Гэрийн нөхцөлд йогурт хийх арга

0

Йогуртад агуулагдаж буй нян нь хоол боловсруулах үйл ажиллагаанд тустай. Гэвч дэлгүүрийн лангуун дээр байх йогурт ихэвчлэн чихрийн агууламж болон бусад нэмэлтүүд их хэмжээгээр агуулагддаг.

Гэрийн йогуртыг хийхэд шаардагдах зүйлс:

  • 1 л сүү
  • 50-100 гр тослог багатай хуурай сүү (өөрийн хүслээр)
  • 1 х.х элсэн чихэр
  • 2 х.х амьд хөрөнгө эсвэл йогуртын хөрөнгөтэй бэлэн йогурт

Үхэр, ямаа, буурцагны, тослогт эсвэл тослоггүй гээд ямар ч сүү сонгож болно.

Хөрөнгийн хувьд чихэрлэг бус, амт оруулагч болон нэмэлт бодисгүй бөгөөд савлагаан дээрээ “Амьд хөрөнгө агуулсан” гэх тэмдэглэгээтэй йогурт тохиромжтой. Ашигтай нян хурдан үхдэг учраас хамгийн шинэ йогурт сонгохыг хичээнэ үү. Танд хамгийн амттай гэж санагдсан йогуртыг олтлоо амтлаад байж болно.

Түүнчлэн нэмэлт хөрөнгөтэй йогурт ашиглаж болно. Энэ нь ихэвчлэн онлайнаар зарагддаг бөгөөд бэлэн йогуртнаас сайн бүрдэг.

Бүр олдохгүй бол чихэрлэг, үнэр амттай йогурт ашиглаж болно. Гэхдээ энэ нь таны бүтээгдэхүүний эцсийн амт чанарт нөлөөлөх болохыг анхаарна уу.

Йогурт хэрхэн бэлтгэх вэ?

1. Сүүгээ 850 хүртэл халаана

Үүнийг усны уураар хийх нь түлэгдэх, байнга хутгах шаардлагагүйгээр давуу талтай. Хэрэв танд термометр байхгүй бол 850 гэдэг нь сүү хөөсөрч эхлэх үеийн хэмийг хэлдэг.

Хэт ягаан туяанд ариутгасан сүүг 40-45 хэмд халааж болох бөгөөд дараагийн алхамд оруулж болно.

2. Сүүгээ 40-45 хэм хүртэл хөргөнө

Үүний тулд хүйтэн усанд хийхэд хангалттай бөгөөд ингэснээр хурдан бөгөөд жигд хөрдөг байна. Эсвэл тогтмол хутгах байдлаар өрөөний хэмд эсвэл хөргөгчинд хөргөж болно.

Тохирох хэм хүртэл хөрснийг тодорхойлоход заавал халууны шил хэрэггүй бөгөөд хуруугаа дүрэхэд л хангалттай. Хэрэв сүү халуун хэдий ч түлэх хэмжээний биш болсон байвал хөрөнгийг хийх цаг болсон гэсэн үг.

3. Хөрөнгөө халаах

Дэлгүүрийн йогуртыг гарган сүүг хөртөл өрөөний хэмд байлгана.

4. Хөрөнгийг сүүтэй холих

Нянг жигд тараахын тулд хутгуур эсвэл холигч ашиглаж болно. Хэрэв зуурмагт бөөм үүсэж байгаа бол та сүүгээ хэт халаасатай холбоотой.

Энэ үед хуурай сүү нэмж болох бөгөөд энэ нь йогуртын чанарыг нэмэгдүүлж илүү өтгөн болгодог.

5. Нянг хөөлгөх

Сүү болон хөрөнгийг 38-40 хэмд 6-8 цаг байлгана.

Үүнийг йогурт хийдэг төхөөрөмжинд хийхэд тохиромжтой. Зуурмагийг тусгай саванд юүлэн төхөөрөмжинд хийнэ.

Эсвэл шарах шүүгээ тохирно. Тохирох хэм хүртэл нь халаасны дараа савтай йогуртаа хийж шарах шүүгээгээ унтраана. Шарах шүүгээний хэмийг тогтмол түвшинд барихын тулд хааяа асааж байх хэрэгтэй. Шарах шүүгээг хэт халаахгүйн тулд байнгын ажиглалт хийх хэрэгтэй байдаг учраас багахан төвөгтэй санагддагийг нуух юун.

Будаа агшаагчинд аяга буцалсан ус хийж хөрөнгөтэй сүүг хийгээд бүрэхэд тун хялбар. Хэрэв жижиг савтай хийж байгаа бол сүүтэй савыг агшаагчинд хийж ирмэг нь хүртэл буцалсан ус хийнэ. “Йогурт” гэсэн горимыг сонгон 6-8 цаг дээр тохируулна. Халууны хэм 40 хэмээс дээш гарч болохгүйг анхаарна уу. Хэрэв таны төхөөрөмжийн хэм их байдаг бол 15-20 минут халаасны дараагаар йогурт түлэгдэхээс сэргийлэн унтраах боломжтой. Тус үйлдлийг 5-6 удаа давтана.

Шарах шүүгээнд дээрхийн адил хийх бөгөөд 400 тохируулан тавиад 6-8 цаг болгоно. Хэрэв бүрэх гэсэн горим байдаг бол үүнийг ашиглаж болно.

Хэрэв дээр дурьдсан хэрэгслийн аль нь ч байхгүй бол нарны шууд тусгал дор цонх эсвэл халуун устай саванд хийж тавьж болно.

Зуураг аажмаар крем хэлбэртэй болдог бөгөөд бяслагны үнэр ялгарч хөрөнгө нь ялгарч эхэлдэг.

Шар усыг асгах, нарийн боов хийх эсвэл йогуртын хамт хэрэглэх боломжтой.

6. Йогурт бэлэн болсон эсэхийг шалгах

6-8 цагийн дараа савыг багахан сэгсэрч үзэх бөгөөд бэлэн болсон йогурт нь нэгэн жигд хэлбэрт орсон байдаг. Удаан байлгах тусам илүү өтгөн болдог.

7. Йогуртыг марлиар шүүх

Шүүснээр шар ус нь ялгарч өтгөн болдог. Томхон саван дээр тавьсан шүүлтүүр дээр марль байрлуулна, үүний дараагаар йогуртаа хийж тавгаар дарж өгсний дараа хөргөгчинд хийнэ. Ингээд хэдэн цагийн дараа та грек йогурттай болж байна. Хэрэв шөнөдөө амраавал бяслаг мэт маш өтгөн йогурт болдог.

Цааш юу хийх ёстой вэ?

Гэрийн йогуртыг жимсний чанамал, зөгийн бал эсвэл сироп, жимс эсвэл жимсгэнэтэй хольж хэрэглэж болно.

Бэлэн болсон бүтээгдэхүүний багахан хэсгийг дараагийн йогурт бүрэх хөрөнгө болгон хадгална. Йогуртыг хөргөгчинд 5-7 хоногоос ихгүй хадгална.

3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Suzie Sodoo

    Suzie Sodoo

    2017/08/13 at 21:20

    “Tarag” geed helchihed bolohgui yum bolov uu? Yu hiih geed baigaag ynshij baij l hagas dutuu oilgoloo. Yamartaa ch TARAG l bureh tuhai bololtoi.?

  2. Baigalmaa Purevsuren

    Baigalmaa Purevsuren

    2017/08/13 at 22:48

    Oilgohod neere tuvugtei yuma, yamar apparatni tuhai yariad bgam bol, sain oilgosongui

  3. Surena Dorj

    Surena Dorj

    2017/08/14 at 14:43

    Тараг гээд ойлгочиж чадахгүй байж гадны сонин хачин юм сурталчлаад байгаа аятай сүртэй гэж, монголчууд олон зууны турш таргаа бүрээд ирсэн улс шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *