Жигнэхгүйгээр хийх аарцтай, жимстэй амтат бялуу

3

Цаг хугацаанаас үл хамааран амттан идэх хүсэл төрдөг. Харин зуны халуун өдөр шарах шүүгээ асаагаад бялуу хийнэ гэхээр нэг л биш ээ. Ингээд л асуудлаа хялбар шийдэхийн тулд худалдааны бялуу авна.

Энэ удаад та бүхэнд жигнэж, шарахгүйгээр хийх бялууны жор санал болгож байна – амттай, энгийн, хүүхдүүд бол амаа олохгүй иднэ дээ. Маш хялбар: жигнэмэг – бялууны суурь болно, крем – зөөхийтэй аарц.

Амтат бялууны жор:

  • Аарц – 200 г (крем хийх аарцанд тослогийг сонгоно, ширхэггүй байлгахын тулд шүүрээр хэд хэдэн удаа шахаарай)
  • 20%-ийн тослогтой зөөхий – 500 г
  • Цөцгийн тос – 180 г
  • Жигнэмэг – 400 г
  • Желатин – 30 г
  • Сахарын нунтаг – 1 стакан
  • Усан үзэм – 500-700 г
  • Хушга – чимэглэлд

Хийх арга:

  1. Усны ууран дээр цөцгийн тосоо хайлуулна.
  2. Жигнэмгээ үйрүүлж нунтаглаад (илдүүрээр эсвэл блендерээр) цөцгийн тостой холино. Зуурмаг биежтэл түр хүлээнэ.
  3. Бялууны хэвний ёроолд хүнсний цаас дэвсээд (бялуугаа авахад амар байх болно) тостой жигнэмэгийн үйрмэгээ жигд тарааж тавина. Сайтар дараад хөргөгчинд 1-2 цаг хийгээрэй.
  4. Желатинаа стакан усанд хийж 40-60 минут хөөлгөнө.
  5. Сахарын нунтаг, зөөхий болон аарцаа блендерт хийж холино.
  6. Хөөсөн желатинаа бага зэргийн гал дээр тавьж сайтар хутгана. Желатин бүрэн ууссаны дараа галаас авч хөргөнө.
  7. Желатинаа аарцтай зуурмаг дээр хийж сайтар холино.
  8. Хөргөгчнөөс биежсэн бялууны сууриа гаргаж ирээд усан үзэм тараан тавиад дээрээс нь аарцны кремээ асгана. Хөргөгчинд 40 орчим минут амраана.
  9. Бялуу биежээд ирэхэд нь хэвнээс болгоомжтой авна.
  10. Одоо бялуугаа нунтагласан хушга, усан үзмээр чимэх л үлдлээ.

Аарцан крем дээр та өөрийн дуртай амттанаа нэмж болно, үзэм, ванилийн сахар гэх мэт.

Жигнэж, шарахгүйгээр хийх бялуу – давуу тал ихтэй: хүүхдийн баярын бялуу болно, гэр бүлийн баярын ширээг ч чимнэ, бас гоё амттай, гоё ч харагдана.

15
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Хахахахаха

  2. Gegee Nemekh

    2017/09/10 at 15:00

    Sue Esu eniig hii tgd namaig duud okey.

  3. Sue Esu

    2017/09/10 at 15:02

    Chadiishd kk

  4. Solongo Ch

    2017/09/10 at 21:32

    Yulia Yulia

  5. М. Б. Меркурий

    2017/09/11 at 02:39

    сс

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *