“Ертөнцийн Мисс 2021” тэмцээний ялагчаар Энэтхэгийн гоо бүсгүй тодорчээ

0

21 настай Харнааз Сандху Энэтхэг улсаас энэ титмийг зүүсэн гурав дахь гоо бүсгүй боллоо. 70 дахь удаагийн “Ертөнцийн Мисс 2021” тэмцээн нь энэ жил Улаан тэнгисийн эрэг дээр Эйлат хотод (Израиль) болж өнгөрлөө.

Энэтхэг бүсгүй ардаа дэлхийн улс орнуудын 79 гоо бүсгүйг орхижээ. Харин 2 болон 3 дугаар байрыг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс болон Парагвайн гоо бүсгүйчүүд эзэлсэн байна.

instagram.com

Харнааз загвар өмсөхийн зэрэгцээ “мэдээллийн технологи”-ийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа гэнэ. Саяхан хоёр ч кинонд тоглосон нь бүгд “хүчтэй” бүсгүйн дүр ажээ. Өөрийн бүтээлээрээ хүмүүст үлгэр дуурайлал өгөхийг ихэд хүсдэг байна.

instagram.com

Бүсгүй өөрийнхөө тухай танилцуулахдаа алслагдсан хот суурин газруудад амьдардаг эмэгтэйчүүдэд тусалдаг, тэр дундаа эрүүл мэнд болон хувийн ариун цэвэртээ анхаарал тавихад нь тусламж зөвлөгөө өгдөг гэжээ.

instagram.com

Мөн Сандху нүүрсxүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахын төлөө тэмцэгч, байгаль дэлхийтэйгээ зөв дасан зохицохыг дэмждэг нэгэн юм.

instagram.com

Бүсгүйн Инстаграмын гэрэл зургууд бүгд цаад утга учиртай байдгаараа сонирхолтой. Бикинитэй гэрэл зураг олох гэсэн боловч үнэхээр ганц ч байгаагүй юм.

8
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/12/19 at 06:39

    Mongol bvsgvigee xeded orsniig bichixgui yagaa we. Yadaj mongol bvsgvi oroltsson shvv gej bas bolno.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *