Таны уушги тусламж хүсэж байгааг илтгэх 5 шинж тэмдэг. Ихэнх хүмүүс эдгээрийг тоолгүй өнгөрснөөс болж хожим нь харамсдаг!

2

Өнөөдөр цэвэр агаар нэн ховор нөөц баялаг болсон. Юу гэсэн үг вэ гэхээр, урьд өмнөхөөс ч илүүтэйгээр бид ямар нэгэн шинж тэмдэг илрэх үед уушгиндаа анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн үг юм. Одоо дурьдах зарим шинж тэмдгүүдийг хүмүүс тоолгүй өнгөрөх нь элбэг байдаг. Гэхдээ хэрэв та анхаарал хандуулах юм бол, амь насаа аварч чадах юм.

Бид та бүхэнд уушгины үйл ажиллагаа доголдох үед илэрдэг түгээмэл шинж тэмдгүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Бонус мэдээллийг уншиж, эрүүл уушгитай байхын тулд юу хийх ёстой болохыг мэдэж аваарай.

1. Нуруу болон мөр өвдөх

Хэдийгээр энэ нь ховор илрэх шинж тэмдэгт тооцогдох хэдий ч нуруу, мөр эсвэл цээж өвдөх нь уушгины хорт хавдрын эхлэл болохыг илтгэдэг. Хэрэв эхэн үед нь оношилж чадвал эмчлэгдэх бүрэн боломжтой. Хэрэв энэ өвдөлт хүчтэй болон хэвийн нуруу өвдөхөөс удаан хугацаагаар үргэлжлэх юм бол, эсвэл байнга энэ шинж тэмдэг илэрч байвал эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.

© depositphotos.com © shutterstock.com

 

2. Ханиалгах

Ханиалгах нь заримдаа энгийн үзэгдэл юм шиг санагддаг, тухайлбал ханиад туссан үед. Гэхдээ энэ нь давхар архаг өвчнүүдийн үед илрэх шинж тэмдэг байж болно. Тиймээс юунаас болж ханиалгаж байгаагаа ялгаж, учир шалтгааныг нь олж мэдэх нь чухал юм. Цочмог болон хагас-цочмог ханиалгах нь магадгүй уушгины хорт хавдрын шинж тэмдэг байж болно, тэр тусмаа хэрэв бусад шинж тэмдэг болох цустай ханиалгаж байгаа нөхцөлд.

© shutterstock.com © depositphotos.com

 

3. Амьсгал давчдах

Амьсгал давчдах нь ихэнхдээ зүрх эсвэл уушгины нөхцөл байдал доголдоход тохиолддог, тухайлбал астма эсвэл харшил зэргийг дурдаж болно. Хэрэв танд энэ шинж тэмдэг илэрвэл, хүрээлэн буй орчноо өөрчилж, хэсэг хугацаанд өөр газар амьдарч, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллээд үзээрэй. Хэрэв таны амьсгал байнга давчдаад байвал эмчид хандаарай.

© pixabay.com © shutterstock.com

 

4. Нүд болон арьс шарлах (шарлах өвчин)

Энэ нөхцөл байдлыг хүмүүс ихэвчлэн тоолгүй өнгөрдөг. Үнэн хэрэгтээ зайлшгүй анхаарал хандуулах ёстой зүйл юм. Учир нь энэ бол уушгины хорт хавдраас болж элэг асуудалд орсныг илтгэх тодорхой шинж тэмдэг юм. Шарлах өвчин тусахад арьс шарладаг. Мөн нүдний цагаан хэсэг шарлаж, цонхигор шар өнгөтэй болдог бөгөөд цочмог өвчний үед бүр бараан шаргал өнгөтэй болдог байна.

© shutterstock.com © depositphotos.com © SCIEPRO, Science Photo Library]Getty Images

 

5. Энерги дутагдах

Хүн бүр тодорхой цаг хугацаанд ядарч сульддаг бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм. Нойрны хомсдол эсвэл стрессээс болж ядардаг боловч хэрэв байнга ядарч байгаа юм шиг мэдрэгдвэл, бас ханиалгаад зогсохгүй байвал, хоолны дуршил буурвал, эдгээр нь уушгиндаа эмчилгээ хийлгүүлэх цаг болсны илрэл юм.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

 

Бонус: Уушгины эрүүл мэндийг хэвийн байлгахын тулд дагаж мөрдөх зөвлөгөө

Судалгаа болон шинжлэх ухааны зүгээс олон нийтэд уушгины эрүүл мэнддээ анхаарах нь маш чухал болохыг ойлгуулахын тулд энэ талаар сайтар сурталчлах хэрэгтэй гэж үзжээ. Үүний зэрэгцээ хүмүүс интернэт сүлжээгээр уушги цэвэрлэх тухай худал мэдээлэл оруулдаг. Уушгийг богино хугацаанд цэвэрлэх аргыг одоогоор олоогүй байгаа учраас хамгийн найдвартай арга зам бол, дээрх шинж тэмдгүүд илрэх үед буруу зуршлаа зөв болгож өөрчлөх нь чухал юм.

© shutterstock.com © depositphotos.com

Тамхи татахаас зайлсхийх болон хооллолтондоо анхаарах нь өөртөө хэвшүүлэх ёстой чухал дадал зуршил бөгөөд ингэснээр уушгиныхаа эрүүл мэндийг хянах боломжтой болно. Хамгийн чухал нь дээрх сөрөг зуршлууд уушгинд муугаар нөлөөлдөг. Хэрэв та архаг нөхцөл байдалтайгаа эвлэрч, энэ чигээрээ амьдарсан хэвээр байвал, антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглэж хэвшээрэй.

© shutterstock.com © shutterstock.com

Заавал дасгал хөдөлгөөн хийх хүртлээ нөхцөл байдлыг дордуулах хэрэггүй! Санаачлагатай байж, уушгиа нөхөн сэргээх тал дээр идэвхтэй байх нь чухал юм. Хэрэв та архаг өвчтэй бол сэтгэлээр унах шаардлагагүй. Өдөр тутмын дадал зуршлаа өөрчлөхийн өмнө эмчид хандаж, зөвлөгөө аваарай. Мөн астматай хүмүүс марафонд гүйх нь ач тустай байдаг байна.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

Хэдийгээр астмыг одоогоор бүрэн эмчлэх аргыг олоогүй байгаа ч, бид тоос шороо болон бусад нян бактериуд цусны урсгалд нэвтрэх үед нөхцөл байдал улам дордох эрсдэлтэйг сайн мэднэ. Иймд байнга амьдарч буй орчныхоо тоосыг соруулж, сайн чанарын тоос сорогч, агаар цэвэршүүлэгч хэрэглэх нь чухал билээ. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг цэвэрлэгээнд хэрэглэж, үнэртэн болон агаар чийгшүүлэгчээс татгалзаарай.

© depositphotos.com © depositphotos.com

Дээр дурдсан шинж тэмдгүүдийн аль нэг нь өмнө нь танд илэрч байсан уу эсвэл танд уушгийг хоргүйжүүлэх ид шидийн гэмээр дадал зуршил бий юу? Сэтгэгдэл үлдээх хэсэгт бидэнтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцана уу.

15
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. О. Мөнхгэрэл

    О. Мөнхгэрэл

    2019/12/13 at 22:12

    Э. Мөнгөөнөө

  2. С. Осороо

  3. Saarlaa

    2019/12/17 at 01:11

    Sain baina uu bi svrye owchin tussan ymaa. Zuun talii mn uushig maani jijigerch hondii uussen. Dasgal hodolgoon ih hiigeed emee taslahgui uugaad bwal ergej hewendee oroh magadlal bgaa yu. Uushig butsaj nohon toljdog erhten geed bh ym vnen vv butsaj nohon toljvvlehiin tuld yug hiih shardlagatai we.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *