Орчин цагт бид бараг л өдөр бүр зургаа авахуулдаг болжээ. Ихэнх тохиолдолд бид ухаалаг утсаараа яаран сандран селфиддэг. Харин зураг бүр дээр хөөрхөн гарахад тань туслах мэргэжлийн зурагчин Roman Zakharchenko-гийн өгсөн 9 аргыг та бүхэндээ хүргэе.
Доороос зураг авч болохгүй
Хүний зургийг доороос нь авахад тухайн хүн илүү тарган болж харагддаг. Хамгийн зөв өнцөг бол нэгэн ижил түвшин байдаг. Ингэснээр та давхар эрүүгүй, бүдүүн харагдахгүй юм.
Хэт ойроос авах хэрэггүй
Зураг дээрх таны толгой болон биеийн харьцаа эвгүй харагдах болно. Магадгүй та Шрек дээр гардаг Гуталт муур шиг зургаа авахуулахыг хүсч байвал өөр хэрэг.
Өөрийнхөө гоё харагддаг талаа ол
Бараг хүн бүрийн нүүр тэгш бус хэмтэй байдаг. Тиймээс аль талаасаа өөрийгөө илүү гоё харагддагийг мэдээд тэр талаасаа зургаа авахуулж байгаарай.
Хацраа шөмбийлгөх хэрэггүй
Нүүрээрээ туранхай харагдахыг хүсвэл хацраа битгий шөмбийлгөөрэй. Харин камераас бага зэрэг зайтай зогсоод хэлээ тагнайндаа хүргээрэй.
Нүдээ онийлго
Нүдээ том харж, хөмсгөө өргөснөөр та айсан, цочсон, гайхсан мэт харагдах болно. Зураг авахуулж байх үедээ нүдээ бага зэрэг онийлгох юм бол та илүү өөртөө итгэлтэй бас сайхан харагдах болно.
Хөмсгөө бүү зангид
Хөмсгөө зангидсаар дарамттай төрх үүсэх бөгөөд таны хамрыг урт харагдуулдаг. Зураг дээр зөв гарахын тулд камер луугаа эгц өөдөөс нь хараарай.
Эрүүгээ өргө
Зураг авахуулахдаа эрүүгээ бага зэрэг өргөхийг мэргэжлийн зурагчид зөвлөдөг. Үүний ачаар таны хацар болон хүзүү илүү “гуалигхан” гарах болно.
Уруулаа бүү цорвойлго
Камер луу алсын зайн үнсэлт илгээх үедээ уруулаа зүгээр байлгаарай. Эс бөгөөс жимс идэж байгаа мэт л харагдах болно шүү.
Багахан инээмсэглэ
Байдгаараа инээх нь тааламжтай харагдуулах боловч таны нүүрэн дээрх үрчлээсийг ч мөн сайн тодруулж өгөх учир бага зэрэг инээмсэглэхэд л хангалттай.
Юн Сэ Жа
2016/08/15 at 17:57
ss
М. Вансэмбэрүү
2016/08/15 at 18:21
Сш
М. Вансэмбэрүү
2016/08/15 at 18:22
Б. Эмма Сш хийгээд өгөөч
Хутулун
2016/08/15 at 18:27
Дандаа болохгүй гэснүүд нь л арай дээр харагдаад байна шдээ. Бусад нь нэг л хичээх гээд ядчихсан харагдаж байна. Өөрийнхөөрөө л бах сайхан шдээ. Ер нь.
Kana Aruberona
2016/08/15 at 23:33
Pohah brg X ltsen uud ni deer haragdad bgn bishu XD
Оюндрь 'Э
2016/08/16 at 08:44
.
Кристал Анука.Анука
2016/08/16 at 18:43
.