Хадгалах хугацаа нь дуусах дөхөж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг гадны улс орны иргэд бодож санах юмгүй шууд л хогийн саванд хаядаг. Энэ мэтээр гарах хог хаягдлын хэмжээ санаанд оромгүй их тоо гарна. АНУ-д гэхэд л нийт хог хаягдлын 30-40%-ийг хүнсний хог хаягдал эзэлж байдаг. Энэхүү байдалтай тэмцэхийн тулд АНУ төдийгүй Европын улс орнууд dumpster diving (“хогийн саванд шумбах”) гэх хөдөлгөөнийг зохион байгуулах болоод олон жилийн нүүр үзэж байна. Шумбагчид гэж эхлээд хог ухдаг хүмүүсийг хэлдэг байв, тэд ихэвчлэн дэлгүүр, ресторануудын үлдэгдэл хүнсийг ухаж амь залгуулах зорилготой. Цаг хугацааны эрхэнд шумбагчид зөвхөн хоол хүнсний төлөө хог ухахаа больсон, хог хаягдлаас хувцас, тавилга, гоо сайхны бүтээгдэхүүн, техник хэрэгсэл хүртэл олж авах нь олширчээ.
Мэдээж шумбагчид бага орлоготой учраас хог ухахад хүрсэн, гэхдээ зарим нэгнийх нь хувьд нэгэн төрлийн хобби болж хувираад зогсохгүй орлогын нэгэн эх үүсвэр нь болоод байгаа юм. Reddit-д бүхэл бүтэн нийгэмлэг хүртэл бий болжээ. Зам дээр эсвэл хогийн саванд гаргаж хаясан хогон дундаас ямар олз олсноо сошиал хэрэглэгчдэд хуваалцана. Бид сонирхох үүднээс зарим нэг гэрэл зургуудыг үзлээ, үнэнийг хэлэхэд нийгмийн хэрэглээ арай л дэндүү цамаан болжээ гэсэн сэтгэгдэл төрснийг нуух юун. Хүмүүс алт, мөнгө гаргаж хаядаг болж. Шууд утгаар нь шүү! Ямар сайхан эд зүйлсийг хог дээр гаргаж хаясныг та өөрөө үзээрэй. Хэн нэгэн хүн хэрэгтэй гэж авч байгаа нь сайхан хэрэг, их бага нь хамаагүй, ямар нэгэн хэмжээгээр дэлхийгээ хогноос цэвэрлэж байгаа нь л чухал.
Gucci-гийн энэ гутлыг коллежийнхоо дэргэд байдаг хогийн савнаас олсон юм. Хоншоор дээр нь байсан бохирдлыг хөнгөхөн арчихад л арилчихсан шүү.
Reddit-ийн хэрэглэгчдийн хэлснээр бол адил төстэй Gucci-гийн шинэ гутал 1150 орчим доллараар зарагддаг гэнэ
14 каратын алттай, гар хийцийн энэ бөгжийг олсон. 200 орчим долларын үнэ хүрэх бололтой (чулуу нь жирийн шил). Хажууд нь бас жижигхэн хөөрхөн гар байсныг ч авсан
Ойролцоогоор 400 долларын үнэтэй Carol Brass CTR-1000H-YS бүрээг хогноос оллоо
Эмийн сангийн хогийн савнаас гаргаж авсан “хог”. Бүгд цоо шинээрээ. Хандивын аянд хэрэглэхээр болсон
Нөхөр бид хоёр анхныхаа шумбалтаар олсон эд зүйлс. Үнэхээр хөгжилтэй байсан шүү
Хогийн савны хажууд хаясан байсан 20 дугаар зууны дунд үеийн American Tourister-ийн чемоданууд оллоо
Өнөөдөр би олз арвинтай байв
Луужин, дуран бас томруулдаг шилтэй хуучны цуглуулгатай болсон
Цэвэрхэн хайрцагтай энэ чамин гоёлыг хогон дундаас гаргаж ирсэн юм. 14 каратын шар алттай, дундаа танзанит чулуутай, тойруулаад 23 ширхэг жинхэнэ бриллианттай
Явган хүний зам дээр “Үнэгүй, би одоо цагаан хоолтон болсон” гэсэн бичигтэй ийм 4 сандал байсныг авчихлаа. “Үл таних цагаан хоолтон минь, чамд баярлалаа”
iJuke гэдэг бага оврын хөгжмийн хайрцгийг байрны гадаа байдаг хогийн саванд хаясныг байсныг өөд нь татаад авчихлаа
Явган хүний зам дээр IKEA брендийн 6 ширхэг сандал гаргаж хаяжээ
65 инчийн ямар ч гэмтэлгүй, бүрэн ажиллагаатай зурагт олсон гээд бод доо? Өмнөх эзэд нь удирдлагыг нь хүртэл хажууд нь наасан байна лээ
Миний анхны олсон зүйл. Бид хоёр хоёулаа баяртай байгаа
Хог хаягдал дундаас өнөөдөр анагаахын сэдэвтэй, 150 жилийн настай ном олсон
Бараг л 100 жилийн настай үнсний сав
Найз залуу маань ажлынхаа хогны контейнероос энэ сандлыг олжээ. Би арьсыг нь уксусаар цэвэрлэсэн, харин модыг нь маалингын тосоор өнгөллөө
Бүрэн ажиллагаатай MacBook Pro болон iPod mini-г бас гаргаж хаядаг л юм байна. Юмны үнэ цэнийг мэддэг хүмүүс олж авсан нь яамай даа
Эдгээр гоёмсог тавилгууд шинэ эзнээ олсон нь сайшаалтай
Хандивын мөнгө цуглуулдаг дэлгүүрийн хогийн савнаас хоёр бэлгийн карт оллоо. Үлдэгдлийг нь шалгатал тус бүрд нь 100 доллар байна лээ
Би саксафон олсон. 200 доллараар зарах санаатай, сургалтынхаа өрнөөс багасгана даа
Хогийн саванд хаясан байсан хуучин үүргэвчнээс олсон мөнгө
8 жилийн турш шумбахдаа хэзээ ч ийм их олзтой байж үзээгүй. Бүгд цоо шинэ. Нэг их удалгүй бүгдийг нь 800 доллараар зарчихсан шүү
Хэн нэгний хэрэггүй гээд хаясан хогон дундаас та үнэ цэнэтэй байж болох зүйл олж байсан уу?
Bayr Batsukh
2020/05/05 at 08:45
Үнэн шүү.дэндүү цамаан болжээ хүмүүс бид.
Hishigt Tsendee
2020/05/05 at 10:54
Eo adidas-s 400,000 r avsan hosiig maani manai duu hooson tor haysan geed huvtsastai ni haysan baidiindaa bur uulah hetduu bolj blaa kkk, hun olson bol aztai
А. Насанбурмаа
2020/05/05 at 12:13
hog uhmaar sanagdtal hha
Luvsan Osor Marusya
2020/05/05 at 15:31
Хогоо өөрөө хаях нь дээр юм билээ. Би хүүхдээр хог хаяулахдаа өдөр хэрэгтэй юмаа хаяулсанаа орой мэдээд хогийн сав шагайсан чинь хог ачаад явчихсан байсан. цамаандаа биш залхуудаа өөрөө хохирсон.
Tse Annie
2020/05/05 at 16:14
shumbagch gene shu
Batsaihan Monhbat
2020/05/05 at 18:25
Тэр ном жинкэн үнэ хүрэх зүйл байна даа
Purevjal Ninjee
2020/05/05 at 20:15
Ном хамгийн үнэтэй эд бна
Shatar Undrah
2020/05/06 at 17:40
Hvnsnii homsdol vvssen gsn . murtluu dendvv tsamaan bn shvv 1tawchik awah mungunii tuluu sar hudulmurldug ornii hvmvvs baidag gsn
Tseren Ulzii Bat
2020/05/06 at 23:13
Том жижиггүй хог ухаж сурвал арай дээр юм биш үү ард түмэн хог ухаж дарга нар төрийн данс улайтал нь ухаж ,эрхэм дээдсүүд нь гадаадаас орж ирсэн хандив буцалтгүй тусламж, хувьцаа ,акц,обилгац,бүхнийг хуу хамж гадны банк оффшорр т хадгалсаар шүү
Yunaa Yunaa
2020/05/06 at 23:48
Хаанаас олоод байгаан бэ? 😱😱 хайх юмсан .😜😜😂😂😂