. Кейт Бланшетт (50 настай)

onedio.com

Алдартай жүжигчний хэлж байгаагаар бол зөв хооллож, зөвхөн байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхэд болно. Залуу байхын нууц ингээд л болно.

 

8. Жоди Фостер (56 настай)

onedio.com

Холливудын од гоо сайхны мэс засал хийлгэсэн хүмүүсийг буруушаадаггүй. Гэхдээ өөрөө байгалиараа хөгшрөхөөр шийдсэн байна.

 

9. Моника Беллуччи (54 настай)

onedio.com

Италийн од жүжигчин гоо сайхан буцаж байгаа гэдгийг бодохыг хүсдэггүй, цаг хугацааг эргүүлж болохгүйгээс хойш бид яаж ч чадахгүй гэж хэлдэг. Тиймээс байгалиас заяасан өөрчлөлтийг тайван хүлээж аваад өнөөдрөөрөө амьдрахыг л эрхэмлэдэг ажээ.

 

10. Рэйчел Вайс (49 настай)

onedio.com

Жүжигчин он жил өнгөрсөн ч өөрчлөгдөхгүй хэвээр л байна. Нас болгон өөрийн гэсэн давуу талтай гэж тэрээр ярьдаг юм. Нүүрнээсээ үрчлээгээ “арилгаж” байгаа хүмүүс муухай харагддаг гэдгийг ч нуулгүй хэлдэг нэгэн.

 

11. Эмма Томпсон (60 настай)

onedio.com

Хүмүүс яагаад 60 настайдаа 30-тай харагдах гээд хичээгээд байдгийг үнэндээ ойлгодоггүй хэмээн ярьдаг. Сайхан хөгшрөх – бас нэг талын урлаг юм гэжээ.

 

12. Дайан Китон (73 настай)

onedio.com

Өөрөөрөө үлдэх хүсэлтэй бөгөөд бусдыг дуурайх бодолгүй. Байгалиас заяасан төрх нь тав тухтай амьдрахад огт саад болохгүй байгаагаас хойш оролдох шаардлага алга гэж үздэг.

Уншигч таны хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

11
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Agiinyam Dulamragchaa

    Agiinyam Dulamragchaa

    2022/05/27 at 10:14

    Яг үнэн.Бурханаас заяасан дүр төрхөө голж болохгүй байхоо.Тэр нь цаанаа учиртай байх.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *