Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн нууцлаг өвчнүүд

0

Анагаах ухаан сүүлийн зуун жилд гайхалтай хурдацтайгаар хөгжиж байна. Олон өвчнийг илрүүлсэн төдийгүй маш олон өвчнийг бүрэн анагааж нас баралтын тоог эрс бууруулж чаджээ.

Гэхдээ эмч нарт толгойгоо маажин зогсох үе гарсаар л байна. Эдгээр өвчнүүд нь байнга тохиолдохгүй, гэхдээ туссан хүмүүст үнэхээр амаргүй байх ажээ. Учир нь ховор тохиолдох өвчнийг тэр болгон анагааж чадахгүй хэвээр л байна.

Котарын өвчин

userapi.com

Үүнийг өөр үгээр “зомбигийн хам шинж” гэж нэрлэх нь ч бий.

Энэ өвчнөөр шаналж байгаа өвчтөн өөрийгөө өөд болсон, эсвэл амьдаараа өмхийрч муудсан гэдэгт бүрэн итгэж явдаг. Эргэн тойрон болж байгаа бүх л үйл явдал – үхлийн дараах амьдрал. “Зомбигийн хам шинж” өвчний тодорхой шалтгааныг өнөөдөр ч тогтоож чадаагүй, гэхдээ шизофрени, архаг депресс эсвэл толгойн гэмтлийн улмаас байх магадлал өндөр гэж үзэх болжээ. Котарын өвчнийг тусдаа бие даасан өвчинд тооцдоггүй – депресс, шизофренигийн нэгэн төрөлд багтаадаг байна.

 

Харь хэлний аялага

learnathome.ru

Ямар нэгэн далдын хүч байгаа мэт. Бүртгэгдсэн тохиолдлуудаас харахад цус харвасны дараа, удаан хугацаагаар толгой өвдсөний дараа эсвэл толгойн бэртлийн дараагаас хүн өөрийнхөө хэлээр ярьж байгаа ч аялагатай ярьдаг ажээ. Урьд өмнө нь огт очиж үзээгүй улс орны хэлийн аялгаар ярина гээч. Уг өөрчлөлтийг яриа хэл хариуцсан тархины өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа юм.

Хэдий ховор тохиолддог ч гэлээ эрдэмтэн судлаачид тохиолдол болгоныг судалж тархины үйл ажиллагааг илүү гүн гүнзгий мэдэхийг зорьж байна.

 

Прогерия буюу цагаасаа эрт хөгшрөх хам шинж

pikabu.ru

Бенжамин Баттон – хий хоосон зохиомол дүр биш, харин прогериягийн эсрэг үйл явц юм. Ийм өвчтэй төрсөн хүүхэд мэндлэхдээ ямар нэгэн мэдэгдэхүйц шинж тэмдэггүй төрдөг. Хэдэн жилийн дараагаас эрчимтэй хөгширдөг ажээ. Үрчлээ сууна, үс нь унана бас 13 нас гэхэд амьдралынхаа мөчлөгийг дуусгаж эрчимтэйгээр хөгширдөг ажээ. Уг өвчинтэй нэгэн япон хүү 45 насалсан ганц л тохиолдол бий.

Прогерия – төрөлхийн өвчин. Учир битүүлэг шалтгаанаар бие махбод хөгшрөх үйл явцыг хурдлуулдаг байна. Үнэхээр ховор өвчин – өнөөдрийн байдлаар ердөө 80-хан тохиолдол бүртгэгджээ.

 

Гипертрихоз

mamaplus.md

Энэ өвчин бас нэгэн аймшигтай нэршилтэй – “мангасын хам шинж”. Биеийг бүхэлдээ үс бүрхэнэ. Уг хам шинж нь төрөлхийн эсвэл дааврын буруу хэрэглээнээс болж олдмол байж болох талтай. Үүнээс гадна, тархины гэмтэл бэртэл мэдрэлийн өвчлөлийн улмаас ч үүсэж болох ажээ. Энэхүү өвчин ихэнхдээ эмэгтэйчүүдэд илэрдэг бөгөөд зөвхөн олдмол гипертрихозыг л эмчлэх боломжтой ажээ.

 

Бусдын гарын хам шинж

imgsmail.ru

Мөн Кубрикийн киноны дүрээр буюу “Стрейндлжав докторын хам шинж”  гэдэг нэрээрээ мөн алдартай. Уг киноны дүрийн гар өөрийнхөө эзний хоолойг боох эсвэл өөрөө нацист мэндчилгээ хийх гээд байдаг.

Уг хам шинжийг анх 19 дүгээр зуунд германы мэдрэлийн эмч Курт Гольштейн тэмдэглэн үлдээжээ. Түүний нэг өвчтөн эмэгтэйн гар өөрийгөө унтаж байхад хоолойг нь боох гэж оролддог байсан гэдэг. Гольдштейн эмэгтэйгээс сэтгэцийн ямар нэгэн өвчин олж илрүүлээгүй. Эмэгтэйн тархи бага зэрэг гэмтэлтэй байсан гэх бөгөөд үүний улмаас тархины хэсэг өөр хоорондоо мэдээллээ зөв буруу дамжуулж байна гэж үзжээ. Ингээд л шинээр уг хам шинж гарч ирсэн.

1950-иад оны үед эмч нар тархийг задалж таталт өвчнийг анагаах гэж оролдоход ийм хам шинжтэй хүмүүсийн тоо эрс нэмэгдэх болжээ. Гар зөвхөн өөрийнхөө эзэнд л хэрцгий ханддаг байна.

 

Бие эрхтний бүрэн бүтэн байдлыг хүлээн авахаас татгалзах

dzeninfra.ru

Өөрийн биеийн аль нэг хэсгийг тайрч авхуулахаас нааш өөрийгөө бүрэн бүтэн бие эрхтэнтэй хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй хам шинж юм. Ямар нэгэн онцгой мэдрэмж мэдрэх хүсэлтэй огт холбоогүй, чухам тархины үйл ажиллагаатай холбоотой: хуруу, хөл эсвэл гарыг бусдын объект гэж хүлээж авдаг. Уг хам шинжийн үеэр сэтгэл зүйн болон эмийн эмчилгээ ч тус болохгүй.

“Бусдын” эрхтэн нь угтаа бол эв эрүүл, бүрэн ажиллагаатай. Мэс заслын эмч хүний эрүүл эрхтнийг тайрах эрхгүй, эс бөгөөс өөрөө шүүхийн хаалга татахад хүрнэ. Ийм хам шинжтэй хүн хэдэн жилээр өөртөө мэс засал хийх эмчийг хайдаг. “Бусдын” эрхтнээс салгах эмч олж чадахгүйдээ хүрэхээр эцсийн аргаа ашиглах ажээ: хөл, гар руугаа буудна, хөлдөөнө, мөн өөрөө хөрөөдөх гэж оролдоно. Бие эрхтний бүрэн бүтэн байдлыг хүлээж авахаас татгалзаж байгаа хүмүүс чухам яг аль хэсгээр нь тайрах ёстойгоо сайн мэддэг. Тиймээс мэс заслын дараа дутуу тайрч гэх асуудал ч үүсэж болзошгүй. Зорьсон үр дүндээ хүрсний дараа хэмжээлшгүй аз жаргалтай болж урьд нь ингэж байх минь яав даа гэж харамсдаг ажээ.

Энэ болгоныг зогсоож чадахгүй нь аймшигтай юм даа.

13
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *