Дэлхийн анхны 10 TB хэмжээтэй хатуу диск худалдаанд гарчээ

0

Хатуу дискний багтаамжийг 40 хувиар ихэсгэсэн тухай олон нийтэд анх 2012 онд зарлах үед нь л өндөр хүчин чадал бүхий HGST хатуу дискний талаар ойлголт авч байсан билээ. Ингэж сайжруулсан технологийн үндсэн зарчим бол хуучин загварын драйверууд доторх агаарыг Хелиумаар орлуулж илүү их багтаамж үүсгэсэн явдал байлаа. Western Digital компани хэлсэн үгэндээ хүрч 6 терабайт хэмжээтэй, мөн л хелиум ашигласан хатуу дискээ 2013 онд танилцуулж байсан билээ. Энэ нь 2014 онд 8 терабайтын HDD-ыг араасаа дагуулсан. Харин одоо “Ultrastar He10” нэр бүхий, дахин 2 тера хэмжээгээр ахиулсан 10 TB хард дискийг гаргажээ.

Дэлхийн анхны 10 TB хэмжээтэй хатуу диск худалдаанд гарчээ 1

Гэвч ийм “огторгуй” шиг хэмжээний багтаамж хэнд хэрэгтэй юм бол? Томоохон пүүс компани, дата мэдээллийн төвүүд үндсэн хэрэглэгчид байдаг байна. Харин энгийн хэрэгцээнд бол энэхүү мангас шиг том диск огт шаардлагагүй юм.

Хамгийн сүүлийн үед зах зээлд гарч ирээд буй 10 TB хард дискний нэр нь “Ultrastar Archive He10” бөгөөд Хелиумын хийг ашиглах зарчмаар бүтээгджээ. Агаараас илүү давуу талтай байх чанарууд Хелиумд бий. Идэвхгүй хэлбэрт орших Хелиумын нягт нь мөн тийм хэлбэрт орших агаарын нягтын 1/17-тэй тэнцдэг байна. Өөрөөр хэлбэл, бага эрчим хүч зарцуулах үед арай илүү бага үрэлтийг үүсгэх ба диск драйвын өгөгдлийн нягтаршлыг нэмэгдүүлдэг байна.

Дэлхийн анхны 10 TB хэмжээтэй хатуу диск худалдаанд гарчээ 1

Хатуу дискэнд Хелиумыг ашигласан нь технологийн хувьд хувьсгал болж, үүнийгээ “HelioSeal” технологи гэж нэрийдсэн байна. HGST компани “HelioSeal” технологийг Shingled Magnetic Recoding (хатуу дискэнд бичих соронзон бичлэгийн арга) технологитой хослуулан дээврийн зүймэл хавтан шиг параллелиар бус харин мөрүүдийг дээр дээрээс нь давхарлан бичих болжээ. Энэхүү цоо шинэ технологийг нээснээр HGST-ийн хатуу дискүүд цахилгаан бага зарцуулдаг, боломжийн багтаамжтай зэрэг онцлогуудаараа өгөгдөл хадгалах хэрэгслийн зах зээлд тэргүүлэх болсон байна.

Хатуу дискний мөн чанар нь датаг өөртөө хуулан бичих тул асар том багтаамжтай эдгээр хатуу диск драйвууд өдөр тутмын ажилд зохимжгүй, гагцхүү архивын үүрэгт илүү тохиромжтой болов уу.

Дэлхийн анхны 10 TB хэмжээтэй хатуу диск худалдаанд гарчээ 2

Энэхүү 3.5 инчийн хатуу дискийг алдаа гаргахаас өмнө 2 сая цаг ажиллах баталгаатай гэж үнэлгээ өгсөн байдаг. Мөн SATA 6Gbps ба SAS Gbps гэсэн 2 хувилбартайгаар гарсан юм байна. HGST компаниас түүнийг өмнөх хувилбаруудаасаа 20 хувиар бага эрчим хүч зарцуулдаг хэмээн баталсан аж.

Дэлхийн анхны 10 TB хэмжээтэй хатуу диск худалдаанд гарчээ 4

Дэлхийн анхны 10 TB хэмжээтэй хатуу диск худалдаанд гарчээ 2

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/15 at 17:15

    Сэтгэгдэл ene tehnologiin hogjliig bid nar guitseghguim bno

  2. Суга

    2015/07/15 at 19:57

    Хэд гэдэг бол японд зарж байгаа боловуу

  3. Зочин

    2015/07/15 at 21:33

    40tb yopon garj baisan yagad hudaldaan garahgui boloo????

  4. Зочин

    2015/07/15 at 23:03

    Aguu tom bagtaamjtai ed bn da

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *