Ямаа хүний сэтгэл хөдлөлийг мэдэрч, инээмсэглэл болон аз жаргалтай царайнд татагддаг болохыг судалгаагаар тогтоожээ

2

Хэн ч гунигтай эсвэл ууртай царайнд дуртай биш. Ямаанууд ч бас дургүй. Саяхан хийсэн судалгаагаар ямаанууд бидний бодож байгаагаас ч илүү ухаантай ба хүний нүүрний хувирлыг ойлгох чадвартай болохыг олж тогтоосон байна. Тэд инээмсэглэж буй нэгнээс авахуулаад аз жаргалгүй царай гаргаж байгаа хүнийг хүртэл таних чадвартай ажээ.

Манай хамт олонд энэ судалгаа сонирхолтой санагдсан учир, та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдсэн юм.

Амьтад хүний нүүрний хувирлыг таньж мэддэг эсэхийг эрдэмтэд судалсаар ирсэн ба Лондоны Их сургуулийн Куйн Мэри дэх судлаачид саяхан үүнийг үнэний ортой болохыг нь олжээ. Тэд ямаануудад хэд хэдэн зураг үзүүлсэн байна – аз жаргалтай хүний царай болон ууртай хүний нүүрний хувирал. Бүх ямаанууд аз жаргалтай царайг татаж гаргасан ба судлаачид үүнд гайхширч хоцорчээ.

© SendMeAlpacaSelfies / Reddit © K8terSan / Reddit

Ойлгомжтойгоор тайлбарлавал, дандаа инээмсэглэж байх хангалттай учир шалтгаантай хүнд ямаанууд илүү тааламжтай ханддаг ажээ. “Royal Society Open Science” сэтгүүл дээр нийтлэгдсэн судалгаанд ямаанууд хүний нүүрний хувирлыг тодорхойлох, ойлгох чадвартай талаар бичигдсэн байна. Туршилтын явцад ямаануудыг сул тавьж, аз жаргалтай царай гаргасан фото зургуудыг өхөөрдөм хошуугаараа очиж, заах эсэхийг нь ажиглажээ.

© septchouettes / Reddit © esraca / Twitter

Гэхдээ тэд зөвхөн баруун талд байрлуулсан аз жаргалтай царай гаргасан фото зурганд ийм үйлдэл гаргасан ажээ. Харин эсрэгээр нь буюу зүүн талд фото зургуудыг тавихад тэд хошуугаараа хүрэхгүй байв. Үүний учир шалтгаан нь ямаанууд тархиныхаа зөвхөн нэг талыг ашиглаж, мэдээллийг боловсруулдаг байна.

© Science Photo Library/EAST NEWS

Мэдээж хэрэг зөвхөн ямаанууд хүний нүүрний хувирлыг ойлгодог амьтад биш юм. 2015 онд хийгдсэн өөр нэгэн судалгаагаар нохойнууд бас хүний нүүрний хувирлыг тодорхойлох чадвартайг баталж байжээ. Туршилтаар ууртай болон аз жаргалтай царай гаргасан фото зургуудыг үзүүлэхэд, тэд аз жаргалтайд нь илүү их татагдсан байна. Амьтад инээмсэглэх үед чинь таныг илүү өхөөрдөм гэж хардаг болохыг үргэлж санаж яваарай!

© rumbrave55 / Reddit

Та ямаа маллаж (тэжээж) үзсэн үү? Та амьтад хүний нүүрний хувирал болон сэтгэл хөдлөлийг ойлгодог гэдэгтэй санал нийлэх үү?

12
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *