Бага байхад ид шидийн мэт л санагддаг байсан зүйлс бодит биелэлээ олжээ. 2018 онд бий болсон технологийн 10 шинэ бүтээл

0

Орчин үед дэлхий технологийн хөгжлийнхөө оргилд хүрсэн гэж бодвол зарчмын хувьд ямар ч шинэ зүйл гарах боломжгүй болж байгаа юм. Гэхдээ зохион бүтээгчид биднээс өөр бодолтой тул элдэв төрлийн гажет зохион бүтээж амьдралыг илүү тав тухтай болгох ажилдаа үнэнчээр зүтгэсээр л байна. Энэхүү нийтлэлийг уншаад та уран зөгнөлт гэмээр зүйлтэй нэг биш удаа учирна.

Бид бүтэн жилийн турш техникийн дэвшилтэт технологи ашигласан эд зүйлсийн мэдээллийг цуглуулж байсан, гэхдээ энэ удаад зөвхөн шилдэг 10-ыг нь л танилцуулахаар бэлдлээ.

1. Зар сурталчилгаанаас хамгаалах шил

Ядаргаатай зар сурталчилгаа олон хүний дургүйг хүргэдэг. Дэлгэцээр гарах сурталчилгаанаас зайлсхийх ямар ч арга байхгүй: хотын гудамжаар дүүрэн зар сурталчилгааны самбар, гэртээ хариад дуртай киногоо үзэх гэхээр бас л зар сурталчилгаагаар тасалдана.

Тийм учраас Иван Кэш болон Скотт Блю нар IRL Glasses гэх тусгай шил зохион бүтээжээ – шүүгчийн зарчмаар ажиллах шил юм: шилний линзэнд нь зөвхөн хэт ягаан туяаны хортой ялгарлыг шүүгээд зогсохгүй мөн дэлгэцийн ялгарлыг ч шүүх тусгай наалт хийжээ.

IRL Glasses шил нь ухаалаг утас болон OLED-матрицан дэлгэцээс бусад бүх төрлийн дэлгэцэд тохирно. Зохион бүтээгчид энэ тал дээр цаашид ажиллахаа амлаад байгаа юм. Энэ ид шидийн шил худалдаанд 2019 онд гарна, эхлэх үнэ 49 ам.доллар.

 

2. Хэрэгтэй эд зүйлсийг гээхгүй байхад туслах төхөөрөмж

Хэн ч, хэзээ ч эд зүйлсээ алдаж гээж болно. Гэхдээ одооноос эхлээд түлхүүр, түрийвч, ачаа зэрэг үнэтэй эд зүйлсийг найдвартай хамгаалалт дор үлдээх боломжтой болжээ. Tile Mate төхөөрөмж нь хэрэгтэй эд зүйлсийг үлдээх эсвэл алга болохоос хамгаалах юм, өөрөөр хэлбэл танд дохио өгнө. Дурын эд зүйлсэд өлгөж болох бөгөөд Bluetooth–ээр холбогдон ажиллах зарчимтай.

Уг төхөөрөмж нь ухаалаг гар утас эсвэл таблеттай Bluetooth-ээр холбогдоно, тусгай аппликейшний тусламжтайгаар дэлгэц дээр тус төхөөрөмжтэй холбоотой эд зүйлс гарч байх юм. Хэрвээ төхөөрөмж асаалттай байгаа бол аппликейшний тусламжтайгаар хайж олно – төхөөрөмж дуу чимээ гаргаж байгаа байрлалаа зааж өгдөг байна. Уг төхөөрөмж аль хэдийн худалдаанд гарчээ.

 

3. Робот зураач

Scribit – гэрийн засал чимэглэл хийдэг робот зураач юм. Уг робот босоо ханан дээр хагас автомат горимоор зураг зурж чимэглэл хийнэ. Өөрөө жижгэвтэр хэмжээтэй металл суурьтай, хана эсвэл зүгээр хүрээн дээр хоёр трос утсаар тогтоно. Трос утасны тусламжтайгаар босоо хана дагуу чөлөөтэй хөдөлнө. Төрөл бүрийн өнгөтэй 4 маркер болон ластик дагалдаж ирэх ажээ.

Роботыг ухаалаг гар утаснаасаа удирдахаар зохион бүтээсэн. Гар утас дээрээ тусгай аппликейшн суулгаад ханан дээрээ хүссэн зургаа зурж болно. Хамгийн гол нь хэрэглэгч ямар зураг, дүрсийг хэдий хэр хэмжээтэйгээр зуруулахаа зааж өгнө. Гэхдээ Scribit-ийн өөрийн хэмжээ хязгаар дотор зурах дүрсийг өгөх нь чухал. Одоогоор уг робот зураач худалдаанд гараагүй байгаа юм. 2019 оны 4-р сарын 16-нд Милан хотноо зохиогдох Salone del Mobile үзэсгэлэнгийн үеэр танилцуулахаар бэлджээ.

 

4. Хянагч бугуйвч

Myo Armband – уг бугуйвч нь резинэн үдээснүүдээс бүрдэх бөгөөд зохих хэмжигчийг байранд нь барих зорилготой. Булчингийн чангарал сулралыг тооцохын зэрэгцээ таныг хөдөлгөөн хийхээс өмнө бүгдийг мэддэг. Энэхүү бугуйвчны тусламжтайгаар компьютер, таблет эсвэл ухаалаг гар утсаа удирдаж болно, тэр ч бүү хэл мэс засал ч хийх боломжтой гэж зохион бүтээгчид нь үзэж байгаа.

Бугуйвч бугуйнд байхад гарыг бүрэн суллаж өгч байгаа юм. Бугуйвчны тусламжтайгаар 4 төрлийн хөдөлгөөнийг хянана, ажиллуулах горим ч хялбар: шинэ төрлийн удирдлагыг ажиллуулахад ямар ч хүчин чармайлт гаргах шаардлагагүй.

 

5. Таны фитнесийн дэглэмийг хянах толь

Mirror  – фитнес дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэх ханын дэлгэц юм. Бодит цагаар бэлтгэл сургуулилт нэвтрүүлж эргээд дасгалжуулагчтайгаа шууд холбогдоно. Ямар ч спорт заал явахгүйгээр гэртээ хүссэн цагтаа фитнесээр хичээллэх боломжийг олгох толь ажээ.

 

6. Гэрийн ухаалаг цэцэрлэг

SproutsIO – үндэст ногоо, ногоон навчит ногоо болон жимсгэнийг гэрийн нөхцөлд ургуулах шилдэг цэцэрлэг болж өгнө. Тухайн ургамалд шаардлагатай байгаа гэрэл, ус чийг болон шим тэжээлтэй бодисыг өөрөө автоматаар тохируулж хангах үйлдэлтэй.

Мөн ургацын амтыг ч тохируулах горим бий. Задгай агаарт цэцэрлэгт зарцуулах уснаас хамаагүй бага буюу 2%-тай тэнцэх ус ашиглана, гэхдээ ургацын хурд 3 дахин хурдан гээд та төсөл дөө.

 

7. Өөрийгөө арчлахад туслах толь

Care OS – дуу хоолой болон нүүр царайгаар таньж арьс арчилгааны зөвлөгөө өгөх тусгай үйлдэлт толь. Мөн дуу хөгжим тоглуулна, селфи зураг ч авна. Уг толинд хэрэглэгчийн арьсны байдлыг дүгнэж зохих зөвлөмж өгөх төхөөрөмж суурилуулсан, мөн хэрхэн чийгшүүлж, хэт ягаан туяанаас хамгаалах зөвлөгөөнүүдийг ч өгнө.

 

8. Шүүлтүүртэй амны хаалт

Breaze – өдөр тутмын эрүүл мэндэд аюул заналхийлж байгаа агаарын бохирдлоос хамгаална: өчүүхэн эсээс авахуулаад нян хүртэл. Уг амны хаалт нь хөдөлгөөнд саад учруулахгүй, амьсгал авахад уур цан цохиж чийгтэхгүй. Том хотуудын оршин суугчдад зориулагдсан бөгөөд эрүүл мэндээ анхаардаг хүмүүс авах л эд.

 

9. Уян зурагт

LG компаниас гаргасан OLED зурагт нь – маш нимгэн. Ойролцоогоор 2 кг орчим жинтэй бөгөөд хананд тусгай соронзны тусламжтайгаар тогтоно. Зурагтын дэлгэцийн нягтаршил өндөр, мөн шингэн кристал дэлгэцийг бодвол цахилгааны хэмнэлттэй.

 

10. Хаалганы ухаалаг цоож

August Smart Lock – ухаалаг гар утсандаа тусгай аппликейшн суулгаад Bluetooth-ээр дамжуулан хаалгаа удирдаж болох ухаалаг цоож юм. Аппликейшний тусламжтайгаар хаалгаа хаасан эсэхээ шалгаж болно. Мөн алсын зайнаас дотны хүмүүстээ хаалгаа ч нээгээд өгч болох ажээ.

Үүнээс гадна хаалга нээгдсэн болон хаагдсан талаар танд мэдээлэл цаг тухай бүрт ирнэ. Хаалганы ухаалаг цоож худалдаанд аль хэдийн гарчээ.

Эдгээр эд зүйлүүдээс танд чухам аль нь таалагдсан бэ? Алийг нь та шууд авмаар санагдав?

16
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Orgil Orgil

    Orgil Orgil

    2018/12/31 at 11:37

    Iim mask bval avah yumsan

  2. Gando Gando

    Gando Gando

    2018/12/31 at 14:28

    .

  3. Altantuya Dagva

    Altantuya Dagva

    2018/12/31 at 15:44

    Улаанбаатарчуудад амны маск нь эн түрүүний хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *