Гэрийн нөхцөлд шүдээ танан цагаан болгох байгалийн гаралтай 8 арга – 100% үр дүнтэй, эмч дээр очиж шүдээ цайруулах ямар ч шаардлагагүй!

4

Хүн төрөлхтөн ойролцоогоор 3 тэрбум доллараас багагүй мөнгийг зөвхөн шүдээ цайруулахдаа зарцуулдаг байна. Шүдний эмчилгээнүүд хэтэрхий үнэтэйгээс гадна, дахин дахин хийлгүүлэх шаардлага гардаг. Харин бид Холливууд инээмсэглэл бэлэглэхэд туслах маш олон бүтээгдэхүүн гэрт байдгийг мартаж орхидог билээ.

Хэрэв зөв хэрэглэх юм бол энгийн зүйлсээр хэрхэн ид шидийг бүтээх тухай та бүхэндээ хүргэж байна. Гэртээ шүдээ танан цагаан болгох энгийн бөгөөд үр дүнтэй лайфхакуудыг мэдэж аваад, туршиж үзээрэй.

1. Цагаан гаа болон давс

Танд хэрэг болох зүйл: цагаан гаа, давс болон нимбэг

Хэрхэн хэрэглэх вэ: Жижиг хэмжээтэй цагаан гааг нунтаглана – нунтаглагч хэрэг болно. 1/4 цайны халбага давсыг цагаан гаан дээрээ хийнэ. Нэг зүсэм нимбэг хэрчиж, шүүсийг нь шахна. Ингээд бүх орцуудыг сайтар холино. Шүдний сойзондоо түрхэж, шүдээ угаана.

© Depositphotos.com

 

2. Каолин шавар

Танд хэрэг болох зүйл: каолин шавар

Хэрхэн хэрэглэх вэ: Каолины шаврыг шүдэндээ түрхэж, шүдний сойзоороо сайтар сойздоно. Хэтэрхий чанга дарах хэрэггүй, зөөлөн дарж шүдээ угаагаарай. Тэгээд амаа цэвэр усаар зайлна.

© Depositphotos.com © Sam Edwards/Hoxton/East News

 

3. Эпсом давс

Танд хэрэг болох зүйл: Эпсом давс, ус

Хэрхэн хэрэглэх вэ: Давс болон усыг ижил хэмжээтэйгээр хооронд нь холино. Давсыг уусаж дуустал нь сайтар хутгана. Бэлэн болсон хольцыг шүдний сойзондоо түрхэж шүдээ угаана. Мөн та уг хольцоор хоолойгоо зайлж болох бөгөөд сүүлд нь амаа цэвэр усаар зайлна.

© EAST NEWS © Shutterstock.com

 

4. Нийм навч

Танд хэрэг болох зүйл: нийм навч, ус

Хэрхэн хэрэглэх вэ: Нийм навчнаас тогоотой усанд хийж буцалгана. Цэвэрхэн шингэнийг шүүж авна. Бага зэрэг хугацаанд хөргөж, ам болон хоолойгоо зайлна.

© Shutterstock.com © Shutterstock.com

 

5. Гааны навч болон кокосын тос

Танд хэрэг болох зүйл: гааны навч, кокосын тос

Хэрхэн хэрэглэх вэ: Навчийг нунтаглаж, дээр нь кокосын тос хийнэ. Хооронд нь сайтар хольж, бэлэн болсон хольцыг шүдний сойзондоо түрхээд шүдээ угаана. Хэтэрхий их гааны навч хэрэглэх хэрэггүй. 3-5 навч байхад хангалттай.

© IraSokolovskaya/easyfotostock/Eastnews © jordache/easyfotostock/Eastnews

 

6. Устөрөгчийн хэт исэл болон хүнсний сод

Танд хэрэг болох зүйл: устөрөгчийн хэт исэл, хүнсний сод

Хэрхэн хэрэглэх вэ: Хүнсний содыг устөрөгчийн хэт исэлтэй 1:2 хэмжээгээр холино. Өтгөн зуурмаг болтол нь сайтар хутгана. Шүдээ уг хольцоор зөөлөн сойздож угаах бөгөөд дараа нь их хэмжээний цэвэр усаар амаа зайлна.

© EAST NEWS © EAST NEWS

 

7. Какаоны нунтаг

Танд хэрэг болох зүйл: какаоны нунтаг, ус эсвэл кокосын тос

Хэрхэн хэрэглэх вэ: какаоны нунтгийг кокосын тос эсвэл устай холино. Өтгөн зуурмаг болтол нь хутгана. Уг хольцоор шүдээ угаана.

© Lehtikuva/EAST NEWS © Anetlanda/easyfotostock/Eastnews

 

8. Цагаан цуу болон хүнсний сод

Танд хэрэг болох зүйл: хүнсний сод, алимны цагаан цуу

Хэрхэн хэрэглэх вэ: 1 цайны халбага алимны цагаан цууг 1 цайны халбага хүнсний содтой холино. Орцуудыг нэг төрлийн зуурмаг болтол нь хутгана. Бэлэн болсон зуурмагаар шүдээ угааж, дараа нь цэвэр усаар зайлна.

© East News © East News

Эдгээр бэлдмэлүүдийг маш анхаарал болгоомжтой хэрэглэх хэрэгтэйг санаарай. Хэдэн 7 хоногийн турш, 7 хоногт 2-3 удаа хэрэглэж, дараа нь хэсэг хугацаанд завсарлага аваарай. Хэрэв таны шүдэнд өвчин эсвэл мэдрэмтгий байдал мэдрэгдэх юм бол эдгээр аргуудыг даруйхан хэрэглэхээ зогсоох хэрэгтэй.

Та өөр шүд цайруулах ямар аргууд мэдэх вэ? Та гэртээ шүдээ цайруулах эсвэл эмнэлэгт очиж цайруулахын алийг нь сонгох вэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

30
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
10
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Iiiii. Ii789005

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *