Алдартнуудын халуухан 12 бие хамгаалагч – тэд хамгаалж байгаа одуудаасаа дутахааргүй фенүүдтэй гэнэ шүү!

2

Алдартнуудын бие хамгаалагч хийнэ гэдэг амаргүй бөгөөд аюултай ажил. Байнга бэлэн байдалд байх ёстой, гэнэтийн халдлагаас сэргийлж, мэдрэмжийн бүх л эрхтнүүдээ ажиллуулна. Хамгаалагч байнга хажууд явах тул фото аппаратны дуранд буух нь элбэг. Зарим нэг бие хамгаалагч бусдын анхаарлыг өөртөө татах нь ч бий. Тэд хүссэн хүсээгүй сошиал сувагт шүтэн бишрэгчдийн хуудастай болжээ, жишээ нь бие хамгаалагч Кристен Стюарт.

Алдартнуудын халуухан бие хамгаалагч нарыг танд танилцуулж байна, эр зоригтой залуучуудыг харж сэтгэлээ сэргээгээрэй.

1. Карди Би-гийн бие хамгаалагч

© Botticelli/GC Images © price_services / instagram

Өнгөрсөн 12 дугаар сард рэп дуучин Карди Би шүүхэд дуудагдсан. Тэр үед сошиал суваг хэрэглэгчдийн анхаарлыг алдартай од биш харин түүний бие хамгаалагч татжээ. Залууг Прайс гэдэг, тэрээр өөрийн инстаграм хуудсандаа 15 мянга гаруй дагагчтай.

price_services / instagram

Карди Би болон Прайс нарын гэрэл зургийг харсан хэрэглэгчид тэр даруйд нь царайлаг бие хамгаалагчид сэтгэлийн үг илгээх болжээ: “Түүний бие хамгаалагч “The Lion King”–ийн Соривт шиг л харагдаж байна. Карди Би, чи түүнд хэлээд өгөөч, би түүний хулгана болоход бэлэн байна” гэж нэгэн дагагч нь бичээд зальтай арслан хулгана идэх гэж байгаа зургийг тавьсан байжээ.

 

2. Жастин Биберийн бие хамгаалагч

© Bauer-Griffin/GC Images © mikeyarana / instagram

Залуу одын аюулгүй байдлыг хангах албаны даргыг Майкл Аран гэдэг. Энэ залуу Биберийн бие хамгаалагч нарын багийг удирддаг. Мөн Араны инстаграмыг харж байхад дуучин бие хамгаалагчтай халуун дотно харилцаатай бололтой: дуучны тухай баримтат кино гарч байгаад Майкл баяртай байна гэж пост тавьжээ.

 

3. Карл Лагерфельдийн бие хамгаалагч

© Julien Hekimian/Getty Images © bentoub / instagram

Өнгөрсөн жилийн эхээр Chanel загварын ордны захирал Карл Лагерфельд өөд болсон. 44 настай Себастьян Жондо түүний бие хамгаалагч байсан бөгөөд хувийн туслах нь хийдэг байжээ. Тэр хоёр цугтаа 20 жил ажилласан, Лагерфельд бие хамгаалагчдаа Chanel-ийн загварыг үзүүлэх санал хүртэл тавьж байсан удаатай.

2019 оны зун нь Лагерфельдийн эрчүүдийн загварын үзүүлбэр дээр Себастьян загвар үзүүлжээ.

 

4. Пэрис Хилтоны бие хамгаалагч

© Michael Dodge/Getty Images

Пэрис Хилтон өөрийн аюулгүй байдлыг хангах ажилд хэзээ ч хойрго хандаж байгаагүй. Хэдэн жилийн өмнө нь 6 хүний бүрэлдэхүүнтэй аюулгүй байдлыг хариуцсан албаныхаа зургийг хуваалцаж байжээ. Шаргал үст бүсгүйд сүй тавих санал ирж үнэтэй бөгж бэлэглэсэн, Пэрис тэр даруйд нь үнэт эдлэлдээ хамгаалалт авч байсан удаатай.

Дээдсийн амьдралтай энэ бүсгүйн аашийг тэр болгон бие хамгаалагч нар давж гарч чадахгүй, бүсгүй ч үүнд түүртэхгүй тэр дор нь л мэргэжлийн баг бүрдүүлээд авчихдаг байна.

 

5. Кэти Холмсын бие хамгаалагч

© James Devaney/WireImage

2012 онд Том Крузээс салаад хувийн хамгаалагч, жолоочоо сольж байсан юм, яагаад гэвэл тэд салсан нөхрийнх нь багт хамаардаг байжээ. Кэти өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс л ийм арга хэмжээ авсан. 2010 онд Кэти хажуудаа ийм л бие хамгаалагч дагуулж явдаг байсан юм.

 

6. Хайди Клумын бие хамгаалагч

© Reporter / East News © Reporter / East News

Хайди Клум 2 жил бие хамгаалагч Мартин Кристентэй амрагийн харилцаа үүсгэсэн. Олон ч шүтэн бишрэгчид нь тэднийг гэрлэх нь гэж найдаж байлаа. Гэсэн хэдий ч Хайди, Марти хоёр 2014 онд салсан. Мэдээж Кристен хайрлаж байсан бүсгүйтэйгээ үргэлжлүүлэн ажиллаж чадаагүй нь ойлгомжтой. Хайди өөртөө шинэ бие хамгаалагч хөлслөхөөс өөр аргагүй болсон юм.

 

7. Белла Хадидын бие хамгаалагч

© Will / MEGA / East News © simon.newton / instagram

Белла Хадидын бие хамгаалагч алдартай загвар өмсөгчийн хажууд загварлаг харагдахыг хичээж байлаа. Саймон Ньютон загварын чиг хандлагыг байнга тандана, үүнийхээ ачаар ч папарацид өртөхдөө гоё гарч чаддаг. Ньютоны инстаграмыг харж байхад бие хамгаалагчийнхаа ажлыг өгсөн бололтой: тэр одоо фитнес модель бас бизнес эрхлэгч болжээ.

 

8. Жижи Хадидын бие хамгаалагч

(Photo by Josiah Kamau/BuzzFoto via Getty Images)

Жижи өөрөө камерын дуранд өртөх тун дуртай, тиймдээ ч хажуудаа гоё залуу дагуулж явдаг юм болов уу?

 

9. Эми Адамс болон Виктория Бекхэмийн бие хамгаалагч

(Photo by Josiah Kamau/BuzzFoto via Getty Images)
(Photo by Josiah Kamau/BuzzFoto via Getty Images)

2016 онд жүжигчин Эми Адамс загвар өмсөгчийг санагдуулам бие хамгаалагч залуу дагуулж яваад байсан. Хэдэн сарын дараачаас тэр залуу Виктория Бекхэмийн хамгаалалтын албаны багт харагдаж эхэлсэн юм. Залуу бие хамгаалагч үнэхээр загвар өмсөгч шиг, Виктория-гийн загварлаг төрхийг бараг л чимээд байна уу гэмээр.

 

10. Кристен Стюартын бие хамгаалагч

© East News © East News

Алдартай жүжигчний бие хамгаалагч үнэхээр алдартай нэгэн, 2010 оноос хойш фейсбүүк болон твиттер хөтөлж олон шүтэн бишрэгчтэй болж чаджээ. Залуу Кристен Стюарттай олон жил ажиллаж байна, үүнээс гадна өөр бусад алдартнуудын ч бие хамгаалагчаар ажиллаж байсан түүхтэй. Жишээ нь Нина Добрев, Мелисса Маккарти.

 

11. Кайли Женнерийн бие хамгаалагч

© AFP / East News

Кардашьяны гэр бүл – Женнер өөрийн бие хамгаалагчаа сонгохдоо зөвхөн мэргэжлийн ур чадварыг харгалзаад зогсохгүй мөн гадаад төрхийг нь нэг шалгуур болгодог бололтой. Дэлхий дахинд Кайлийг хамгаалдаг Тим Чангийг ярьж байна. Хар арьст булчинлаг залуугийн хажууд ямар ч бүсгүй өөрийгөө аюулгүйд тооцох нь мэдээж.

 

12. Бруклин Бекхэмийн бие хамгаалагч

© Papjuice / Bauergriffin.com / East News © Papjuice/Bauer-Griffin/GC Images

Бие хамгаалагч Жастин Рибле 2014 онд интернетэд шуугиан тарьж байлаа, тэр үед Женннифер Лоуренсийн хамгаалалтын албанд авч байжээ. Энэ залуу богино хугацаанд алдаршиж чадсан. Жилийн дараа гэхэд мэргэжлийн бие хамгаалагч Бруклин Бекхемийн хамгаалалтын албанд шилжжээ. Од үйлчлүүлэгчид арвин их туршлага, мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлэх нь ойлгомжтой: Жастин Нью-Жерси мужийн Ратгерийн их сургуулийг эрүүгийн эрх зүй чиглэлээр бакалавр зэрэглэлээр дүүргэсэн, Америкийн армийн тусгай ангид алба хааж байсан туршлагатай.

16
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *