Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд

0

Бэлгийн цөөнх гэгдэх хүмүүсийн гэрт хүүхэд өсгөж болохгүй…энэ нь эцэг эх нь архичин айлд хүүхэд өсгөхөөс дор… гэж үздэг хүмүүс олон байдаг. Гэвч чухамхүү тэрхүү “бэлгийн цөөнхийн” гэрт өссөн олон нэр алдартай хүмүүс байдаг талаар бид тэр болгон мэддэггүй билээ.

Жоди Фостер

2 удаагийн Оскарын шагналын эзэн энэ бүсгүйг түүний ээж болон ээжийнх нь хамтран амьдрагч эмэгтэй нар өсгөн хүмүүжүүлсэн байна. АНУ-ын Нисэх Хүчний хурандаа аав нь Жодиг төрөхөөс өмнө түүний ээж болох Эвелин Алмондыг хаясан ба нөхөргүй үлдсэн бүсгүй маань өөрийн найз бүсгүйтэй цуг амьдарч эхлэн удалгүй coming-out буюу бэлгийн өвөрмөц чиг баримжаатайгаа зарласан билээ.

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 17

Ах Бадди болон хоёр эгчтэй Жоди айлын хамгийн бага нь бөгөөд өөрийн ээжийнхээ тухай үргэлж сайнаар дурссан ярилцлага өгдөг ба цаг давчуугийн улмаас байнга хоцордог зуршлыг нь харин шүүмжилдэг байна.

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 1

Одоо 53 настай кино од маань 14 настай Кристофер, 17 настай Чарьлз нарыг өсгөн хүмүүжүүлж байгаа ба 2013 оны Алтан бөмбөрцгийн шагнал гардуулах ёслолын үеэр өөрийнхөө бэлгийн өвөрмөц чиг баримжаатай тухайгаа зарласан байна. (Холливудад түүний ийм байж болох талаар цуу яриа их байсан)

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 2

2014 онд Жоди гэрэл зурагчин, продюсер Александра Хедисон хэмээх эмэгтэйтэй албан ёсоор гэр бүл болжээ.

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 3

Рене Руссо

Америкийн жүжигчин, загвар өмсөгч Рене Руссо дээрхтэй төстэй нөхцөлд хүүхэд насаа өнгөрөөжээ. Түүнийг 2 настай байхад нь аав нь гэр бүлээ орхисон ба ээж нь дахиж нөхөрт гаралгүй зөвхөн эмэгтэйчүүдтэй л учирдаг болсон байна.

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 4

Лесби гэр бүлд өссөн талаар тэрээр анх 2002 онд ярьсан ба Рене Руссо өөрийн өссөн төрсөн орчин нь хайр, халамжаар дүүрэн байсан талаар онцлон хэлэх дуртай нэгэн.

Роберт ди Ниро

Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг болох Роберт ди Ниро Манхеттений жижигхэн хэсэг болох Бяцхан Италид абстракт-зураач, барималчны гэрт төрсөн байна.

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 5

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 6

Түүнийг 3 настай байхад эцэг нь гэр бүлээ цуцлуулсан ба шалтгаан нь мөн л ижил хүйстний асуудал байжээ. Робертийн эцэг хэдийгээр гэр бүлээ орхисон боловч хүүгийнхээ хүмүүжилд анхаарал тавьсаар ирсэн ба 1993 онд нас барах хүртлээ хүүтэйгээ тогтмол харьцаатай байжээ.
2014 онд Роберт ди Ниро 40 минутын “Зураач Роберт ди Нирогийн дурсамж” хэмээх кино хийсэн ба энэ кинондоо аавынхаа ажил, амьдралын тухай өгүүлсэн байдаг. Энэ кино Америкийн Sundance Film Festival хэмээх тусгай кино-фестифальд оролцож байсан байна.

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 7

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 8

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 9

Лайза Миннелли

1951 онд Лайза Миннеллигийн аав өөрийн бэлгийн чиг баримжаагаа гэрийнхэндээ мэдэгдсэнээр гэр бүл нь салсан ба үүнээс өмнө тэдний гэр бүлийн амьдрал хамгийн сайхан гэмээр амьдралаар амьдарч байсан гэдэг.

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 10

Лайзагийн аав найруулагч Венсент Миннелли охиноо 3 нас хүрээгүй байхад нь жүжигчний мэргэжилд сургаж эхэлсэн ба охин ээжтэйгээ цуг In The Good Old Summertime кинонд тоглосон билээ.

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 11

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 12

Үүнээс хойш 2 жилийн дараа энэхүү үлгэр мэт амьдрал дуусч, эцэг эх нь салсан боловч найруулагч эр хуучин эхнэр, хүүхэддээ байнга санаа тавьж, тусалж дэмжиж байсан гэдэг.

50 cent

Харин 50 cent нэрээр алдаршсан Кертис Жексоны хувьд арай өөр эцгийн хүү байсан бөгөөд түүний эцэг хүүгээ төрсний дараахан буюу 1975 онд зүгээр л алга болоод өгсөн гэдэг.

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 13

Рэп од маань 8 нас хүртлээ бисексуал ээжтэйгээ хамт байсан ба хүүгээ өсгөхийн тулд тэрхүү эмэгтэй хар тамхи зарж амьдарч байсан ба хүүдээ зарцуулах цаг зав гэж байдаггүй байж. Гэвч тэрээр хүүдээ зарцуулж чадаагүй цагаа үнэтэй бэлгээр нөхдөг байсан ба “Ээжтэй уулзалдах болгонд ямарваа нэг шинэ бэлэг авна, яг л уулзсан өдөр болгон шинэ жил болж байгаа юм шиг” гэж реппер маань дурссан байдаг.

1983 онд ээж нь алагдсаны дараа Кертис өвөө эмээ дээрээ очсон байна.

Одоо рэппер маань Forbes-ын тооцоогоор хамгийн баян хип хоп дуучдын нэг бөгөөд нийт хөрөнгө нь 125 сая доллар гэж үнэлэгддэг.

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 14

Ким Кардашьян

Холивудын хамгийн их шуугианы эзэн, телевизийн од Ким Кардашьяны тухай бас нэг шуугих сэдэв гарч ирсэн нь түүний хойд эцэг болох хөнгөн атлетикч байсан Брюс Женнер эмэгтэй болох хүсэлтэй тухайгаа зарласан явдал байлаа.

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 15

Брюс Женнер 24 жилийн турш өрх гэрийн тэргүүн байж Ким болон түүний хоёр охин дүү, дүү нарыг өсгөж, эцэг хүний үүргийг боломжийн гэмээр гүйцэтгэж байгаад 2015 онд гэнэт “үргэлж зүрх сэтгэлээрээ эмэгтэй байсан, одоо ингээд жинхэнэ эмэгтэй боллоо” гэж мэдэгдсэн билээ.
Гэр бүлээ цуцалсны дараа тэрээр олны өмнө эмэгтэй дүрээр гарч ирсэн ба Брюс хэмээх нэрээ Кейтлин болгон өөрчилсөн байна.

Гей болон лесби нарын дунд өссөн алдартнууд 16

Тэрээр бүр 1980-аад оны үед эмэгтэй болох тухай боддог болсон ба зөвхөн өөрийн эхнэр, түүний хүүхдүүдийг бодож энэ бодлоо хойш тавьж байсан тэрээр 2015 онд Glamour сэтгүүлийн “Оны эмэгтэйгээр” шалгарсан билээ.

1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. fgsdfg

    2016/02/16 at 13:19

    gfhsfghsd

  2. Eegii

    2016/02/17 at 23:41

    nnhn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *