Хорвоо дэлхийн амьдрал гайхамшигтай зүйлсээр үнэхээр баян. Баярлах, гуниглах, харуусан халаглах, сэтгэлийн асар их таашаал эдлэх цаг мөчүүд хүний амьдралд асар олон. Тэрхүү сэтгэл хөдөлгөм, дахин давтагдашгүй цаг мөчүүдийг мөнхлөн үлдээдэг зүйл нь гэрэл зураг бөгөөд сайтынхаа эрхэм хэрэглэгчид та бүхний гэгээн мэлмийн өмнө дэлгэж буй дараах фото багц нь бидний амьдарч буй эх дэлхийн маань өнцөг булан бүрд болж байгаа гайхамшигтай үйл явдлуудын гэрч болон үлдсэн зурагнуудаас бүрдэж байгаа юм. Хүн гэдэг сэтгэлийн амьтан, сэтгэл зүрх ариун, өгөөмөр, нинжин байх аваас амьдрал гэдэг үнэхээр гайхалтай сайхан зүйл.
Хоолоо бартай хуваалцаж буй лам
Арвандолоон настай Rose Kazmir 1967 онд Пентагон дахь дайны эсрэг жагсаалын үеэр нэгэн цэрэгт цэцэг өгч байна
Хойд Солонгос ба Өмнөд Солонгост оршин суудаг ах дүү хоёр түр зуурын улс хоорондын нэгдлийн үеэр уулзсаныхаа дараа салах ёс гүйцэтгэж байна
Насанд хүрсэн нөхрөөсөө салсны дараа аз жаргалтайгаар инээмсэглэж буй арван настай Йемен охин
Гурван долоо хоногтой албино хүүхэд ба түүний үеэл.
Вьетнамын дайны үед баривчлагдсан хурандаа Robert L. Sturm гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байна.
Бали арлын оршин суугч гэртээ байх үедээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэддээ хулсан лимбэ тоглож өгч байна. © National Geographic
23 цаг үргэлжилсэн зүрх шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсны дараа. Буланд түүний туслах унтаж байна. © J. Steinfeld, 1987 National Geographic
Дээрх мэс засал хийлгүүлсэн өвчтөн одоо хүртэл амьд бөгөөд харин түүний мэс заслыг гүйцэтгэсэн эмч 2009 нас баржээ.
Нөхрийнхөө шарилын хажууд уйлж суугаа Tanya Sane, тэд энэ өдрийн маргааш нь буюу 2013 оны аравдугаар сарын 16-ны өдөр хуримаа хийхээр товлосон байжээ.
Баасан гаригийн залбирлын үеэр насанд хүрэгчдийн үйлдлийг дуурайж буй бяцхан хөвгүүн.
1936 он, Иргэний дайны үед нэгэн сэтгүүлч хүүхдийг авран гүүрэн дээгүүр зугтаж байна
Clara Grantt Солонгосын дайны үед алга болсон нөхрийнхөө биетэй 60 жилийн дараа уулзаж байна.
Төгөлдөр хуур тоглож буй босогч.
2013 оны 8-р сард Филиппинд болсон шуурганы үеэр нохойгоо үүрээд үерийн ус туулж буй хүү.
Авлига болон хууль бус явдлын эсрэг жагсаалын үеэр цагдаа нар луу гал шидэж буй Бразилийн эсэргүүцэгч.
Үхлийн хуарангаас чөлөөлөгдсөн Rwanda хүүгийн сорви.
Амиа хорлохыг завдсан Хятад эмэгтэйд автобусаар зорчиж явсан хүмүүс туслаж байна.
Бээжин дэх Тяньаньмэний талбайд болсон жагсаал, 1989 он.
Есдүгээр сарын 11, Ванкуверын хохирогчдод зориулсан хөгжмийн үеэр уйлж буй хийлч эмэгтэй.
Этиоп, Arbor овгийн бяцхан хүүхэд.
Rwanda дахь анхны сонгодог балетын сургуулийн сурагчид
Дэлхийн энх тайвны төлөө залбирч буй 100,000 лам.
Өсвөр насны Ирланд хүүхэд, Умард Ирландын зэвсэгт бослогын үеэр Их Британи цэргийн өөдөөс хашгирч байна.
Солонгосын дайны үеэр хоёр долоо хоногтой муурны зулзагыг хооллож буй Түрүүч Frank Preytor.
АНУ-ын цэргийн гараас хөтөлсөн Афганистаны охин.
Сансарын нисгэгч Anna Fisher 1985 оны Life сэтгүүлийн нүүрэнд. Тэрээр хамгийн анх сансарт ниссэн эмэгтэй.
Этиоп, Mursi овгийн эмэгтэй анх удаа «Vogue» сэтгүүл уншиж байна.
Тегеран дахь тэшүүрээр гулгагч охид.
Гал сөнөөгч Индианад зургаан настай охиныг аварч байна.
Арктикийн тойрог замд амьдардаг хүүхдүүд. Taz peninsula.
Хайр биднийг хүн болгодог. Гватемалын бяцхан охин муураа чанга тэврэн сууж байна.
Косово дахь дүрвэгсдийн хуарангийн өргөст хашаан дундуур өөрийн эмээ өвөө дээрээ очиж буй жаалхүү.
enhs
2014/09/19 at 17:04
YOh :(
Зочин
2014/09/19 at 18:05
Anh oros emegtei nissen nana chine usa hun bgaan bishuu
LOL
2014/09/23 at 09:45
Sansart anh Tereshkova oros huuhen nisssen shtee. MEdleggui orchuulagchiin gai bas baih ymaa
Зочин
2014/09/27 at 11:39
тэнэгүүд ээ. эхлээд америкууд эмэгтэй хүн нисгэнгүүт оросууд өрсөлдөж темошинког нисгэсэн байхгүй юу