Samsung-ийн ухаалаг гар утсаар авсан сарны гэрэл зургууд хуурамч болохыг хэрэглэгчид олж мэджээ

0

Samsung компанийн олон нийтэд харуулсан сарны гэрэл зураг нь хуурамч байжээ. Хөдлөшгүй баримтууд гарч ирсний дараа технологийн тэргүүлэгч компани Space Zoom-ын тусламжтайгаар авсан гэрэл зургийн чанарыг сайжруулахын тулд хиймэл оюун ухаан ашигласнаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Хэрэглэгчид тэдний буруугаа хүлээсэн үйлдлийг үл тоон хуурч мэхэлсэн хэрэгт буруутгах болжээ.

 

dailymail.co.uk

Samsung ухаалаг утасны Space Zoom камераар авсан гэрэл зургийн чанарыг сайжруулахын тулд хиймэл оюун ухаан ашиглаж байгааг мэдсэн хэрэглэгчид үнэхээр бухимдах болсон байна. Нэг хэрэглэгч технологийн тэргүүлэгч компанийг “залилагч” гэж тодорхойлоод үүнийгээ хөдлөшгүй баримтуудаар нотолжээ. Үүний тулд тэрээр Сарны гэрэл зургийг зориудаар бүдэгрүүлээд дараа нь өөрийн Galaxy S23 Ultra ухаалаг утсаар гэрэл зургийг нь дарсан байна. Гарсан гэрэл зураг нь тов тодорхой, Сарны эх зураг дээр харагдахгүй байсан гадаргуугийн кратер, бүтэц тодорхой маш харагдаж байв. Хэрэглэгчийн хийсэн дүгнэлтээр бол Samsung-ийн хиймэл оюун ухаан “ихэнх ажлыг хийж” байгааг уг гэрэл нотолж байна гээд “камер угтаа бол бараг байхгүй эд зүйлийг гаргаж чадахгүй” хэмээн өөрийн нотолгоог дахин баталжээ. Компани үүний хариуд хиймэл оюун ухаан ашигласнаа хүлээн зөвшөөрсөн юм.

“Сартай төстэй дүрсийг танингуутаа л Сарны бусад гэрэл зургийг шууд буулгаж гэрэл зургийг илүү тодруулж байна” гэж хэрэглэгч бичжээ. Мөн тэрээр бас нэг зүйлийг олж илрүүлсэн гэдэг. Ухаалаг утасны “гэрэл зургийг сайжруулах” горимыг унтраахад Сарны ууссан буюу бодит гэрэл зураг дарагдана. Гэхдээ ухаалаг утсан дээр Сарны хоёр ч ууссан гэрэл зураг байвал технологи өөрөө идэвхжиж нэг гэрэл зургийг жинхэнэ Сарны гэрэл зураг болгож илүү тодруулж өгөх ажээ.

Ингээд Space Zoom-ийн тусламжтайгаар авсан гэрэл зургийг “хуурамч” гэж дүгнэжээ. Учир нь “байхгүй бүрдлийг бий болгосон” гэрэл зураг гарч байгааг тэрээр онцлов.

“Олон хүн үүнийг камер үнэхээр хүчтэй болохоор л ийм тод гэрэл зураг гарч байна гэж бодож байгаа юм. Үнэндээ тийм биш юм шүү дээ. Энэ нь огцом тодруулсан гэрэл зураг ч биш, хэд хэдэн гэрэл зургууд дундаас эвлүүлж төгс зургийг бий болгосон ч зүйл биш. Учир нь туршилтад ашигласан гэрэл зургууд нь бүгд адилхан бүтэцтэй байгаа юм. Гэрэл зургууд дээр ганц ч кратер болон өөр бусад бүрдэл байхгүй, яагаад гэхээр зориудаар уусгачихсан байгаа, харин камер ид шидийн гэмээр бүгдийг байгаа мэтээр тод гаргаад иржээ” хэмээн “мөрдөгч” тайлбар хийсэн байна.

Мөрдлөг хийсэн хэрэглэгч Samsung-ийг маркетингийг “хууран мэхэлсэн” хэрэгт буруутгасан ч компани шинэ объектив “алсад байгаа объект болон хүнийг илүү тод гаргаж чадна, өмнөх загваруудаасаа илүү чадалтай болсон” гэж батлаад байсан юм. Сарны гэрэл зураг – сул гэрэлтүүлэгтэй алсад байгаа объект – камерын хүч чадлыг шалгах сайхан боломж, тиймээс сурталчилгааны кампанит ажлын үеэр ашиглах нь түгээмэл гэжээ.

“Судалгаа вирус шиг тарж эхэлсний дараа Samsung “объектыг илүү танихын тулд дэвшилтэт хиймэл оюун ухаан” ашиглах болсноо мөн “иж бүрдлийг илүү тод харуулахын тулд” уг горимыг идэвхжүүлж байгаагаа хүлээн зөвшөөрөхөд хүрсэн юм. “Galaxy S21 загварын камер гэрэл зураг дарахдаа Сарыг тодорхой объект болгон таньж байгаа бөгөөд иж бүрдлийг сайжруулах үүднээс механизм нь ажиллаж эхэлнэ. Сарны гэрэл зургийг дарж байхад таны Galaxy ухаалаг утасны камерын систем дэвшилтэт аргаар боловсруулсан хиймэл оюун ухааныг ашиглан хормын дотор авч буй объектын дүрсний чанарыг сайжруулж байгаа хэрэг” гэж компанийн зүгээс тайлбар хийжээ.

dailymail.co.uk

Хиймэл оюун ухааны алгоритм нь Сарны дүрсийг танихаар хийгдсэн тул камерын объективд Сар үзэгдэнгүүт л тодорхойлж эхэлнэ. Дараа нь автоматаар фокусаа тааруулж дүрсийг улам тодруулна. Хэд хэдэн гэрэл зураг дарахаас өмнө илүү тод гарах хувилбарыг сонгох тохиргоотой. Хамгийн сүүлд механизмын хиймэл оюун ухааны тусламжтайгаар “үлдэгдэл бохирдлыг цэвэрлээд дүрсийг улам тодруулж” өгнө. Гэхдээ компани бүх нарийн ширийн мэдээллийг дэлгэрэнгүй өгөөгүй тул судалгаа хийсэн блогерийн үзэж байгаагаар бол камер бэлэн байгаа мэдээллийг ашиглаад л бодитоор байхгүй Сарны гадаргууг илүү бодит мэтээр гаргаж ирж байна гэжээ.

“Нэмэлт боловсруулалт болон супер-өргөтгөл хоёрын хооронд алд дэлэм ялгаа бий. Иж бүрдлийг сэргээхийн тулд хэд хэдэн гэрэл зураг ашигладаг, эс бөгөөс бүхэл бүтэн гэрэл зураг гарч ирж чадахгүй. Сарны дүрсийг таньдаг хиймэл оюун ухааны тодорхой загвар Сарны бүтцийг бий болгохын тулд Сарыг танина – энэ үед гэрэл зураг дээр сэргээхээр ямар ч иж бүрдэл байхгүй, яг л энэхүү туршилт шиг” гэж судлаач блогер бичжээ.

dailymail.co.uk

Бусад хэрэглэгчид ил болсон баримтуудтай танилцаад сэтгэл гонсгор хоцрох нь ойлгомжтой. Хэрэглэгчдийн нэг нь Samsung–ийн камер үнэхээр шунал хөдөлгөж байсан бол одоо сэтгэлээр унахад хүргэж байна гэжээ. Нөгөө нь, “компани анхнаасаа илэн далангүй байсан бол түүнийг эргэлзэх зүйлгүй хүлээн зөвшөөрөх байлаа” хэмээсэн байна. Өөрөөр хэлбэл, хуурамч дүр зураг бий болгож биш харин гэрэл зураг дээр байх ёстой иж бүрдлийг нэмж байгаа гэж хэлсэн бол нааштай хүлээж авах байв гэжээ.

Гэхдээ зарим нэг хэрэглэгчид үүнтэй санал нийлэхгүй байгаа юм. Сайжруулалт болгон нь “Сарны гэрэл зургийг авах оролдлого болгоныг улам бүтэлгүй болгож байна” гэсэн дургүйцэл ч харагдана. “Интернэтээс татаж авч болохоор хэдэн мянган гэрэл зураг бий, илүү өндөр өргөтгөлтэй, Сарны бүхий л үеийг харуулсан зургууд шүү” гэж Reddit-ийн нэгэн хэрэглэгч бичжээ.

Samsung-ийн төлөөлөгч хэрэглэгчдийн эсэргүүцэлд ийн хариу өгсөн байна:

“Samsung ямар ч нөхцөл байдалд сайн чанарын гэрэл зураг санал болгохыг хичээн ажиллаж байгаа билээ. Хэрэглэгч Сарны гэрэл зургийг дарахад технологи хиймэл оюун ухааны үндсэн дээр Сарыг гол объект хэмээн таньж хэд хэдэн байрлалаас олон удаагийн гэрэл зургийг угсруулан дардаг. Үүний дараа хиймэл оюун ухаан зургийг өнгө, дүрсийг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ. Хиймэл оюун ухаан урьдчилан бэлдсэн гэрэл зургуудыг ашигладаггүй. Хэрэглэгч хиймэл оюун ухаан дээр суурилсан механизмын ачаар авсан гэрэл зургаа засах боломжтой төдийгүй тохиргоог зөв хийж чадвал таны дарсан ямар ч зураг автоматаар сайжирна” хэмээжээ.

dailymail.co.uk

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар сайжруулсан эсвэл бүр тусгай программаар сайжруулсан эцсийн бүтээгдэхүүнийг гэрэл зурагт хамруулах эсэх маргаан эртнээс явсаар байгаа юм. Бодит мэт харагдах фото хөрөг зургаараа хэдэн мянган дагагчтай болж чадсан гэрэл зурагчин өнгөрсөн сард бүтээлүүдээ хиймэл оюун ухаан дээр суурилсан тусгай программаар бүтээснээ ил болгосон удаатай. Нууцаа дэлгэснийхээ хариуд тэрээр багагүй шүүмжлэл хүртжээ. Түүнийг дагагчид камераар авсан бодит гэрэл зураг мэт “хүмүүсийг зориудаар төөрөгдөлд оруулж будилуулж байна” гэж буруутгасан юм.

“Уран бүтээл туурвих асуудал хуучин шигээ зураач эсвэл гэрэл зурагчны мэдэлд хэвээрээ байгаа, ямар нэгэн компьютер дангаар үүнийг хийж чадахгүй. Хүмүүст хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтсэн гэрэл зураг гэж хэлэх нь зөв, гэрэл зургийн салбар урьд нь ч гэсэн ямар нэгэн байдлаар хиймэл оюун ухаан ашиглаж л байсан, үүнийгээ ч илэн далангүй хэлдэг байлаа” гэж хиймэл оюун ухааны программ дээр ажилладаг зураач Жос Эйвери ярьжээ.

“Эмэгтэйчүүд зураг даруулахын тулд нүүрээ буддаг гэдгээ шууд хэлдэг билүү? Гоо сайхны мэс заслын хувьд яах уу? Орлогын төлөөх моодны гэрэл зураг болгон их хэмжээний фотошоп агуулдаг, нэр төртэй сэтгүүлийн нүүрэн дээр засвар ихтэй оддын гэрэл зураг гарч л байдаг биз дээ” гэж Эйвери “ам асуужээ”.

2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *