
Италийн аугаа зураач Леонардо да Винчийн бүтээсэн алдартай Мона Лизаг мэдэхгүй хүн тун ховор. Түүний нууцлаг дүр төрхөд бид бүр дассан тул өөрөөр огт төсөөлж ч чадахгүй болжээ.
Харин unitom13 гэх нэртэй хиймэл оюун ухааны мастер хиймэл оюун ухааны тусламжтайгаар жинхэнэ шинэлэг зүйл хийж Жокондаг дэлхийн улс орнуудын бүсгүйчүүдээр төлөөлүүлэн бүтээжээ. Харамсалтай нь, уран бүтээлч чухам ямар улсыг төлөөлсөн бүсгүйчүүд болохыг тайлбарласангүй. Үүнд сошиал сүлжээ хэрэглэгчид өөрсдийн тайлбарыг хийсэн байна.
Италийн сонгодог Мона Лиза

Да Винчийн уран зураг өөртөө маш их нууцыг агуулдаг. Жишээ нь, уран зургийг зурсан огноо тодорхойгүй буюу 1503-1505 оны хооронд гэсэн таамаг л явдаг юм. Мөн уран зураг дээр дүрслэгдсэн эмэгтэйн талаар ч олон тооны таамаг бий. Флоренцийн худалдаачин Франческо дель Жокондагийн гэргий Лиза Герардини гэж үзэх нь түгээмэл. Гэхдээ багаар тоолоход 10 орчим хувилбар яригдана. Тэр дунд Леонардогийн өөрийнх нь хөрөг зураг гэсэн таамаг ч явдаг. Үнэхээр л санаанд оромгүй хувилбар байгаа юм.
“Мона Лиза”-г өөр улсад бүтээсэн бол ямар харагдах байсныг одоо сонирхоцгооё.
Хятад

Энэтхэг

Египет

Монгол

Армен

Грек

Солонгос

Польш

Сошиал сүлжээ хэрэглэгчид Мона Лизагийн олон улсын үүсэл гарлыг тодорхойлж чадсан байна уу? Та юу гэж бодож байна вэ?







