Амтат плов хийх жор

0

Нэг удаа хийж идсэн бол дахиж хийж идмээр тийм татах хүчтэй дорнын гаралтай хоол бол плов юм. Хийх арга нь маш нарийн дэс дараалалтай, хоолны мастерууд хэлэхнээ адилхан болсон плов хэзээ ч байдаггүй гэх юм билээ. Бид энэ удаад олноо шалгарсан плов хийх жорыг дэлгэж байна. Танд таалагдах болно гэж найдлаа.

Ханцуйгаа шамлаад ажилдаа орцгооё.

Орц:

  • Хонины мах – 1 кг
  • Урт үрийн будаа – 500 г
  • Том сонгино – 5 ш, бас нэг жижгийг
  • Ургамлын тос – 200 мл (эсвэл хонины сүүлний тос байж болно – 200 г)
  • Сармис – 2 толгой
  • Том лууван – 4 ш
  • Улаан чинжүү – 2 ш
  • Кумин – 1 х.х
  • Давс, перец
  • Хатаасан барбарис/нохойн хошуу – 1 х.х
  • Ястай хар чавга – 8-10 ш
  • Ясгүй хар үзэм – 150 г

Хийх арга:

1. Савандаа тосоо халаана. Хэрвээ та хонины тос ашиглах гэж байгаа бол хогийг нь шүүж аваарай. Тосондоо сонгиноо шаргал өнгөтэй болтол нь шараад гаргана.

2. Сонгино хагас дугуй байдалтай, луувангаа урт савх хэлбэртэй 2-3 мм зузаан байхаар хэрчинэ. Халаасан тосондоо сонгино хийж шаргал бор өнгөтэй болтол нь шарна. Ингэж шарахад таны плов сайхан өнгөтэй болно шүү. Дээрээс нь луувангаа нэмж зөөлөртөл нь шарна. Галаа багасгаж болно. Ногоонуудаа жигд шарахын тулд сайтар холино.

Амтат плов хийх жор 2

3. Лууван зөөлрөнгүүт нь ногооны холимгоо нэг саванд гаргаж тусад нь тавина. Галаа нэмж дахин тос халаагаарай. Куминээ гараараа нунтаглаж халаасан тостой савандаа хийхэд маш сайхан үнэртэх болно. Дээрээс нь дөрвөлжин хэрчсэн махаа (3-4 см) нэмж холино. Махаа түлэнхий бор өнгөтэй болтол нь шарна. Махнаас шүүс гарахгүй болтол нь шарахыг анхаараарай.

4. Махан дээрээ шарсан ногоогоо нэмж хутгаад 3 минут орчим шарна.

Амтат плов хийх жор 1

5. 3 минут шарсны дараа буцалсан ус хийнэ. Саванд байгаа хоолны дээд талаас дээш 3 см орчим байхаар ус хийгээрэй. Улаан чинжүү, арилгаагүй толгой сармисаа бүтнээр нь тавьж дээрээс нь нохойн хошуу, хар чавга, давс, перец хийнэ. Энэ холимгийг зирвак гэнэ. Зирвакийг буцлаад эхлэнгүүт нь галаа багасган 40 минут жигнэнэ.

6. Зирвак болж байх хооронд будаагаа хэд хэдэн удаа усанд угаана. Будаа угаасан ус өнгөгүй болтол нь угаана шүү.

Амтат плов хийх жор 3

7. Зирвакаа амсаарай. Давс нь арай ихэдсэн байна уу гэмээр давсаа тааруулна. Тайван байж болно, будаанд илүүдэл давс шингэнэ. Бэлэн болсон зирвакаас улаан чинжүүг гаргаад махан дээрээ будаагаа хийж тэгшилнэ. Зирвакийн шөл будаанаас дээш 2 см орчим байна. Буцалгаарай.

8. Будаагаа жигд болгохын тулд доор байгаа будааг болгоомжтой дээш гаргаж ирвэл зүгээр. Будааг хэрхэвч махтай хольж болохгүй. Махаа савны ёроолд түлчихгүйн тулд модон хутгуураар хөндлөн жижиг нүх гаргаарай, хоолны шөл харагдахгүй болонгуут галаа багасгаж таглана. Үүнээс хойш 20 минут болоход үлдэгдэл шингэнийг будаа өөртөө шингээж будаа бүрэн болно. Будаан дээрээ үзмээ цацаад галаа бүр унтраана. Пловоо 20-30 минут орчим таглаатай хэвээр байлгавал илүү амттай болно.

Амтат плов хийх жор 4

9. Пловоо том хэмжээтэй өнгөлөг таваг дээр гарган бүхэл сармис, пловноос авсан нарийн халуун чинжүүгээр чимнэ. Зочдоо ширээндээ урьж таалан соёрхоно уу.

 

12
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Juumaa Bayaraa

    Juumaa Bayaraa

    2015/11/15 at 16:13

    Kumin gej yu be

  2. Зочин

    2015/11/15 at 17:06

    Сэтгэгдэл *Cumin gedeg ni zadi gej urlen helbertei hatuu hool amtlagch. mongolchuud buuz goltsuu amtaldag.

  3. Зочин

    2015/11/15 at 17:09

    Сэтгэгдэл *uu . uuchlaarai bi anduurchee. Gonid bna shuu. gehdee yag Kumin gedeg nereeree bol nileen olon yanz bdag yum. yag manaihnii heregledeg ni taarah bhaa

  4. Zochin

    2015/11/15 at 17:36

    Сэтгэгдэл *buuz amtaldag gonid gej oilgoj boloh yy

  5. Gerelchuluun Ichinkhorloo

    Gerelchuluun Ichinkhorloo

    2015/11/15 at 23:22

    .

  6. Зочин

    2015/11/16 at 15:47

    Сэтгэгдэл *Cumin seed gej bii gonidnoos bol shal uur ed bdg yumaa

  7. Зочин

    2015/11/17 at 21:27

    Сэтгэгдэл *кумин буюу зира нь гоньд ч биш, задь (мускат) ч биш тусдаа амтлагч.

  8. зочин

    2017/07/16 at 18:46

    энэ нь гоньд биш шүү төстэй ургамал байдаг гэхдээ энэ орцонд нь куркума буюу turmeric гэж амтлагч хийвэл төгс плов болонодоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *