Бид жүжигчдийн чадварлаг өөрчлөлтийг байнга шүтэн биширч явдаг. Гэхдээ зарим нэг дүрд хувирахад үнэхээр хэцүү байдаг. Бүтээх дүр нь нэг бол этгээд хачин, эсвэл дүрийн амьдралыг үзэх үзэл нь жүжигчнийхтэй эрс зөрчилдөх зэрэг асуудлууд тулгарна. Эсвэл санал болгосон дүрд тоглохын тулд өөрийн мэргэжлийн ганц зэмсгээс салахад ч хүрдэг, мэргэжлийн зэмсэг нь тэдний гоо сайхны асуудал юм.
Өнөөдрийн нийтлэлд дүрийнхээ төлөө өөрийнхөө гоо үзэсгэлэнгээс татгалзаж чадсан жүжигчдийг танилцуулах болно.
Жаред Лето – “Suicide Squad”
Жаред Лето 2015 онд Жокерийн дүрд тоглосон жүжигчдийн жагсаалтыг нэгээр нэмэгдүүлсэн юм. Тэр дүрдээ үнэхээр орж байсан бөгөөд зураг авалтын талбай дээр бусдын сэтгэлийг зовоохоор үйлдлүүд гаргаж байжээ. Жишээ нь, Лето киноны бүх жүжигчдэд Жокер хэв маягийн бэлэг бэлэглэж байсан гэдэг. Бүгдийг нь дурдаад хэрэггүй байх, Марго Робби гэхэд л бэлгэнд амьд хулгана авсан байдаг.
Том Круз – “Tropic Thunder”
Энэ кинонд зориулж Том бүдүүн харагдуулах тусгай хувцас өмссөн, гартаа протез зүүсэн, бас халзан болгох хиймэл үс хийжээ.
Наоми Харрис – “Pirates of the Caribbean”
Наоми Харрис “Pirates of the Caribbean” олон ангит киноны Тиа Дальма гэх мэрэгчийн дүрийг бүтээсэн. Киноны 2 дахь хэсэг дээр бурхан Калипсо ч болсон. Нэрийг нь орчуулбал “нууж байгаа зүйл” гэсэн утгатай. Хомерийн “Одиссейн дуулал”-д нэгэн хатан хаан Трояны дaйнаас буцаж яваа Одиссейг гэрт нь хариулахгүй xорьдог. Кинонд бол Тиа Дальма үxсэн гэж тооцож байсан ахмад Барбоссыг нуучихсан байдгийг санаж байна уу?
Энэ кино бидэнд хэд хэдэн аймшигтай дүрүүдийг бэлэглэсэн билээ.
Билл Найи – “Pirates of the Caribbean: Dead Man’s Chest”
“Нисдэг Голланд”-ын ахмад догшин Дейви Жонсын дүрийг Билл Найи бүтээсэн. Уг дүрийг бүтээхэд хөдөлгөөн мэдрэгчтэй компьютер график ашиглажээ. Үзэгчид латекс баг ашигласан л гэж боддог байх.
Хавьер Бардем – “Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales”
Дүрийг эхлээд Кристоф Вальцад санал болгосон ч тэрээр татгалзжээ. Ингээд Хавьер Бардем киноны дүрийг бүтээх болж Салазарын дүрээр 5 дугаар анги дээр гарч ирсэн юм.
Жоуи Кинг – “The Act”
Жоуи төрсөн ээжийнхээ зoлиос болсон охин Жипси Бланчардын дүрийг бүтээсэн. Кинг энэ дүрээрээ “Эмми”-гийн шагналд нэр дэвшиж байсан удаатай.
Хелена Бонэм Картер – “Harry Potter”
Харри Поттерийн тухай олон ангит кинонд Хелена Бонэм Картер харын талын Волан-де-Мортын үнэнч зaрц Беллатрис Лестрейжийн дүрийг бүтээжээ.
Кейт Бланшет – “Manifesto”
Кейт Бланшет “Manifesto” кинонд 13 дүрийг бүтээсэн. Үзэсгэлэнт бүсгүйн бүтээсэн тэдгээрээс дурдвал, хог хаягдал боловсруулах үйлдвэрийн ажилтан бүсгүй, орон гэргүй гуйлгачин гээд цааш үргэлжилнэ.
Николь Кидман – “Destroyer”
Эрин Беллийн дүр Николь Кидманд “Алтан бөмбөрцөг”-ийн “Шилдэг эмэгтэй дүр”–ийн шагналыг авчирсан юм.
Стефани Леонидас – “Defiance”
Стефани “Defiance” кинонд харь гаригийн эмэгтэйн дүрийг бүтээжээ. Харь гарагийнхан омгоор сүрэглэн амьдардаг. Харахад хүний дүр төрхтэй адил, гэхдээ ялгаа бий.
Марго Роби – “Mary Queen of Scots”
Марго Роби энэ кинонд Английн болон Ирландын хатан хаан Елизабет I-ийн дүрд тогложээ. Нүүр хувиргалт болон дүрийн үсний засалт нь шүүмжлэгчдийн анхаарлыг татсан бөгөөд энэ төрлөөрөө Оскарт нэр дэвшиж байсан юм.
Мерил Стрип – “Into the Woods”
Мерил Стрип чөтгөp шyлмыг чадварлаг гаргасан гэдэг үзүүлэлтээр Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авч байжээ.
Бетт Мидлер – “Hocus Pocus”
Манай жагсаалтад орсон бас нэгэн шyламс – Бетт Мидлер “Hocus Pocus” кинонд.
Мишель Пфайфер – “Stardust”
Үнэндээ Мишель Пфайфер ийм нүүр царайтай хэдхэн хором гардаг л даа. Бусад үед нь нөгөө л сайхан үзэсгэлэнтэй байдлаараа харагдана. Гэхдээ дүрийн өөрчлөлт үнэхээр огцом явагдах тул киног үзсэн хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн биз ээ.
Жүжигчид яаж ийм өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөг юм бол? Зарим өөрчлөлт нь хүнийг танигдахааргүй болтол нь өөрчлөх юм аа. Та нүүр хувиргалтад орсон жүжигчнийг та хараад таньдаг уу?