Хувцас угаах, хатаах болон хадгалах явцад гаргадаг түгээмэл алдаанууд. Эдгээр нь хувцасны өнгө төрхөд муугаар нөлөөлж эдэлгээг богиносгодог 

3

Угаалгын дараа хувцаснуудаа яаж богино хугацаанд ялгах вэ? Хувцас хадгалахад вакум уут хэрэгтэй юу? Эмзэг бөгөөд тансаг хувцсыг хэрхэн зөв хатаах вэ? Энэ бүх асуултуудын хариултыг авцгаая, угаалга хийхдээ бид ямар алдаа гаргаж байна вэ?

Угаалга, хатаах болон хадгалах явцад гаргадаг түгээмэл алдаануудыг танд танилцуулахаар бэлдлээ. Энэ бүх алдаанууд хувцасны өнгө, төрхөд муугаар нөлөөлж эдэлгээг богиносгодог ажээ.

Угаалга хийхэд гаргах алдаа

  • Аль хэр бохирдсон байгааг харгалздаггүй. Маш их бохирдолтой хувцсыг бага бохирдсон хувцаснаас тусад нь угаах ёстой. Яагаад гэвэл их бохирдолтой хувцсыг угаах ус, угаалгын бодисын хэмжээ өөр байна. Энэ дүрмийг баримтлахгүй бол цагаан хувцас тун удалгүй шаргал болж өнгөө алдана, харин хурц өнгөтэй хувцас – гундана.
  • Буруу төрөлжүүлэх. Бага овортой хувцсыг том овортой хувцастай угаахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ нь угааж байгаа хувцас угаалгын машины барабанд чөлөөтэй эргэлдэх боломжийг олгох ажээ, өөрөөр хэлбэл угаалга илүү үр дүнтэй болоход тусална.
  • Усны хэмийг тохируулахгүй байх. Угаалгын бодис бүлээн эсвэл халуун усанд сайн уусч үр дүнгээ өгдөг. Багахан бохирдолтой хувцсыг л хүйтэн усанд угаах зөвлөгөө өгчээ.
  • Үслэг болон ноосон хувцсыг дотогш нь эргүүлэхгүй угаах. Угаалгын явцад хувцаснууд хоорондоо ихээр үрэлцэж шүргэлцдэг, үүнээс болоод хувцас бөөстөхөд хүрнэ. Эцэстээ та хэлбэрээ алдсан бас бөөстсөн хувцастай л хоцрох нь.
  • Дотуур хувцас болон оймсоо угаахдаа тусгай уутанд хийдэггүй. Уут хэрэглэснээр дараа нь ялгах цаг хэмнэхээс гадна оймс, дотуур хувцасны эдэлгээг уртасгана.
  • Спортын хувцас угаахдаа ангижруулагч, зөөлрүүлэгч хэрэглэх. Орчин үеийн спортын хувцаснууд хөлс гадагшлуулах тусгай материалаар хийгдсэн байдаг. Ангижруулагч болон зөөлрүүлэгч бодис нь хувцасны материалыг бүрхэх бүрхүүл үлдээдэг, өөрөөр хэлбэл таны хөлс бүрэн гадагшлахгүй болно гэсэн үг юм.

 

Хатаахад гаргадаг түгээмэл алдаа

  • Усны хувцсыг паар эсвэл хатаагч машинд хатаах. Усны хувцасны материал уян хатан чанараа халуунд алдана, тийм учраас усны хувцсаа угаагаад тусгай торонд эсвэл хатаагч дээр байрлуулж хатаагаарай.
  • Цамц болон дээгүүр өмсөх хувцсыг хавчиж хатаах. Энэ тохиолдолд модон өлгүүр ашиглах нь зүйтэй: хувцас хэлбэрээ алдахгүй, сунахгүй, мөрөн дээрээ элдэв мөр гарахгүй.
  • Ноосон болон сунадаг материал өлгөх: Энэ тохиолдолд хөндлөн зарчим ажиллана. Сунадаг материалтай хувцсыг ширээ эсвэл хавтгай самбар дээр дэлгэж хатаана. Тусгай торон хавтгай хатаагч байвал агаарын солилцоог хангах тул илүү үр дүнтэй.

 

Хадгалахад гаргах түгээмэл алдаа

  • Вакум уутыг хэтэрхий удаан хэрэглэх. Гялгар уут нь хувцсыг богино хугацаанд тээвэрлэхэд л хэрэгтэй. Хэрвээ удаан хугацаагаар хэрэглэвэл хувцсыг муутгадаг. Хувцсанд тасалгааны хэм болон агаарын солилцоо шаардлагатай байдаг.
  • Угаагаагүй хувцас хадгалах. Улирлын хувцсыг угааж цэвэрлээд хадгалахад нян үржихээс хамгаална, үүний зэрэгцээ эрвээхий үржих магадлалыг багасгадаг байна. Ялангуяа спортын хувцсанд хамаардаг. Идэвхтэй бэлтгэлийн дараа хувцсаа шууд угааж цэвэрлэх шаардлагатай. Хэрвээ энэ дүрмийг баримтлахгүй бол хайртай спорт хослолоо удахгүй хаях хэрэг гарах биз ээ.
  • Свитер болон тансаг зэрэглэлийн хувцсыг шкафанд өлгөх. Хувцсанд тохирсон зөв хэмжээний өлгүүрт өлгөсөн ч гэсэн хувцас хэлбэрээ алдахад хүргэнэ. Тиймээс свитер болон кардиганд зориулсан тавиур шкафандаа заавал тусгайлан гаргаарай. Цэвэрхэн эвхээд төрөл төрлөөр нь тавина.

Хувцасны эдэлгээг уртасгах ямар арга танд байдаг вэ?

4
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enhmaa

    2022/04/16 at 21:14

    Гоё гоё зүйл бичлэдээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *