Таны нуруунд маш муу нөлөөтэй өдөр тутамдаа хийдэг 9 муу зуршил

3

Нуруу нугасны өвчин нь XXI зууны бас нэг тахал болсон бөгөөд бидний өдөр тутам хэрэглэдэг технологи болон суугаа амьдралын хэв маягаас шалтгаалан ийм байдалд хүрчээ. Биеийн буруу хэлбэр мэтийн өвчний шалтгаан маш олон янз байж болох ч эрдэмтэд бидний өөрсдөөс шалтгаалан бий болгодог нэгэн бэрхшээлийг онцолдог.

Жишээ нь таны хийх дургүй ажил нурууны архаг өвчний эх үүсвэр гэдгийг мэдэх үү? Мөн амралт дутагдах нь ч бас биеийн хэлбэрт их нөлөөтэй.

Энэ удаа эрдэмтдийн үзэж байгаагаар нурууны архаг өвчинд хүргэх хамгийн их дэлгэрсэн 9 муу зуршлын тухай танилцуулна.

Дургүй ажил

Австралийн эрдэмтэд өөрийн хийдэг ажилдаа дургүй хүмүүсийг нуруу нугасны өвчин илүүтэй зовоодог гэдгийг баталсан байна. Үүнд физиологийн ямар нэг шалтгаан огт байхгүй ба зөвхөн сэтгэл зүйн шалтгаантай гэжээ.

 

Амралт дутагдах

Нуруу багахан өвдөх гэдэг нэлээд түгшүүртэй дохиог бидний ихэнх нь үл тоодог. Тиймээс таны нуруу жаахан ч гэсэн өвдөх, эвгүй байвал тухай бүрд нь бага хэмжээгээр ч гэсэн амарч байгаарай.

Мэдээж тэр үе болгонд амрах боломж олдохгүй нь тодорхой. Гэхдээ амрах хэрэгтэй гэдгээ мартаж болохгүй ба ямар нэг байдлаар сул цаг гарахад нь амраарай. Тэр үед нуруу өвдөхөө больсон байсан ч хамаагүй шүү.

Нурууны булчин чангарахаас сэргийлэх, зөөллөхийн тулд хэвтээд дэр болон бусад өндөр зүйл дээр хөлөө тавихад л хангалттай.

 

Хөлд таарахгүй, эвгүй гутал

Хөлийн ачааллаа багасга: чанартай сайн гутал өмсөх хэрэгтэй ба нурууны өвчний ихэнх нь муу, хөлд эвгүй гуталтай холбоотой байдаг байна. Хэрвээ та кет, пүүз өмсөх дуртай, хүйтэнд ботинктой явдаг бол оймс өмсөж хөл үрэгдэх, холгох зэрэг тухгүй байдлыг аль болох бага байлгахыг хичээх хэрэгтэй.

 

Тамхи татах

Тамхи татах нь өөрөө маш аюултай зуршил. Мөн үүнээс гадна таны нурууны өвчний нэг шалтгаан болж болох ба никотин нь нуруу нугас руу чиглэх цусны хэвийн эргэлтэнд саад болдог байна.

 

Аливаа зүйлд хэт их төвлөрөх

Заримдаа аливаа зүйлд хэт төвлөрөн ажиллах нь таны нурууны өвчний бас нэг шалтгаан болдог.

Иймэрхүү үед өөр зүйлд анхаарлаа хандуулж, хүнд бодол санаанаас салах хэрэгтэй. Өөртөө амрах цаг гарга: спортоор хичээллэж, кино үзэж, стресс бий болгох бодол санаагаа март. Бодол санаагаа өөрчилж чадах нь таны нурууны өвчинг хөнгөлөх болно.

 

Өдрийн дэглэм алдагдах

Судлаачид нугасны хоорондох дискний байдал нь таны өдрийн хэмнэлээс шууд шалтгаалдаг болохыг тогтоожээ.

Тэдний үзэж байгаагаар өдрийн хэмнэл алдагдахад (наснаас шалтгаалж нойр хүрэхгүй байх, нойр солигдох) эдгээр дискний эд эс муу ажиллаж удалгүй үрэвсэх бөгөөд энэ нь бүсэлхий орчим өвддөг болох, нурууны дискний үйл ажиллагаа доголдох зэрэг болдог байна.

Өөр судалгаагаар бидний бие организмын ялгаруулах үрэвслийн эсрэг бодис нь өдрийн цагаар илүү эрчимтэй ялгардаг гэнэ.

Тиймээс нуруу хөгшрөхөөс сэргийлж өдрийн хэмнэлээ яг таг барьж, өдрийн цагаар зомби мэт байхгүй байхыг хичээх хэрэгтэй.

 

Таны гар утас

Шинэхэн хийсэн судалгаагаар утсаар бичиж байгаа мессеж нь хүний нуруун дээр нэмэлт 20 кг ачаалал өгдөг байна. Зөвхөн мессеж бичсэний төлөө нэмэлт 20 кг ачаалал гээд бодоод үз дээ??

Утас байнга хэрэглэх нь хүзүүний байх ёстой хэлбэрийг үгүй болгож энэ хэсэгт илүү их ачаалал өгдөг болох ба энэ нь өсвөр насныханд илүү их ажиглагдаж байна.

Хүн өдөрт 2-4 цаг гар утас ашиглах нь тухайн хүний хүзүү жилийн туршид 700-1400 цаг бөгтийсөн байрлалтай байх болно гэдгийг эрдэмтэд тооцож үзсэн байна.

Энэ нь удалгүй мэс засалчид дээр нуруугаа тэгшлүүлэх шаардлагатай илүү их өвчтөн ирэх болно гэсэн үг бөгөөд ялангуяа өсвөр насныханд энэ нь их хамаатай юм. Та нэг л өдөр нуруу, хүзүүгээ тэгшлэх гээд чадахгүй болсноо ойлгох ба үүний шалтгаан нь гар утас!

Бид энэхүү амьдралыг маань ихээхэн хөнгөвчлөх эдгээр технологиос салж чадахгүй нь тодорхой. Гэхдээ үүнийг хэрэглэж байхдаа таны бие эрхтэн ямар байрлалд байгааг хянаж байх нь зөв юм. Ердөө утас руугаа харах гэж бөхийхгүй байхад л хангалттай бөгөөд таны нуруу нугас үүнд тань баярлах биз ээ.

 

Хөлний ачаалалтай ажил

Удаан суух нь хортой гэдгийг бид бүгд мэднэ. Гэтэл бас байнга зогсох нь мөн эрүүл мэндэд хортой байх нь. Таны зогсож байгаа байдал тань таны мөр, хүзүү, нуруунд ихээхэн нөлөө үзүүлдэг. Буруу байрлал нь таны нуруунд ихээхэн муу нөлөөтэй ба нуруу тахийх, бүр нуруу нугасны архаг өвчтэй болох нэг нөхцөл юм.

Булчин, үе мөч нь тодорхой хэмжээгээр уян хатан байж хүнийг эрүүл байлгах ба биеийн буруу хэлбэр нь та ямар нэг зүйлийг буруу хийж байгаагийн хамгийн анхны шинж тэмдэг юм. Толгойн  болон мөрний байрлал буруу байх нь хүн биеийн дээд хэсгээ бүрэн хянахгүй байгаагийн илрэл. Энэ нь нуруу тахийхад хүргэх ба үүнийг бие организм бусад байдлаар тэнцүүлэх гэж оролдсоор илүү их ачаалал авдаг байна.

Биеийн хэлбэр зөв байхын тулд бид булчин болон бусад холбоос эд хамгийн бага ачаалал авахаар зогсож, сууж, явж, хэвтэж байх хэрэгтэй ба ялангуяа хөдөлгөөн, спортоор хичээллэх үед үүнийг санаж байгаарай.

 

Бид нурууны өвчинг бага байлгахын тулд хөдлөхөөс зайлсхийдэг

Нуруу нугасны уян хатан чанар шаардсан спортоос айх хэрэг үгүй. Хөдлөх л хэрэгтэй. Өвчнөөс болж чангарсан булчин зөөлөн хөдөлгөөний үеэр суларч, сунадаг байна. Аажмаар дасгал хөдөлгөөнөө ихэсгэж, хүндрүүлэх хэрэгтэй ба идэвхтэй хөдөлгөөнөө үргэлжлүүлэх хэрэгтэй.

18
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *