Би 30 өдрийн турш энэхүү 7 минутын дасгалыг хийгээд нурууныхаа өвчнөөс бүрмөсөн ангижирсан! Дахиж өвчин намдаах эм уухгүй гэж бодохоор сайхан санагдаж байна

6

Би яг 30 насныхаа төрсөн өдрийн дараачаас, шөнө дунд гэнэт сэрээд нурууны доод хэсгээр аймшигтай өвдөж байгааг мэдэрсэн. Тэр цагаас хойш би энэ хүчтэй өвдөлтийг үе үе мэдрэх болсон юм. Би хэд хэдэн эмч дээр очсон боловч ямар ч эм бэлдмэл эсвэл бариач тус хүргэж чадаагүй. Үүнээс хойш хэдэн жил өвчинтэйгөө тэмцэлдсэний эцэст би өөртөө өөрчлөлт хийхээр шийдэж, зарим нэг дасгалыг өдөр тутмын хийдэг зүйлсийнхээ жагсаалтад оруулж, өвчин намдаах эм уухаа больж эхэлсэн. Энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байсан юм.

Нурууны бараг бүх төрлийн өвчнийг анагаахад туслах эдгээр дасгалыг 30 өдөр тасралтгүй хийхэд болно.

Алхам 1. Хурцадмал байдлыг суллах

Хэрхэн хийх вэ:

  • Хөлдөө мөрний хэмжээтэй зай авах ба ингэхдээ хөлийн хуруунууд бага зэрэг хажуу тийшээ байрласан байна. Өвдгөө нугалж, гараа өргөөд, нуруу болон хүзүүгээ дээш өөрийнхөө чадах хэмжээнд сунгана.
  • Тэгээд буцаад удаанаар урагшилж, гараараа шаланд хүрнэ.
  • Гараа шаланд хүргэсэн чигээрээ хүзүү болон нурууныхаа булчинг суллана.
  • Энэ байрлалаар хэдэн секунд байж, бүсэлхийнээс дээгүүрх биеэ өргөж, эгц байрлалд шилжинэ.
  • Дасгалыг 30-60 секунд тутамд давтаж хийнэ.

 

Алхам 2. Уян хатан байдалдаа буцах

Хэрхэн хийх вэ:

  • Өвдөг болон гар дээрээ доош харан тогтох ба ингэхдээ хоёр гараа яг мөрнийхөө доор, хоёр өвдгөө ташааныхаа доор байрлуулна. Таны хөлийн хуруунууд мөн шаланд хүрсэн байна.
  • Нуруугаа шулуун байлгаж, өвдгөө нугалаад, зүүн хөлөө хажуу тийш нь өөрийнхөө чадах хэмжээнд өргөнө.
  • Хөлөө буцаагаад хэвийн байрлалд шилжүүлж, дасгалыг нөгөө талдаа ээлжлэн хийнэ.
  • Дасгалыг 30-60 секундын хугацаанд хийнэ.

 

Алхам 3. Нурууны булчинг сунгах

Хэрхэн хийх вэ:

  • Өвдгөөрөө газар тулаад аажим доошилж, удаанаар бүсэлхийнээс дээгүүрх бие нугалах ба ингэхдээ гараа урагш сунгаж шаланд хүргэнэ.
  • Өвдгөө 90 градус нугалж, бүсэлхийнээс доогуурх биеэ сунгалт хийхэд тохиромжтой байрлалд аваачих буюу өвдөг хүртлээ нуман хэлбэртэй болгоно.
  • Удаанаар толгойгоо доошлуулж, эрүүгээ шаланд хүргээд, хүзүүнийхээ булчинг амраана. Тохой газар хүрэхгүйг анхаарна уу.
  • Энэ байрлалыг 30-60 секунд барина.

 

Алхам 4. Биеийнхээ хэлбэрийг засах

Хэрхэн хийх вэ:

  • Гэдсэн дээрээ хэвтэж, хоёр гараа биеийнхээ хажууд байрлуулна.
  • Зүүн гар болон хөлөө тэр биеийн дагуу шулуун байлгах ба ингэхдээ баруун гараа толгой хүртлээ өргөж, баруун өвдгөө бие хүртлээ өөрийнхөө чадах хэмжээнд нугална. Баруун гар болон хөл хоёулаа газарт хүрсэн байх ёстойг анхаарна уу.
  • Баруун гар болон хөлөө буцаад эхний байрлалд шилжүүлж, дараа нь дасгалыг эсрэг талдаа хийнэ. 30-60 секунд хийхэд болно.

 

Алхам 5. Ташаагаа сунгах

Хэрхэн хийх вэ:

  • Шалан дээр нуруугаа цэх байрлуулан сууж, хоёр хөлөө урагш жийнэ.
  • Зүүн хөлөө шалан дээр шулуун байрлуулж, баруун хөлөө өргөж, өвдгөө нугалаад, шилбээ хоёр гараараа барина.
  • Зөөлнөөр хөлөө цээж рүүгээ түлхэж, ташаагаа сунгана.
  • Энэ байрлалыг 30-60 секунд барьж, дараа нь нөгөө талдаа хийнэ.

 

Үр дүн

  • Эхлээд миний анзаарсан зүйл бол нурууны маань булчингууд илүү хүчтэй болж, биеийн галбир сайжирсан. Ийм үр дүнг эхэндээ таамаглаж байгаагүй ч, ажил дээрээ ширээний өмнө зөв байрлалаар суухад илүү амар болсон.
  • Нурууныхаа өвчинд баяртай гэж хэлэхийн хажуугаар, одоо эрүүл мэнд маань эрс сайжирсан.
  • Тогтмол дасгал хийснээр би илүү эрч хүчтэй болсон. 30 өдрийн турш энэ дасгалыг хийж, үр дүнд нь шөнө нурууны өвчнөөс болж сэрэхээ больсон. Өдрийн цагаар ч ямар нэгэн өвчин, зовиур мэдрэхгүй.

Танд нурууны асуудал бий юу? Та хэрхэн арга хэмжээ авдаг вэ? Сэтгэгдэл бичих хэсэгт бидэнтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцаарай.

69
ГоёГоё
19
ХөөрхөнХөөрхөн
13
БахархмаарБахархмаар
11
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

35 Сэтгэгдэл

  1. Enkhtsetseg Bayanjargal

    Enkhtsetseg Bayanjargal

    2019/12/26 at 08:10

    Enkhbold Oidov

  2. Gombosuren Oyunkhuu

    Gombosuren Oyunkhuu

    2019/12/26 at 08:44

    Nansalmaa Nansaa

  3. Э.Эрдэнэ Билэг

    Э.Эрдэнэ Билэг

    2019/12/26 at 08:46

    Б. Галцэцэг

  4. Gerelee Dawaa

    Gerelee Dawaa

    2019/12/26 at 08:48

    Gantsooj Dashtsoodol

  5. Sh Udaanjargal

    Sh Udaanjargal

    2019/12/26 at 09:16

    ..

  6. Otgoo Tseba

    Otgoo Tseba

    2019/12/26 at 09:22

    Dagwasuren Dagaa

  7. Tsetseg Rentsen

    Tsetseg Rentsen

    2019/12/26 at 09:53

    Enerelt Rentsen

  8. Эрдэнэсувд Чинбат

    Эрдэнэсувд Чинбат

    2019/12/26 at 10:08

    Р. Цэрэндолгор

  9. Сайнзаяа Сэмбээ

    Сайнзаяа Сэмбээ

    2019/12/26 at 11:01

    Сайнзаяа Сэргэлэн

  10. Zultsetseg Mandakh

    Zultsetseg Mandakh

    2019/12/26 at 11:18

    Anna Elizabeth Anuka

  11. Энхтайван Ганзул

    Энхтайван Ганзул

    2019/12/26 at 13:11

    Төвшинтөр Оюун-Эрдэнэ

  12. О. Амка

    О. Амка

    2019/12/26 at 13:25

    Йе Нуу энийг дагаад хийгээрэй

  13. Nuruu ubduhuur ene heden dasgal uneheer tus boldog shuu

  14. Gombosuren Oyunkhuu

    Gombosuren Oyunkhuu

    2019/12/26 at 17:16

    Nansalmaa Nansaa

  15. Сүнжээ Минигга

    Сүнжээ Минигга

    2019/12/26 at 19:41

    Ганбаатарын Болдбаяр

  16. Badmaa Unenbat

    Badmaa Unenbat

    2019/12/26 at 20:44

    Ene unen shuu

  17. Г. Наранбаатар Emuk Anuk

  18. Huugii Huugii

    Huugii Huugii

    2019/12/26 at 21:32

    ene ih ur duntei dasgal shuu

  19. Болорчимэг Б.

    Болорчимэг Б.

    2019/12/26 at 21:52

    Б. Тод-Уянга ss hiigd ctr yvuld ug

  20. Oyuka Ch

    Oyuka Ch

    2019/12/26 at 23:41

    Altantulhuur Choijantsan

  21. BO Upstream

    BO Upstream

    2019/12/27 at 00:19

    Бтбтр Жаргал

  22. Ulziibayar Otgonchimeg

    Ulziibayar Otgonchimeg

    2019/12/27 at 00:20

    Ulziibayar Bolormaa Oyunchimeg Ulziibayar xiitsgee

  23. Zolo Zolzaya

    Zolo Zolzaya

    2019/12/27 at 02:19

    Batbold Tumurbaatar

  24. Nyamsuren Ganbaatar

    Nyamsuren Ganbaatar

    2019/12/27 at 05:52

    Tuul Tuul

  25. Batchuluun Odmaa

    Batchuluun Odmaa

    2019/12/27 at 17:24

    Chin-Zorgii Chin-Zorgii

  26. Bayaraa Gantugs

    Bayaraa Gantugs

    2019/12/27 at 19:33

    П. Учрал

  27. П. Минжээ

    П. Минжээ

    2019/12/27 at 20:00

    Г. Өлзийсайхан

  28. Gunjiin Eej

    Gunjiin Eej

    2019/12/27 at 21:00

    MisheeliinAab MisheeliinAab

  29. Baagii Batmaa

    Baagii Batmaa

    2019/12/27 at 22:16

    Batka Choi

  30. Sun Sunday

    Sun Sunday

    2019/12/27 at 23:32

    65 tai hun ene dasgaliig hiihed asuudal garah bolov u

  31. Энхцэцэг Энхээ

    Энхцэцэг Энхээ

    2019/12/28 at 14:17

    Munh Saihan

  32. Baasanbat Baasanbat

    Baasanbat Baasanbat

    2019/12/28 at 15:39

    Tvmee Tvmee

  33. Aagii Aagii

    Aagii Aagii

    2019/12/28 at 16:59

    Tungaa Gansukh Lkhagvajav Gansukh

  34. Sharaa Tsatsa

    Sharaa Tsatsa

    2019/12/28 at 21:17

    Sun Sunday nuruu ovddog hun ih hoshuun bolson bdagiin baga bagaar ahiulj hiiged uz

  35. Д. Жаргал

    Д. Жаргал

    2019/12/28 at 23:09

    Ганжаргал Г.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *