Үзэгчдийг төдийгүй зураг авалтын талбай дээр ажиллаж байсан багийнхныгаа ч айлгаж орхисон 10 жүжигчин

0

Дэлгэцээр аймшигтай дүр бүтээхийн тулд жүжигчид дүрдээ бүрэн ордог бөгөөд уран бүтээлч дүрийг өөрийнхөөрөө илэрхийлэхийг хичээдэг. Зарим нэг нь элдвийг үзэж харсан зураг авалтын багийнхныг хүртэл айлгах хэмжээнд дүрдээ орж хувирдаг байна.

Бидний үзэх дуртай кинонуудын зураг авалтын талбай дээр чухам юу болж байсныг сонирхсон юм.

1. Жаред Лето – “Suicide Squad”

© Suicide Squad / DC Comics

Авьяас чадалтай Жаред Лето сэтгэцийн өөрчлөлттэй гэхэд буруудахгүй Жокерын дүрийг бүтээсэн. Жүжигчин дүрдээ маш нухацтай хандсан бөгөөд дүрийг яаж давтагдашгүйгээр гаргах талаар сайтар боддог байсан гэдэг. Тийм учраас дотоод сэтгэлээ өөрчлөөд зогсохгүй мөн зураг авалтын талбай дээр эмх замбараагүй байдал үүсгэж, хамт ажиллаж байсан хүмүүсээрээ даажигнадаг байжээ. Жишээ нь, нүүр хувиргалтын өрөөнд элдэв янзын санаанд оромгүй эд зүйл орхиж хаяна, хэн нэгэнтэй зүгээр ярилцаж байснаа гэнэт зан авираа өөрчлөх зэргээр биеэ этгээд хачин байдалтай авч явж байсан юм. Найруулагч Дэвид Эйэр дурсан ярихдаа: “Жокер байх нь түүний хувьд үнэхээр хэцүү бөгөөд шаналалтай байгаа нь илт харагддаг байлаа. Зураг авалтын талбай дээр гарч ирэхэд л энэ хүнд байдал шууд мэдрэгдэнэ. Яг л шувуу нисэхээ больж байгаа юм шиг. Тэр үнэхээр аймшигтай болж байсан юм шүү” гэжээ.

 

2. Кристиан Бейл – “The Machinist”

© The Machinist / Castelao Producciones S.A.

Дүрдээ зориулж Кристиан Бейлийн турсан байдал цуг ажиллаж байсан хүмүүсийг нь үнэхээр айлгаж цочирдуулжээ. Түүнийг ийм болтол дүрдээ орно гэж тэд огт бодоогүй байсан гэдэг. Жүжигчид түүний дэргэд хоол идэхгүй байхыг хичээж байсан юм. Найруулагч Брэд Андерсон ярихдаа: “Кино зохиолд уг дүрийг “хөдөлдөг хэлхээтэй араг яс” гэж тодорхойлсон байсан ч гэлээ би түүнд “Чи 60 фунт хаях хэрэгтэй” гэж хэлж зүрхлээгүй” гэжээ. Бейл ямар болтлоо дүрдээ хувирсныг нэгэнт харсан найруулагч үзүүлэх ёстойгоосоо илүү ихийг авчээ. Найруулагч Бейлийн хичээл зүтгэлийг талаар өнгөрөөсэй гэж хүсээгүй юм.

 

3. Жек Николсон – “The Departed”

© The Departed / Warner Bros.

Леонардо Ди Каприогийн онцлон хэлснээр бол тэр Жек Николсоны зүгээс байнга дарамт мэдэрч байжээ. Яагаад гэвэл тухайн үед Николсон юу бэлдсэн байсныг огт таашгүй байсан гэдэг. Тиймээс дэлгэцээр гарах айдас бодит гэж хэлж болно. Ди Каприо дурсан ярихдаа: “Проб хариуцдаг залуу надад нэг удаа хэлж байх юм: “Болгоомжтой байгаарай: тэр маш олон төрлийн эд зүйл авсан шүү, юу гаргаж ирэх нь таашгүй”” гэж билээ.

 

4. Рэйф Файнс – Харри Поттер

© Harry Potter and the Deathly Hallows: Part 1 / Warner Bros. Pictures

Волдэмортын дүрд хувирч, нүүр будалт хийлгэсэн Рэйф Файнс заримдаа цуг ажиллаж байсан хүмүүсийг эвгүй болтол айлгадаг байжээ. Мөн зураг авалтын талбай дээр байсан жирийн хүмүүс ч түүний xохирогч болж байсан удаатай. Нэг удаа “Харри Поттер” киноны зураг авалтын талбай дээр менежер хүүгээ дагуулж ирсэн байсан юм. Жүжигчин түүний хажуугаар явахдаа хүү рүү нь сүрхий харж, хөөрхий хүү айсандаа уйлчихсан гэж Рэйф Файнс дурсан ярьсан байна.

 

5. Тим Карри – “It”

© It / Warner Bros. Pictures

Стивен Кингийн зохиолоор хийсэн анхны кино бүтээлийн зураг авалт 1990 онд явагджээ. Аймшигтай Пеннивайзын дүрд Тим Карри тоглосон юм. Жүжигчин кинонд тоглож байсан бяцхан хамтрагчууддаа үнэхээр ширүүн харьцдаг байсан тухайгаа дурсан ярьсан байдаг. Тэр дундаа Жоржийн дүрийг бүтээсэн Тони Дакотад. “Киноны эхэнд Жоржи нэртэй хүү устай сувгаар онгоц хөвүүлж тоглож байдаг юм. Онгоц нь усанд урсаад яваад өгөх үеэр Пеннивайз гарч ирээд хүүг бариад авдаг. Тэр үед маш их айснаа дараа нь Тони надад хэлсэн юм. Би хариуд нь: “Жаал минь, үнэхээр харамсаж байна, гэхдээ би ингэх л ёстойгоос хойш” гэж хэлж билээ”.

 

6. Марлон Брандо – “The Godfather”

© The Godfather / Paramount Pictures

Марлон Брандо “The Godfather” киноны дүрээр “Оскар” авсан. Түүний тоглолт зураг авалтын талбай дээр ажиллаж байсан хүмүүсийн сэтгэлд ихэд хүрч байсан гэдэг. Нэг удаа хамтрагчаа бүр уйлуулж орхисон гэж байгаа. Корлеонегийн ач хүүгийн дүрд тоглож байсан Энтони Гунарис зураг авалтын үеэр айсандаа болоод жинхнээсээ уйлжээ: Вито эхлээд амандаа жүржийн хальс хийгээд чарлаж, хажуудаа байгаа хүүг тайвшруулаад тэгээд хэдхэн минутын дараа үxдэг хэсэг дээр. Киноны энэ хэсгийн сэтгэл хөдлөл бодит юм.

 

7. Алан Рикман – Харри Поттер

© Harry Potter and the Order of the Phoenix / Warner Bros. Pictures

Алан Рикман жүжигчин Рэйф Файнсаас дутахааргүй бусдыг айлгадаг байжээ. Снейп докторын дүрд хувирсан тэрээр хурц ширүүн дүр төрх, биеэ авч явж байгаа байдлаараа залуу жүжигчдэд гүн сэтгэгдэл үлдээсэн байдаг. Дэниел Рэдклифф энэ тухай дурсан ярихдаа: “Арай жоохон байхдаа би үнэхээр их айдаг байсан. Харин 13 нас хүрснийхээ дараа түүнийг тийм ч аймар хүн биш юм байна гэдгийг ойлгож билээ. Түүний дуу хоолой нам дор, тэгээд бас аймшигтай л санагддаг байж. Гэхдээ тэр хөгжилтэй, эмзэг бас сэтгэл нь амархан шархалдаг, бид түүнийг ийм гэж огт бодоогүй” гэжээ.

 

8. Итак Хоук – “The Black Phone”

© The Black Phone / Blumhouse Productions

Дөнгөж саяхан АНУ-ын дэлгэцээр гарч эхлээд байгаа “The Black Phone” шинэ триллерт Итан Хоук нэгэн оньсого шиг гэмт xэрэгтний дүрд тоглодог – баг өмссөн xулгайчийн дүр. Xулгайлагдсан хүүгийн дүрд тоглосон Мейсон Темз нөгөө ертөнцийнхөнтэй учирдаг юм, тэр киноны тухай ярихдаа: “Би өөрийгөө Финнийн оронд тавьж түүнийг юу мэдэрч байгааг ойлгох хэрэгтэй болсон л доо. Ийм байдалд орсон хүн ямар байх бол? Үнэхээр аймшигтай санагдсан. Би юу хийх байснаа үнэндээ хэлж мэдэхгүй л байна. Магадгүй өрөөний аль нэг буланд л нуугдчих биз. Харин Финн энэ түүхийг бүтээхэд маш хүнд замыг туулсан. Үнэндээ энэ уур амьсгалыг мэдэрч айхад амархан. Тэртээ тэргүй Итан багаа зүүчихээр шууд л айна” гэжээ.

 

9. Энтони Хопкинс – “The Silence of the Lambs”

© The Silence of the Lambs / MGM

Энтони Хопкинс “The Silence of the Lambs” киноны дүрээрээ “Оскар” авсан. Түүний жүжиглэлт яг л бодит юм шиг. Ямар сайндаа л Кларисагийн дүрийг бүтээсэн Жоди Фостер үxтлээ айх вэ дээ? Үүнээс гадна жүжигчин зураг авалтын завсарлагаар ч тэр, өдрийн цайны үеэр ч тэр дүрээсээ огт гардаггүй байсан тул зураг авалтын талбай дээр ажиллаж байсан хүмүүс байнгын дарамтанд явжээ. Нэг удаа Хопкинс бүтээж байгаа Ханнибалын дүрээ ашиглаж байгаад зураг авалтын багийнхныг шүүмжлээд авсан гэдэг.

 

10. Стивен Сигал – “Executive Decision”

© Executive Decision / Warner Bros.

Стивен Сигал “Executive Decision” кинонд тоглож байхдаа ширүүхэн байж зураг авалтын талбай дээр өөрийн дүрэм журмыг тогтоохоор шийджээ. Түүнтэй цуг кинонд тоглосон жүжигчин Жон Легуизамо зураг авалтын талбай дээр ирсэн анхны ажлын өдрөө дурсан ярихдаа: “Стивен талбай дээр дaйрч орж ирээд л чангаар: “Би хамгийн том хүн нь шүү” гэж хэлэхэд нь би түүнийг тоглож байна гэж бодоод инээчихсэн юм. Сигал миний инээмсэглэлийн хариуд намайг хүчтэй гэгч нь түлхээд авдаг байгаа” гэжээ. Тэр цагаас хойш Жонд эвгүй санагдах болж, дахиж хэзээ ч Стивен Сигалтай цуг кинонд тоглоогүй юм.

Дүрдээ гүн орсон өөр жишээг та мэдэх үү? Жүжигчнийг хараад үнэхээр аймшигтай санагдсан ямар кино таны сэтгэлд үлдсэн бэ?

6
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *