Уинстон Черчиллийн 30 ухаалаг ишлэл

0

Эх оронд нь түүнийг “хамгийн шилдэг Британи хүн” гэж нэрлэдэг бөгөөд дэлхий дахинд тэрээр зальтай, ухаалаг, эсрэг талынхнаа элдэв хорон егөөт үгээр амыг нь хаадаг хүн гэж алдаршсан билээ.

Ингээд түүний хэлсэн алдартай хурц, егөөдөл бүхий ухаалаг үгсийн цуглуулгыг сонирхуулая.

Өөрийн тухай

1. 4 хүүхэд хүмүүжүүлэхээс улс орныг удирдах нь амархан.

2. Залуудаа би өдрийн хоолны цаг хүртэл спиртийн төрлийн зүйл амсахгүй гэдэг зарчимтай байлаа. Харин одоо хөгширсөн хойноо өглөөний хоол хүртэл спиртийн зүйл хэрэглэхгүй гэдэг дүрэм баримталж байна.

3. Миний үргэлж барьдаг зарчим бол: зогсож болох бол бүү гүй, сууж болох бол бүү зогс, хэвтэж болох бол бүү суу.

4. Миний хүссэн зүйл бол утга учиртай яриа хэлэлцээр хийсний дараа миний хүсэл санааг зөвшөөрөөсэй гэсэн зүйл юм.

Уинстон Черчилийн хэлсэн 30 ишлэл 2

Улс төрийн бодлогын тухай

6. Ардчилал гэдэг бол хамгийн өөдгүй засаглалын хэлбэр юм. Хэрвээ бусдыг нь тооцохгүй бол шүү.

7. Улс төрч гэдэг бол маргааш, нэг сарын юм уу жилийн дараа юу болохыг урьдчилан хэлж чаддаг байх ёстой бөгөөд дараа нь яагаад тэр бүх зүйл болоогүйг тайлбарлаж чаддаг байх ёстой .

8. Капитализмын төрөлхийн муу тал бол баялгийг жигд хуваарилдаггүй бол социализмын төрөлхийн дэвшилтэт тал нь ядуурлыг жигд хуваарилдаг явдал юм.

9. Манай улсад эрх баригчид энэ улсын зарц нь гэдгээрээ гайхуулдаг. Харин эзэн нь байх шившиг бололтой.

10. Дипломат гэдэг бол хэлэх гэсэн зүйлийнхээ тухай хэдэнтээ бодсоны дараа юм хэлэхгүй байхыг хэлдэг билээ.

11. Би гадаадад байхдаа улсынхаа эрх баригчдыг ер шүүмжилдэггүй. Гэхдээ эргэж ирсэн хойноо бол дутуугаа гүйцээдэг дээ.

12. Түүх ялагчдыг л бичнэ.

Уинстон Черчилийн хэлсэн 30 ишлэл 3

Хүмүүсийн тухай

13. Бүгд л намайг бүх зүйлд буруутгах гэдгийг би мэднэ. Янз нь буруутан байх нь намайг чимдэг гэж боддог бололтой.

14. Сургуулийн багш нарт ерөнхий сайд мөрөөдөөд ч олдохооргүй эрх мэдэл бий.

15. Үнэн олон талтай бол худал олон янзын хоолойтой.

16. Мөнгө хураана гэдэг сайн зүйл. Ялангуяа таны эцэг эх ингэсэн бол бүр ч догь.

17. Би үргэлж сурахыг хүсдэг ч надад заахад би дургүй.

18. Энэ дэлхийд асар их худал хуурмаг ойлголт байдаг ба хамгийн хачин нь тэр худал хуурмагийн тал нь цэвэр үнэн байдагт оршино.

19. Би гахайд дуртай. Нохой биднийг доороос дээш хардаг бол муур дээрээс доош хардаг. Харин гахай л бидэнтэй адил зиндааных юм шиг хардаг.

20. Хүн өөрийн мэдэхгүй нууцыг сайн хадгалдаг.

Уинстон Черчилийн хэлсэн 30 ишлэл 1

Өөдрөг үзэл

21. Гутрангуй үзэлтэн боломж болгоноос бэрхшээл олж хардаг бол өөдрөг үзэлтэн нь бэрхшээл болгоноос боломж олж хардаг.

22. Төгс болохын тулд өөрчлөгдөх ёстой бол төгс байна гэдэг нь үргэлж өөрчлөгдөж байхыг хэлнэ.

23. Ирээдүйг их хол харна гэдэг нь ирээдүйг харахгүй байна гэсэн үг.

24. Ухаантай хүн өөрөө хамаг алдааг хийлгүй бусдад алдах боломжийг олгож байдаг.

25. Өөрийн зарчмын тухай ярих нь түүнийг биелүүлэхээс хамаагүй амархан.

26. Хүүхдийн сүүнд оруулах хөрөнгө оруулалтаас өөр сайн хөрөнгө оруулалт гэж байхгүй.

27. Амжилт гэдэг бол дахин дахин алдах явцдаа урам зоригоо алдахгүй байхыг хэлнэ.

28. Их туршлагын үүднээс хэлэхэд: бүх зүйлийг, бүгдийг цэгцлэх гэж оролдох нь алдаа юм.

29. Тань руу хуцах нохой болгон руу чулуу шидвээс та хүрэх ёстой газраа хэзээ ч хүрэхгүй.

30. Би өөдрөг үзэлтэй хүн. Үүнээс өөрөөр байхын ач холбогдлыг олж харахгүй байна.

 

50
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ayush Sodnompil

    Ayush Sodnompil

    2016/01/14 at 19:33

    Черчил сайхан худалч байсан юм шиг байгаан… Баримтат кино дээр удирдагч нарын нууцыг дэлгэсэн тухай үзсэн юм, даан ч олон улсад гаргахыг хориглосон доо…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *