Сильвестр Сталлонегийн ээжийн харуусал

0

Сильвестр Сталлонегийн ээжийн харуусалХолливудын эйкшн кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ алдартай жүжигчин Сильвестр Сталлоне /Silvyster Stallone/-г мэдэхгүй хүн үгүй. Харин энэ эрхмийг 1946 онд төрүүлсэн ээжийг нь зарим хүмүүс мэдэхгүй. Сталлонегийн ээжийг Жеки Сталлоне /Jackie Stallone/ гэдэг бөгөөд урьд нь бүжигчин байсан тэрээр астрологич мэргэжилтэйн дээр эмэгтэйчүүдийн бөх барилдааны дэмжигч нэгэн. Өдгөө 91 настай Жеки Сталлоне амьдралынхаа ихэнх хугацааг харьцангуй нам жим өнгөрүүлсэн төдийгүй 1976 онд Сильвестр Сталлонег Rocky кинонд тоглосны дараа ч олон нийтэд танигдаагүй хэвээр байсан билээ. Хоёр сарын өмнө зүрхний шигдээсээр өвчилснөөсөө хойш анх удаагаа өөрийн эрүүл мэндийн байдлын талаар ам нээсэн Жеки маш олон косметик хагалгааг хийлгэснээр барахгүй одоо ч гоо сайхны мэс ажилбар хийлгэсээр байгаагаа дурдсаны зэрэгцээ өөрийгөө яг л амаараа дүүрэн самар чихсэн жирх шиг харагддаг болсонд харуусаж байгаагаа ч нуулгүй өгүүлсэн байна. Хэдийгээр 90 насны босгыг аль хэдийнээ давсан ч өндөр өсгийт, богино банзлаар гоёод улаан хивсний ёслолд оролцдог түүнээс эрүүл мэнддээ хэрхэн анхаардаг талаар асуухад тэрээр өдөр бүр нэг багц бууцай мөн нэг өндгийг чанаж эсвэл ууранд жигнэн болгох маягаар иддэг тухайгаа нуулгүй хэлсэн ба энэ нь түүний урт насны нууц гэдгийг ч дурджээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *