Хэрвээ та 2 долоо хоногийн турш өдөр бүр 1 ширхэг бүйлсэн самар идвэл ийм гайхалтай өөрчлөлт гарна

2

Урт үс – эмэгтэй хүний байгалиас заяасан сэтгэл татам гоо үзэсгэлэн! Тийм ч учраас бүсгүйчүүд үсний ургалтанд нөлөөлөх арчилгааг байнга эрэлхийлнэ.

Ялангуяа урт үсээ богинохон болгох амжилтгүй туршилт хийсэн бүсгүйчүүд үсээ хурдхан шиг ургуулахыг хүсдэг. Эсвэл зүгээр л урт гоёмсог үстэй байхыг хүсдэг бүсгүйчүүд ч бий.

Хүний бие махбодиос үс хамгийн хурдтай ургадгийг мэдэх үү? Үсний ургалт нь үсний уутанцраас эсийн ялгаруулалт явагдах үйл явцаас хамаарна. Уутанцраас шинэ үсний бүтэц, ургалт хамаарах ажээ.

 

Гэрийн нөхцөлд үсний ургалтанд нөлөөлөх арга

Үс болгон адил хурдтай ургахгүй. Тэр ч бүү хэл нэг хүний үс ч гэсэн янз бүрийн хурдтайгаар ургана: өдрийн цагаар шөнийн цагийг бодвол илүү хурдан ургадаг. Харин зун нь өвлийнхөөс хурдан ургах жишээтэй.

Үсний ургалтанд олон хүчин зүйлс нөлөөлнө: удамшил, хүйс, эрүүл мэндийн ерөнхий байдал, нас, мэдрэлийн системийн байдал, хооллолт. Тийм учраас үсний ургалтанд цогц байдлаар хандах хэрэгтэй.

Та бүхэндээ үсний ургалтыг 2 дахин нэмэгдүүлэх үр дүнтэй аргыг танилцуулахаар бэлдлээ. Одоо таны үс Рапунцелийнх шиг л ургана.

1. Бүйлсэн самар

Энэ хүнс – биотоны агууламжаараа алдартай тул олон бүсгүйчүүд үс арчилгаандаа ашигладаг. Бүйлсэн самар нь үсний эрүүл мэндэд нөлөөлөх олон төрлий амин дэмийн агууламжтай.

Нэг аяга бүйлсэн самар – биотины хоногийн хэрэглээний 1/3-ийг эзэлнэ. Өдөрт нэг ширхэг самар идсэн ч үсний өнгө сэргэхэд нөлөөлдөг байна. Үс арчилгааны мэргэжилтнүүд хоёр долоо хоногийн турш хоол хүнсэндээ бүйлсэн самар идэхийг зөвлөж байна.

Үүнээс гадна бүйлсэн самрын тосыг арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүн болон шампуньд өргөн ашигладаг болжээ.

 

2. Шар чинжүү

Жүржинд л С амин дэм ихээр агуулагддаг гэж бид боддог. Бид буруу бодож явжээ, яагаад гэвэл шар чинжүүнд С амин дэм 6 дахин их байдаг. Чинжүүний өнгө ч үүнийг илэрхийлнэ, учир нь шар өнгийн чинжүүнд (100 г-д 341 миллиграмм, харин улаанд дөнгөж 63 мг) ихээр агуулагддаг. Зөв боловсруулж идэж чадвал үсний ургалтанд маш ихээр нөлөөлөх ажээ.

 

3. Яргай загас

Энэ загасны маханд Д амин дэм ихээр агуулагддаг, мөн ханаагүй тосны хүчлийн агууламж өндөртэй. Эдгээр бодисууд нь бүгд эрүүл үс, арьсны үндэс. Хэрвээ урт эрүүл үстэй байхыг хүсвэл долоо хоногтоо нэг удаа ч болов яргай загасны мах идэж байгаарай.

 

4. Үрнүүд

Эмээ нар яагаад өтгөн урт үстэй байсны нууц нь наранцэцгийн үрэнд байгаа юм биш биз? Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд үрийг килограммаар нь чөмөх хэрэггүй.

Өдөрт гурван үр идэхэд л өдрийн хэрэглээний Е амин дэмээ авч чадна.  Е амин дэм нь хуйханд тэжээл өгч, үсний уутанцрын бодисын солилцоог идэвхжүүлдэг байна.

 

5. Авокадо

Авокадо нь коллаген болон эластины ялгаруулалтад нөлөөлдөг. Уг ногоонд агуулагдах тосны хүчил нь үсний уутанцрын үйл ажиллагааг идэвхжүүлдэг ажээ.

 

6. Өндөг

Үсний ургалтанд сайнаар нөлөөлөх биотин бүйлсэн самранд ихээр агуулагдахаас гадна өндгөнд бас бий. Гэхдээ зөвхөн өндөгний шар хэсэгт. Харин өндөгний цагаан нь биотин шимэгдэхэд саад учруулна. Тэгэхээр өндөгний цагаан орсон хоол хүнснээс хэсэгтээ татгалзаарай.

 

7. Далайн гаралтай бүтээгдэхүүн

Цинкийн дутагдал нь үс унах, эрт бууралтахад нөлөөлнө. Хэрвээ эдгээр асуудлуудтай тулгарсан бол цинк дутагджээ гэж үзнэ. Үсний ургалтыг хурдасгахын тулд танд микро элементүүд нэн шаардлагатай.

Цинк нь далайн гаралтай бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг, ялангуяа хясаанд. Тэгэхээр ресторан орж өөрийгөө нэг эрхлүүлэхэд болно биз дээ.

 

8. Амтат/чихэрлэг төмс

Чихэрлэг төмс нь биотиноор баялаг – үсний ургалтанд сайнаар нөлөөлнө. Хэрвээ чихэрлэг төмс олдоц муутай байвал лууван, оливын тосоор орлуулах боломжтой.

 

Зөвлөгөө

Үсний ургалтанд зөвхөн гаднаас нь арчлаад зогсохгүй зөв хооллолтын дэглэм чухал болохыг та мэдэж авлаа. Үсний ургалтыг хурдлуулах хоол хүнс хэрэглээрэй.

Бидний дурдсан эрүүл хоол хүнсийг та хоолны жагсаалтандаа хэр оруулдаг вэ? Эсвэл үсний ургалтанд нөлөөлөх тусгай маск түрхдэг үү?

Найз нартаа бидний нийтлэлийг түгээхээ мартаж болохгүй шүү.

12
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Gerelchimeg Gerlee

    Gerelchimeg Gerlee

    2018/03/19 at 08:21

    самар ширхэг нь хэд вэ

  2. Gerelchimeg Gerlee

    Gerelchimeg Gerlee

    2018/03/19 at 08:21

    самар ширхэг нь хэд вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *