Британи эр 40 жилийн турш нэг л үсчин дээрээ үсээ засуулсаар иржээ. Тэрээр үсчин дээр зочлох бүртээ зураг дардаг байсан байна

2

Бидний ихэнх нь нэг л үсчнээр үсээ засуулахыг хичээдэг. Британи эр Сэм Фарр бараг л хагас зуун жилийн туршид Жо Пэйс гэх үсчний үйлчилгээг авчээ. Анх 70-аад оны үед үсээ засуулж эхэлсэн гэнэ, тэр цагаас хойш Сэм байнгын үйлчлүүлэгч нь болов. Daily Mail-д дурдсанаар эрчүүд өөрсдийн нөхөрлөлийг түүх болгон үлдээхийн тулд гэрэл зураг даран цаасан дээр буулгадаг байв. Цаг хугацааны эрхэнд эрчүүд хэрхэн өөрчлөгдсөнийг гэрэл зургаас харж болно, гэхдээ тэдний уулзах шалтгаан хэвээрээ үлджээ.

Британи эр Сэм Фарр бараг хагас зуун жилийн туршид үсчин Жо Пейс-ээр үсээ засуулж байна

 

Анх 1970-аад оны эхээр үйлчлүүлж эхэлсэн гэдэг

Анхны зургаа тэд 1973 онд даруулжээ. Дараа нь Сэм үе үе гэрэл зургийн аппарттай ирж зураг дардаг болсон.

 

Тэр цагаас хойш Сэм үсчнээ сольсонгүй, гэрэл зургаа дарсаар л…

Энэ гэрэл зургийг 1985 онд буюу 12 жилийн даржээ. Эрчүүд мэдэгдэхүйц хөгширч эхэлсэн тэр үе – гэхдээ зүү орох зайгүй анд нөхөд болж чадсан.

 

2007 оны үеийн гэрэл зураг

 

2015 онд Сэм дахиад л нөмрөг доороосоо камер гаргаж ирээд гэрэл зураг дарсан байна

 

Жил ирэх тусам нөхөрлөл бэхэжсээр л…

 

Үсчний газар байршлаа өөрчилсөн ч гэсэн Сэм хайртай үсчин дээрэ очсоор л байв

 

Найзууд одоо өөр өөр хотод амьдарцгаадаг, гэхдээ тэд бие биенээ хэзээ ч мартахгүй

Сэм, Жо хоёр халуун дулаан харилцаагаа хадгалж үлдсэн бөгөөд хааяахан бие биенийхээрээ зочилдог байна. Ажилдаа чадварлаг хүнийг үйлчлүүлэгчид нь яаж үнэлдэг болохыг ойлгомжтойгоор харуулж чадсан тохиолдол юм. Жо зөвхөн үйлчлүүлэгчээ татаад зогссонгүй найз нөхрийн харилцааг үүсгэж чаджээ. Ийм л хүмүүс дээр эргэж очихыг хүмүүс хүсэлгүй яах вэ?

29
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Narantuya Lkham

    Narantuya Lkham

    2019/12/26 at 12:05

    Neg yumaa tuushtai barij canariig erhemlene gej endee

  2. Зочин

    2019/12/26 at 14:59

    udahgvi avsandaa usee zasuulna ain

  3. Э. Чинзориг Шүү

    Э. Чинзориг Шүү

    2019/12/26 at 18:03

    Big like

  4. Enkhtuya Entuya

    Enkhtuya Entuya

    2019/12/27 at 14:51

    Миний хүү 5настайдаа Билигээ гэдэг үсчин дээр очдог байсан одоо 32 хүрсэн мөн л очдог хэвээрээ

  5. Solongo Baljinnym

    Solongo Baljinnym

    2019/12/27 at 21:25

    удахгүй засуулах үсгүй болох юм байна даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *