Эртний Терракотагийн дайчид болон поп соёлын дүрүүдийг нэгтгэсэн орчин үеийн баримлууд

0

Терракотагийн дайчид болон морьд буюу Терракотагийн арми гэдэг нь терракота гэгдэх өвөрмөц төрлийн шаварнуудыг хольж урласан баримлуудын цуглуулга юм. Энэхүү шавар баримлууд нь Хятадын анхны эзэн хаан Цин Шихуандигийн армийг дүрсэлсэн байдаг. Сан Францискогийн уран бүтээлч Lizabeth Eva Rossof энэхүү эртний армийн баримлуудыг өнөөгийн поп соёлын дүрүүд болох хүүхэлдэйн киноны баатруудын дүртэйгээр дахин бүтээсэн байна. Rossof Сиань хотод орших Хятадын анхны эзэн хааны булшийг хамгаалдаг эртний армийн баримлуудтай адилхан материалыг бүтээлдээ ашиглажээ. Тэрээр энэ бүтээлүүдээрээ Хятадын зохиогчийн эрхээр хамгаалагдсан материалуудыг хуулбарлах сонирхлыг харуулахыг зорьсон гэнэ.

Эртний Терракотагийн дайчид болон поп соёлын дүрүүдийг нэгтгэсэн орчин үеийн баримлууд 1

Энэ дашрамд өгүүлэхэд Жоу, Цин, Шан, Хань, Мэн, Вэй зэрэг байлдаант долоон улсын үед хаант долоон улсын цуст дайныг үнэмлэхүй ялалтаар төгсгөж, Хятад улсын түүхэн дэх анхны нэгдлийг бий болгосон Цин Шихуандиг цэвэр Монгол хүн байсан гэдэг. МЭӨ III зууны үед хятад хэлт үндэстнүүд олон жижиг ханлиг улс болон задарсан байсан ба тухайн үед тал нутгийн нүүдэлчин Хүннү нар анхны төрт улсаа байгуулан үе үе өмнө зүгийн суурин иргэдийг уулгалан довтолдог байжээ. Тэр цагт Хүннү гүрний их хаан Модуний эцэг Түмэн шаньюй нүүдэлчдийг нэгэн тамган доор хураан атгаж байсан байна. Хээр талын нүүдэлчид суурин иргэдийг уулгалан довтолж, сүйтгэн түйвээж явах замд нүүдэлчдийн цуваанаас нэгэн Монгол хүү гээгдэж хоцорсон гэнэ. Тухайн үед 5 настай байсан нүүдэлчин хөвгүүнийг Жоу улсын ядуу айл үрчлэн авснаар Ин Жень нэртэй болж, ном бичиг, цэрэг зэвсгийн эрдэмд шамдан суралцаж, 19 настайдаа Цин улсын их цэргийн жанжин Сюй Даогийн бие хамгаалагч болсон байна. Үүнээс 10 жилийн дараа Цин улсын цэргийг тэргүүлэн удирдаж, Хүннү нартай хийсэн тулалдаанд ялалт байгуулснаасаа хойш тус улсын хаан ширээнд залран хүндлэгдэж, өөрийн нэрийг улсынхаа нэрээр Цин Ши хуанди болгон өөрчилж түүхэнд алдаршсан байна. Хятадын эртний сурвалж бичгүүдээс харахад Цин Шихуандигийн эцэг нь хэн гэдэг нь тодорхойгүй, Жоу болон Хань улсад нэгэн зэрэг хоёр гурван эцэгтэй байсан гэж гарал үүсэл нь мэдэгдэхгүй байдлаар тэмдэглэсэн байдаг нь их хааныг нүүдэлчдээс гаралтай гэсэн таамгийг тодруулж байгаа хэрэг юм. Ийнхүү Хятадыг анх удаа нэгтгэж, Цагаан хэрмийг босгосон Цин Шихуанди нь Хятадуудад огтоос хамаагүй, харин ч Их Цагаан хэрмээр бидний хил хязгаарыг зааглан тодруулж, ялгаж салгаж өгсөн нэгэн байхыг үгүйсгэх аргагүй. Мөн хятадуудаас хэзээ ч үндэстнээ нэгтгэх их баатар төрж гарч байгаагүйг Цин Шихуандигийн намтар харуулж байгаа юм хэмээн 2007 оны үед “Ноцтой мэдээ” сонинд нийтлэгдсэн “Хятадыг нэгтгэсэн Цин Шихуанди цэвэр монгол хүн байжээ.” гэсэн нийтлэлд өгүүлсэн байжээ.

Эртний Терракотагийн дайчид болон поп соёлын дүрүүдийг нэгтгэсэн орчин үеийн баримлууд 2 Эртний Терракотагийн дайчид болон поп соёлын дүрүүдийг нэгтгэсэн орчин үеийн баримлууд 3 Эртний Терракотагийн дайчид болон поп соёлын дүрүүдийг нэгтгэсэн орчин үеийн баримлууд 4 Эртний Терракотагийн дайчид болон поп соёлын дүрүүдийг нэгтгэсэн орчин үеийн баримлууд 5 Эртний Терракотагийн дайчид болон поп соёлын дүрүүдийг нэгтгэсэн орчин үеийн баримлууд 6 Эртний Терракотагийн дайчид болон поп соёлын дүрүүдийг нэгтгэсэн орчин үеийн баримлууд 7

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *