Таны гар утас удаан цэнэглэгддэг болсон уу? Юу хийх ёстойг танд хэлж өгье

4

Энэ нь доор дурдсан 6 шалтгаанаас болох ба эдгээр нь шийдэж болох амархан бэрхшээл юм.

1. Цэнэглэх төхөөрөмж хуурамч

Ухаалаг утасны цэнэг авах нь удаашрах хамгийн их дэлгэрсэн шалтгаан нь түүний цэнэглэгч төхөөрөмжийг сольсон явдал юм. Магадгүй та өөр төхөөрөмжийн цэнэглэгчээр цэнэглэж байгаа ба түүний хүч таны утсыг цэнэглэж дийлэхгүй байж болно.

Үнэтэй биш, зайнаас цэнэглэх боломжгүй утасны цэнэглэгчийн адаптерын хүч нь 1-2 А байдаг. Та цэнэглэгч төхөөрөмж дээрх жижгээр бичсэн техникийн үзүүлэлтийг нь хараад үүнийг мэдэж болно.

Та цэнэглэгч адаптераа таарах хүчтэй цэнэглэгчээр сольж болох ба бүр илүү хүчтэй байж болно. Та 1 А бүхий цэнэглэгч төхөөрөмж ашигладаг бол 2 А хүчтэй цэнэглэгч хэрэглэж болно. Харин үүнээс эсрэгээр буюу 2 А хүчтэй цэнэглэгчийг 1 А хүчтэй төхөөрөмжөөр солиход цэнэг авах нь их удаан болох билээ.

 

2. USB-кабел гэмтэх

Хэрвээ адаптер солиод бэрхшээл алга болоогүй бол USB-кабелд хамаг учир байж болно. Кабел ямар нэг механик гэмтэлтэй бол удаан цэнэглэж болох ба кабелийг танай гэрийн тэжээвэр амьтан мэрсэн, утас нь нугалах явцад тасарч байгаа зэрэг байж болно.

Чухам үүнээс болж утас удаан цэнэг авах магадлал бага. Механик гэмтэл нь ихэнхдээ кабелийг ямар ч ашиглах аргагүй болгодог боловч шалгаад үзэхэд илүүдэхгүй. Утсаа сольж үзэхэд л хангалттай.

 

3. Цэнэглэгчний оролттой холбоотой бэрхшээлүүд

Магадгүй утас тань цэнэг удаан авч байгаа нь цэнэглэгч орох оролттой холбоотой байж болох ба энэ оролт нь удаан хугацааны ашиглалтын явцад зэвэрсэн, бохирдсон байж болно.

Оролт дотор байх жижиг хог шороог шүдний болон бусад зориулалттай жижиг сойз, чигчлүүрээр цэвэрлэж болно. Харин зүү болон бусад металл зүйл ашиглахдаа маш анхааралтай байх хэрэгтэй ба янз бүрийн контактыг нь гэмтээж болзошгүй.

 

4. Төхөөрөмжийн хэт ачаалал

Цэнэглэх хурданд утасны өөрийн ачаалал бас нөлөөлдөг. Утсыг цэнэглэж эхлэх үед шинэ апликейшний шинэ хувилбарууд ачааллаж, сууж эхэлдэг бөгөөд антивирусын үйл ажиллагаа нь идэвхэжнэ.

Эдгээр ажиллагаа нь тодорхой хэмжээний энерги шаардах учир бүрэн цэнэглэхийн тулд хэвийн хэмжээнээс арай их цаг хэрэгтэй болно. Чухам ямар программ утасны цэнэг их хэрэглэж байгааг утасны тохиргоо хэсгээр орж харж болдог. Эднээс одоогоор хэрэглэхгүй хэсгийг нь хааж цэнэглэх төхөөрөмжийн ачааллыг бууруулна.

 

5. Батарейн элэгдэл

Гар утсанд ихэвчлэн лити-ион батарей хэрэглэх бөгөөд энэ нь өөрийн баталгаат ажиллах цаг хугацаатай байна. Тодорхой тооны цэнэглэлт хийх баталгаатай ба үүнээс цааш батарейн багтаамж буурч эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн утас цэнэглэх хурд ч бас буурна.

Энэ бэрхшээл нь 3-4 жил ашиглаж байгаа утсанд ихээхэн хамаатай юм. Хурдан цэнэглэх боломжтой топ утаснуудын цэнэг авах чадвар хоёр дахь жилээс буурч эхэлдэг байна.

Энэ асуудлыг шийдэх гол арга нь батарейг солих явдал юм. Арын хаалтыг авах боломжгүй нөхцөлд өөрөө батарей солих нь хэцүү учир тусгай үйлчилгээний төвд солиулах нь зөв юм шүү.

 

6. Цэнэглэх хурдыг зориуд бууруулах

Хурдан цэнэглэх боломжтой бүх л технологиуд тусгай мэдрэгчийн тусламжтайгаар тодорхой хэмжээний цэнэг авсны дараа цэнэглэх хурдыг албаар бууруулна. Ийм учраас зарим утас 0-50% хүртэл хагас цаг цэнэглэх боловч үлдсэн 50%-ийг дүүргэх гэж дахин цаг болох нь бий. Энэ нь утасны батарейг хэт ачааллаас хамгаалах, ашиглах хугацааг хадгалах зориулалттай юм.

Мөн ийм байдлаар зарим ухаалаг технологи шөнийн цагаар цэнэглэх хурдыг хамгийн бага хэмжээнд болгож 100% цэнэгийг зөвхөн өглөө дүүрэхээр тохируулна. Ийм тохиргоо байгаа эсэхийг утасны “батарей” гэсэн хэсэгт орж шалгаж үзэж болно.

27
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *