Таны аманд хэзээ ч орох ёсгүй хортой бөгөөд аюултай 10 хүнс

10

Энэхүү нийтлэлд орсон хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнээс эрс татгалзвал зохино, хэрвээ чадахгүй бол хэрэглээг нь эрс багасгахыг хичээ. Цэвэр гэхгүй бас эрүүл мэндэд тустай ч гэж үзэхгүй. Зарим нэг нь бүр хортой.

Гурил

Гурил хүний биед хортой гэхээр нэг л санаанд бууж өгөхгүй байна уу… гэсэн хэдий ч гурил бол нүүрс ус, их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд сахарын илүүдэлд  хүргэнэ. Нүүрс усны өндөр хэрэглээ нь элгийг гэмтээнэ, мөн инсулины хэмжээг нэмэгдүүлдэг байна.

Буудайг гурил болгон боловсруулах явцад ихэнх шим тэжээл, ширхэглэг чанараа алдана. Бүхэл үрийн гурил нь чанарын хувьд муугүй. Гурилан бүтээгдэхүүнийг хоолны жагсаалтнаасаа хас.

 

Сахар

Байнга сахар хэрэглээд байвал таны элэг найрсгаар хүлээж авахгүй нь мэдээж. Үүнээс гадна чихрийн шижин болон илүүдэл жинтэй найзлахад хүргэнэ. Мөн мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг. Гэхдээ сахар өөрөө янз бүр. Цэвэр сахар – жимс, зөгийн балд агуулагдах бөгөөд зохих хэмжээгээр хэрэглэж байх ёстой. Аюулгүй төдийгүй шим тэжээлтэй байх болно.

 

Сүү

Бид таныг гайхшруулж дуусахгүй нь ээ! Сүү эрүүл мэндэд тустай гэж бид олон жил бодож ирсэн, яс бэхжүүлнэ. Гэхдээ нас ахих тусам бид сүүнд агуулагдах лактозыг боловсруулах чадвараа алддаг болохыг судлаачид нотолжээ.

Сүү нь гэдэс дүүргэнэ, үрэвслийн явцыг дэмжинэ.

Үүнээс гадна дэлгүүрийн сүүнээс юу л бол юу гарах болов уу – шимэгч хорхойноос эхлээд антибиотик ч илэрч байсан тохиолдол бий. Хэрвээ та эрүүл мэндээ анхаарахыг хүсэж байгаа бол үнээний сүүний оронд наргил модны эсвэл бүйлсэн самрын сүү уугаарай – эрүүл мэндэд тустайгаас гадна биед шингэхдээ амархан.

 

Пончик

Пончик дан хортой орцтой – гурил, сахар, тос … Энэ бүгдийг эрүүл гэж яагаад ч хэлж болохгүй. Хэрвээ та чихрийн шижин эсвэл зүрхний шигдээс болох магадлалаа нэмэгдүүлэхийг хүсэж байвал идэж болно.

 

Түргэн хоол

Түргэн хоолны газрууд захиалгатай хоолоо хурдан болгохын тулд конвеер гэгч зүйл ашигладаг, энэ нь хоолны чанарыг эрс муутгадаг байна. Үнэн хэрэгтээ юугаар хийж байгааг бид таашгүй. Хэрвээ та өдөр болгон түргэн хоолны газраар үйлчлүүлдэг бол хагас боловсруулсан бүтээгдэхүүний гүн хордлогод орсон байна. Мөн бүрэн ханасан тос, глютамат натрийн хэмжээ дээд цэгтээ хүрсэн байх вий. Хэрвээ бидний мэдээлэл хангалтгүй санагдвал “Super Size Me” киног үзээрэй – түргэн хоолтой баримтуудыг бүрэн авч чадна.

 

Хийжүүлсэн ундаа

Энэ ундаа дан сахар, химийн бодисоос бүрдсэн гэж хэлж болно. Танд ямар ч шим тэжээл өгөхгүй гэхдээ биеэс зарим нэг ашигтай бодисыг гадагшлуулна.

Долоо хоногт хоёр шил хийжүүлсэн ундаа уухад амны хөндийн хавдар тусах магадлал хоёр дахин нэмэгдэж болохыг судалгаагаар нотолсон.

Америкийн эмч Жозеф Мерколын үзэж байгаагаар, нэг лааз хийжүүлсэн ундаанд ойролцоогоор 9 халбага сахар, 30-55 мг сульфит болон кофеин агуулагддаг ажээ.

Хийжүүлсэн ундаа нь зөвхөн хоол боловсруулах эрхтнийг дарангуйлаад зогсохгүй биед нэн хэрэгтэй микро элементийг хөөж гадагшлуулдаг, жишээ нь: яснаас кальцийг хөөх ажээ. Сахарыг мартаж болохгүй – жинхэнэ хар тамхи л гэсэн үг, нэг лааз ундаа уусны дараа дахиад уух хүсэл улам ихээр төрнө.

 

Лаазалсан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн

Хагас бэлэн бүтээгдэхүүн нь натри, нитрит гээд химийн бодисоор дүүрэн тул ямар ч шим тэжээл байхгүй.

Америкийн хавдар судлалын институтын хийсэн судалгааг харахад, лаазалсан болон хагас бэлэн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэхэд шулуун гэдэсний хорт хавдар тусах магадлалыг нэмэгдүүлнэ гэжээ. Нитрат хүний биед ороход нитрит болон хувирна – нитростоаминий хуримтлалд хүргэнэ.

 

Төмсний чипс

Төмсийг халуун хэмд боловсруулахад акриламид гэх бодис ялгарна. Өөрөөр хэлбэл хавдар үүсгэгч. Үүнд Массачусетсийн Кларкийн их сургуулийн багш, судлаач Дейл Хаттис бүрэн итгэлтэй байгаа. Чипс нь давс, натри ихтэй, цусан дахь холестерины хэмжээг ихэсгэнэ, цусны даралт ихсэхэд нөлөөлдөг байна.

2005 онд хийсэн судалгаагаар давс ходоодны хорт хавдар үүсгэнэ гэсэн дүгнэлт гарсныг ч мартаж болохгүй.

 

Бэлэн хоол

Зарим нэг хүмүүс энэ усанд найруулаад бэлэн болдог шөлийг эрүүл гэж боддог, жишээ нь: бэлэн гоймон. Уг гоймонд агуулагдах давс, натрийн хэмжээ нь өдрийн хэрэгцээг хэд дахин давдаг ажээ.

Хэрвээ биед хэрэгцээтэй хэмжээнээс хэтэрсэн натри орвол ус хуримтлуулж эхлэх бөгөөд энэ нь цусны даралт ихсэх, магадгүй зүрхний шигдээс болох эрсдэлийг нэмэгдүүлнэ.

 

Маргарин

Маргаринд их хэмжээний транс тос агуулагддаг нь бидний биед шингэдэггүй. Үүнээс гадна холестерины хэмжээг ихэсгэх бөгөөд энэ нь судсанд сөрөг үр дагавартай.

Олон жил эрүүл, урт наслахыг хүсэж байгаа бол эрүүл хүнсээр хооллохыг хичээгээрэй. Ялангуяа маргаринаас эрс татгалзах хэрэгтэй.

138
ТэнэглэлТэнэглэл
117
ГайхмаарГайхмаар
47
ХарамсалтайХарамсалтай
40
БурууБуруу
31
БахархмаарБахархмаар
26
ГоёГоё
22
Ха ХаХа Ха
22
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

31 Сэтгэгдэл

  1. Gerelt-Od Gansukh

    Gerelt-Od Gansukh

    2018/03/18 at 14:48

    Тэгээд яах гэж зардаг байнаа

  2. Davnaa Davnaa

    Davnaa Davnaa

    2018/03/18 at 14:55

    hereglej bolohgui yum bol heregleenees bur gargaad horig tavih heregtei biz de hudal unen medegdehgui yum tavih yum uls dayar l horig tavichihaach de neg musun uur bod yugaa idej uuh bolj bnaa

  3. Дорж Сүх

    Дорж Сүх

    2018/03/18 at 15:00

    Үх гэж ойлголоо. Сая бас ус ууж болохгүй гэсэн.Бас хоол идсэний дараа сууж болохгүй,алхаж болохгүй,унтаж болохгүй, юм ууж болохгүй гээд байсан. Идэх юм ч олдохгүй товчхондоо бол юм идэж болохгүй гээд байна. Тэгэхээр үхэх л хэрэгтэй юм байна гэж ойлгов.

  4. Dooyo Sandag

    Dooyo Sandag

    2018/03/18 at 15:08

    Монголчуудын гол хүнс гурилан бүтээгдэхүүн шүү дээ. Өөр юугаар орлуулж юу идэх вэ.Гурилнаас бусад нь ч идэхгүй бхад асуудалгүй л юм бна.

  5. Davaa So

    Davaa So

    2018/03/18 at 15:19

    Bitgii iim balai ym tavij bgaach.

  6. Jumaa Jumaa Sumiya

    Jumaa Jumaa Sumiya

    2018/03/18 at 15:26

    Teneg ym bichih ym

  7. Shijirbaatar Tumurbaatar

    Shijirbaatar Tumurbaatar

    2018/03/18 at 15:33

    Nansalmaa Chuluunbat

  8. Zaya Zaya

    Zaya Zaya

    2018/03/18 at 15:34

    Bitgii iim sonin balai yum tavij bai ugaasaa idseer irsen hiih yum aa olj yadi .balai ..

  9. Uka Uugii

    Uka Uugii

    2018/03/18 at 15:39

    Vnen yadargaatai yum tiim ch bolohgvi iim ch bolohgvi gd ….

  10. Ука Сумъяа

    Ука Сумъяа

    2018/03/18 at 15:53

    Тэгээд юу идэх юм болоо хэцүү юм бэ

  11. Naraa So

    Naraa So

    2018/03/18 at 15:55

    Mytm Candy

  12. Erdenetuya Erka

    Erdenetuya Erka

    2018/03/18 at 16:03

    Shal soliotoi yum

  13. Densmaa Agbaan

    Densmaa Agbaan

    2018/03/18 at 16:36

    Энэ дурдсан хунсний хэрэглээгээ аль болох багасгах хэрэгтэйг судлаачид зевледег болоод удаж байна шуу дээ. Ялангуяа улаан буудайн гурилан бутээгдэхуунээ багасгах нь эруул мэндэд нэн тустайг их л бичдэг болоод бна даа. Гэхдээ хэн юуг идэж хэрэглэх нь хувь хуний асуудал учир сонголт таны л хэрэг юм. Сайхан мэдээ оруулсанд баярлалаа.

  14. Gerelchimeg Gerlee

    Gerelchimeg Gerlee

    2018/03/18 at 18:49

    хиамаа битгий үйлдвэрлээчээ муу л юм бол

  15. Azaa Azjargal

    Azaa Azjargal

    2018/03/18 at 19:16

    i

  16. Narangerel Batmonh

    Narangerel Batmonh

    2018/03/18 at 21:10

    Ноён Мөдөөл

  17. А. Хангай

    А. Хангай

    2018/03/18 at 23:59

    tiim sh dee.

  18. Цэдэн Оюун- Эрдэнэ

    Цэдэн Оюун- Эрдэнэ

    2018/03/19 at 00:25

    Zarim neg hvmvvs arail dendvv maygalhiimaa tegeed odoo yu ideh estoi ym bi lav nasaaraal hortoi gesen bologniig l idej bna ovdsonl ym alga harin esergeerei ervvl hvns idej bna geed bga nohdvvd maniasaa dor ervvl ymgvil ovchin yritsgaaj bnash dee

  19. Michidmaa Avarzed

    Michidmaa Avarzed

    2018/03/19 at 01:01

    Sain medeelel bna.Bi lav aliig n ch heregledeggui.

  20. Sanj Buren

    Sanj Buren

    2018/03/19 at 01:04

    Хортой юм бол яагаад үйлдвэрлэхийг нь зогсоодоггүй юм болоо

  21. Tsolmon Tsoomoo

    Tsolmon Tsoomoo

    2018/03/19 at 03:49

    Anydari Anudari Myagmarsuren

  22. Norovoo Norovoo Norovoo

    Norovoo Norovoo Norovoo

    2018/03/19 at 08:00

    Hasar Dagvajamts

  23. Muugii Ganbaa Muugii Ganbaa

    Muugii Ganbaa Muugii Ganbaa

    2018/03/19 at 13:01

    Tgd yu ideh bolj bna a

  24. Mungunuu Victory

    Mungunuu Victory

    2018/03/19 at 13:31

    Yu gesen vg we? Bidnii odor tutamd iddeg buhl hool huns bnshdee tegheer yaana gesen uguu? Olsood vhehuu?

  25. Bayarbayasgalan Lkh

    Bayarbayasgalan Lkh

    2018/03/19 at 19:33

    XopoM iin medeelluudiig harahaar admin ni ymar hun bdiin bol gej bodohiinmaaa ??????

  26. Bayarbayasgalan Lkh

    Bayarbayasgalan Lkh

    2018/03/19 at 19:33

    XopoM iin medeelluudiig harahaar admin ni ymar hun bdiin bol gej bodohiinmaaa ??????

  27. Bayarbayasgalan Lkh

    Bayarbayasgalan Lkh

    2018/03/19 at 19:34

    Commentuud ni hurtel hogjiltei ymaa ??????

  28. Bayarbayasgalan Lkh

    Bayarbayasgalan Lkh

    2018/03/19 at 19:34

    Commentuud ni hurtel hogjiltei ymaa ??????

  29. асуугя

    2018/03/21 at 12:51

    Юу идэх вэ.

  30. blinks oynymaa

    2019/10/20 at 19:43

    sonin ynm

  31. blinks oynymaa

    2019/10/20 at 19:43

    sonin ynm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *