
Дэлхий дахинд хэчнээн хүнд хэцүү үйл явдал болж байсан ч хамаагүй сайн сайхан, зөв үйл явдал болж л байдаг, хамгийн гол нь үүнийг анзаарч харах л ёстой. Өнөөдрийн нийтлэлийн баатрууд маань хүйтэн өвлийн улиралд сэтгэл дулаацуулах сайхан зүйл хийжээ. Тэд сошиал сувгаар аз жаргал түгээж хариуд нь хэдэн мянган лайк авч байна.
Доорх гэрэл зургууд халуун шоколад, дулаахан хөнжлөөс ч дутахгүй таныг дулаацуулна. Сэтгэлийн дулааныг танд өчүүхэн ч гэсэн бид мэдрүүлэхийг хүслээ.
Дүү маань надад халаасны мөнгө өгч байгаарай гэж эртнээс захисан юм, гэхдээ надаа ямар хэрэгтэй гэдгээ хэлээгүй. 8 долоо хоногийн турш задгай мөнгөө цуглуулаад – тэгсэн Зул сарын баяраар ээждээ бэлэг авч өгөх зорилготой байжээ.

Миний хуримын даашинз хугацаандаа ирж амжаагүй юм, тийм болохоор би 1960-аад оны үеийн ээжийнхээ хуримын даашинзыг өмссөн дөө.

Өнөөдөр намайг нэгэн Канад гэр бүл үрчилж авсан. Би дунд нь байна

Энэ оюутан залуу төгсөлтийнхөө баярын бүжгийг эмээтэйгээ бүжиглэхээр шийджээ

Улаан хүрэмтэй залуу хавтсаа нээгээд юм уншиж эхэллээ. Хажууд нь сууж байгаа эр: “Та юу судалж байгаа юм бэ? Би тусалж чадах юм шиг байна” гэж хэлжээ. Залуу хариуд нь: “Хүү маань математикийн шалгалтаа муу өгсөн. Би түүнд туслахаар бутархай тоогоо сэргээх хэрэгтэй болоод л” гэжээ.

Ахлах сургуулиа төгссөнөөс хойш бид хоёр 5 жил үерхсэний эцэст гэрлэж байна. Энэ гэрэл зураг биднийг яг л байгаагаар маань буулгасан, бид үүнээс илүү аз жаргалыг мэдэрч байсангүй.

Би энэ мөчийг 32 жил хүлээсэн, ашгүй би өөрийн гэсэн нохойтой болж чадлаа

Амьтны асрамжийн газар 2 жил болсны дараа намайг үрчилж авсан тэр өдөр

Намайг 9 сартай байхад салснаас хойш аав, ээж хоёртойгоо хамт авахуулсан анхны зураг. Гэр бүлийн гэрэл зурагтай болохыг би маш их хүсдэг байж билээ.

Нислэгээ хүлээж байх хооронд покемон барихын тулд нөхрөө түрээд явахыг хүсжээ

Хоригдлууд асрамжийн газрын нохойнуудыг салхилуулж байгаа нь

Австралид ашгүй нэг юм бороо орлоо

Шатсан мод дахин сэргэж байна

Австралийн ксанторрей дахин цэцэглэж эхэллээ

Би жил болгон ээжийнхээ төрсөн өдөрт зориулж өөрөө мэндчилгээгээ хийдэг. Би 16 настай, энэ жилийн мэндчилгээ нэг иймэрхүү харагдана

Найз залуу маань мууранд дургүй л гээд байдаг юм, харин би тэр үгэнд нь огт итгэхгүй байгаа

Ямар дурсамж таныг тэсгэм хүйтэнд дулаацуулдаг вэ?








Daimaa Daimaa
2020/02/02 at 18:10
Bayraa Danzanperenlei
2020/02/02 at 19:56
Самбуудавга Сэрээтэр
2020/02/03 at 05:50
Ямар агуу хайр ухаантай хүү вэ